"River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл
Хүний амьдрах тав тухыг бүрэн илэрхийлэх зүйл бол мэдээж интерьер. Өрөөн доторх бүхий л орон зайг анзаарч, бүтээлчээр хандан зөв зохион байгуулах нь интерьерийн нэг гол хэсэг бөгөөд өнгө будгийн зохицол, гэрэлтүүлэг хүртэл таны амьдралын хэв маягтай зохицож байх ёстой. Учир нь орчны интерьерт сонгосон өнгө, тавилгын байршил, гэрлийн туяа гэх мэт зүйлс таны зан төлөв, сэтгэл хөдлөлд үргэлж нөлөөлж байдаг.
"NCD GROUP"-ийн бүтээн байгуулж буй River garden II хотхоноос интерьерийн 4 төрлийн шийдлийг санал болгодог ба та байр худалдан авахдаа өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой. Энэ удаагийн нийтлэлээрээ Итали дизайнерийн ур ухаанаар, бүтсэн контемпорари болон нью классик интерьерийн шийдлийг танилцуулж байна.
Контемпорари интерьер дизайн
Энэхүү интерьер дизайн нь уламжлалт болон модерн загваруудын онцлог шинжүүдийг нэгтгэн тэдний тэнцвэрт байдлыг бий болгосноор тухлаг, тайван, энгийн уур амьсгалыг бүрдүүлсэн. Тавилгууд нь завсрын хэв маягтайгаа уялдсаны дээр орчин үеийн монгол гэр бүлийн амьдралын хэв маягтай төгс зохицох шинэлэг дизайнтай. Мөн өнгөний хувьд улбар шар, улаан гэх орчин үед тренд болж буй өнгөнүүдийг сонгосон бөгөөд өрөөний загвар дизайныг зөөлөн өнгөтэй бүрэн уялдуулж өгсөн.
Мөн контемпорари хэв маягийн дизайны давуу тал нь хөвөн даавуу, таар зэрэг байгалийн гаралтай материал, тавилгадаа геометрийн дүрсийг багтаан метал болон модтой хослуулснаараа тав тухтай өвөрмөц, эрхэмсэг, онцгой дүр төрхийг бүтээдэг.
- Та 120м2, контемпорари хэв маяг бүхий орон сууцны виртуал орчноор аялахыг хүсвэл ЭНД даран харах боломжтой.
Нью классик интерьер дизайн
Хэт анхаарал татахуйц чимэглэл, хэтрүүлсэн гоёлоос зайлсхийн арьс, зотон даавуу, хилэн материалыг түлхүү хэрэглэсэн бөгөөд байгальд ээлтэй эко ханын цаас, цэвэр модон шал, орон зайг гэрэлтүүлэх шаргал, цайвар өнгөнүүдийг түлхүү ашигласнаар байгалийн өнгөний тогтоцтой төгс зохицож тав тухтай, гоёмсог орчинг бүрдүүлсэн.
Өрөөнд илүү хурц, тод шийдлийг оруулахын тулд байгалийн гантиг, металл зэрэг материалуудыг гэрийн доторх эд хэрэгсэл, хана, тавилга зэрэгт оруулж өгсөн.
Мөн нью классик дизайны онцлог нь объектуудын тэгш хэмийн харьцааг хадгалан үлдэхийг илүүд үздэг. Тиймээс тэгш хэмийн харьцааг үүсгэхийн тулд тавилгад голчлон цайвар өнгийг хэрэглэж зочны болон унтлагын өрөөнд тэгш хэмийн харьцааг бий болгосон.
Тэгш хэм буюу symmetrical гэж юу вэ?
Интерьерт аливаа зүйлсийн блансыг бий болгоход тэгш хэмийн харьцаа чухал. Тэгш хэмийн харьцаа нь бидэнд хэдийнэ танил зүйл. Харин интерьерт тэгш хэмийн харьцаа нь тавилга, хээ, өнгөн дээр түгээмэл яригддаг бөгөөд тогтовортой, тайван байдлыг илтгэн харуулдаг.
- Та 216м2, нью классик хэв маяг бүхий орон сууцны виртуал орчноор аялахыг хүсвэл ЭНД даран харах боломжтой.
River Garden хотхон
"River Garden хотхон" 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Та хаврын аяллаа төлөвлөхөд бэлэн үү?
Инфографик - Гэртээ хэрхэн минимал хэв маягийг бүрдүүлэх вэ?