Off-Grid амьдралын хэв маяг
Дэлхий ертөнцөд тохиолдож буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүмүүс сүүлийн хэдэн жилд минимал хэв маягийг өөртөө хэвшүүлэх хандлага их болжээ. Энэ зорилгынхоо хүрээнд зарим хүмүүс хооллох, хувцаслах зэрэг бүх талаараа минимал хэв маягтай болох гэж зорьдог нь нэг талаас хэт туйлширсан мэт боловч энэ нь байгальд хор хөнөөл багатай, ухамсарт хүний ёс зүйтэй үйлдэл, тогтвортой хөгжлийг хангах хэв маяг гэж үзэх нь бий.
Минимал хэв маягтай хүн бүр хооллолтод анхаарч болно, бас хувцас эдлэлээ байгаль орчинд ээлтэйгээр сонгож болно. Тэгвэл ийм хүмүүс бүгд Off Grid амьдралаар амьдарч чадах болов уу гэдэг нь асуулт болж байгаа юм.
OFF GRID амьдрал гэж юу вэ?
Таны амьдрах гэр бие даасан дэд бүтэцтэй, нийтийн дэд бүтцэд огт холбогдоогүй буюу ус, эрчим хүч зэрэг хэрэгцээгээ өөрөө бий болгодог гэсэн үг юм.
Уламжлалт ойлголтоор Off Grid гэр нь ямар нэг цахилгааны сүлжээнд хамаарахгүй тусдаа бие даасан гэр гэж ойлгодог байсан бол орчин үед хүний хэрэглээ нэмэгдсэнээр энэ нь ус, хий, эрчим хүч, дахин ашиглах ус зэргийг багтаасан том цар хүрээтэй ойлголт болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл орчин үеийн off-grid байшин, гэр гэдэг нь цахилгаан, дулаан, ус зэргээ бие даасан байдлаар шийдсэн мөн хоол хүнсээ тэндээ ургуулдаг, хаягдал хог оо дахин боловсруулдаг, усаа дахин ашигладаг сууцыг хэлж байгаа юм.
Ийм амьдралын хэвшил хүнд стресс багатай байх нь тодорхой бөгөөд дэлхий дээр зарим хүмүүс ийм амьдралын хэв маягийг сонгосоор байна.
Хөгжсөн орнуудын хувьд ч ийм амьдралын хэвшил хэдэн зуун жилийн өмнө дэд бүтэц хөгжөөгүй, цахилгаангүй үед байсан бөгөөд орчин үед 2020 иод онд хүмүүс ийм амьдралаар амьдарч чадах уу гэдэг нь хөгжсөн орнуудын хувьд асуулт юм.
Тог цахилгаанаар жишээ аваад үзье. Хүн өдөр тутмын хоолоо хийх, цахилгаан хэрэгслээ ашиглах, ТВ үзэх, хөгжим сонсох, интернет орчинд мэдээлэл авах зэрэг наад захын хэрэглээнүүд байдаг. Эдгээр хэрэглээгээ off grid орчинд хангахдаа хүмүүс мод түлж хоолоо хийж болно, мөн нарны эрчим хүчийг ашиглаж батерейгаа цэнэглэн бусад электрон хэрэгслээр хангагдах хэрэглээгээ хангаж болно. Гэвч эрчим хүч мөнхийн хязгаарлагдмал нөөц байдаг учраас үүнийг зүй зохистой хэрэглэж, болгоомжтой байх шаардлагатай болдог. Та ийм хязгаарлагдмал нөөцөө Netflix үзэж ашиглах уу эсвэл харанхуй болох үед танд гэрэл гэгээ зайлшгүй хэрэгтэй гэдгээ ойлгож хяналттай зарцуулна гэсэн юм.
Усыг мөн адил ийм зарчмаар хэрэглэнэ. Насанд хүрсэн хүн өдөрт 20 литр орчим цэвэр ус хэрэглэдэг гэдэг тооцоолол байна. Off grid амьдралын хэв маягаар амьдарч байгаа хүн хэрэглээний усаа борооны усыг хурааж дахин ашиглах, ундны усаа гүний худгаас хангах гэх мэт зохицуулалтуудыг хийдэг. Ундны усны хэрэглээнээс гадна хүнд хувцсаа угаах, гэрээ цэвэрлэх, цэцэг, ургамалаа услах, 00 ын ус зэрэг бусад ахуйн хэрэглээний усаа off grid орчинд саарал усны нөөцөөр хангах гэх мэт.
Off grid хэв маягаар амьдарч буй хүмүүст олон ээлжийн хувцас хэрэглэл шаардлагагүй болно гэсэн үг юм. Шкаф дүүрэн хувцас хэрэглэлийг угааж цэвэрлэхэд хэдий хир ус, цахилгаан орох вэ түүний оронд цөөн тооны, зөвхөн шаардлага зориулалтын дагуу өмсөж хэрэглэх хувцас хэрэглэлтэй байхыг илүүд үзнэ. Хэдий хэмжээний хувцас хэрэглэлтэй амьдрах нь тэдгээр хувцас хэрэглэлийг угааж цэвэрлэх ус, усаа халаах эрчим хүчээр хязгаарлагдаж байгаа юм.
Түүнчлэн off grid амьдралтай хүмүүс ихэнх нь дахин боловсруулдаг эко жорлон ашиглаж эндээс бордоо гарган цэцэрлэгээ бордож байна.
Хэрэв та ус болон эрчим хүчийг дээрх байдлаар ашиглаж байгаа тохиолдолд хог хаягдал бараг гаргахгүйгээр байгаль орчинд хор хөнөөлгүй амьдарч байгаа гэсэн үг юм. Үүний нэгэн адил гэрийн гадна хэн нэгэн ирж хог хаягдлыг ачиж явдаггүй бол хүн хог хаягдлаа болгоомжтой хяналттайгаар хаях болно. Мөн дэлгүүрээс лаазалсан, нүсэр сав баглаа боодол бүхий боловсруулсан хоол хүнс авахын оронд өөрөө хийсэн, цөөн боловсруулалт орсон эрүүл хоол хүнс хэрэглэж хаягдал багатайгаар амьдрах боломжтой болно.
Хэдийгээр off grid амьдрал байгаль орчинд хор хөнөөл багатай хүмүүсийг зөв амьдрах хэв маягт хөтөлж байгаа ч хүн гэнэт амьдралын хэв маягаа өөрчлөх боломжгүй бөгөөд энэ нь цаг хугацаа, судалгаа, хичээл зүтгэл шаардсан зүйл юм.
Ялангуяа орчин үед хүний хэрэглээний цар хүрээ өсч байгаа үед зарим талаар Off Grid амьдрал бараг боломжгүй зүйл мэт ойлгогдох тал ч бий.
Your blog post content here…
Ажил хэрэгч ээжүүдийн ажлыг хөнгөвчлөх шийдлүүд
Хотын ногоон орчин нь идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлдэг