<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 8, 2017

River Garden хотхоны зөвхөн танд санал болгох боломжууд

Бид харилцагч, захиалагч нартаа өөрсдийн хүсэл сонирхол, хэв маягт нийцүүлэн 4 төрлийн интерьерийн өөр өөр хэв маягтай багцаас сонголтоо хийх боломжийг олгодог. Сонголтын багцад обой, плита, шал, таазны сонголт багтдаг бөгөөд мэргэжлийн интерьер дизайнер зөвлөгөө өгч таны сонголтын дагуу интерьер заслыг хийдэг бөгөөд айл бүрийн сонгосон интерьерт зохицсон ариун цэврийн өрөөний тавилга, хувцасны өрөө болон үүдний өрөөний хувцасны шүүгээнүүдийг UMECO герман стандартын тавилгын үйлдвэрт хийлгэн угсарч суурилуулан өгдөг. Мөн зочны өрөөний  TV-ны арын хананд гоёлын чулуун хийц болон стенк, таны гэрт дулаан уур амьсгалыг бүрдүүлэх камен зуух, мастер унтлагын өрөөнд дуу тусгаарлах зөөлөн 3D хана зэргийг үнэ төлбөргүй дагалдуулан өгдөг. 

1. Обойноос сонголтоо хийх 

обой.jpg

Тухайн жилийн трэндээс хамааран мастер унтлагын өрөө болон зочны өрөөнүүддээ тусгайлан 4 төрлийн обойноос сонголтоо хийх боломжийг танд олгож байна. Эдгээр обойнууд нь Герман болон Итали улсаас чанарын өндөр түвшинд захиалгаар хийгдэж ирдэг ба Модерн, Классик чиглэлийн хэв маягийг бүрдүүлдэг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн өрөөнд зориулагдсан 6 төрлийн обойнууд бий. Тиймээс та өөрийн тавилгатайгаа зохицуулан хүссэн өнгө, дизайнтай обойгоо сонгож авах боломжтой. 

2. Унтлагын өрөөнүүдэд хивс сонгох

Та худалдан авсан байрныхаа унтлагын өрөөнүүдэд обойны сонголт болон тавилгандаа тохируулан хивс сонгох боломжтой.

Хивснүүд нь 100% байгалийн гаралтай Монгол хонины цэвэр ноосон хивс бөгөөд зөвхөн River Garden төслийн захиалагчдад зориулан дахин давтагдашгүй загвараар олон хувилбартай урлан сонголтын багцанд оруулсан. Эдгээр хивс нь хөл хээтэй байдаг тул /хүний хамгийн их алхах хэсгийн дагуу хийсэн хээ/ эдэлгээ сайтай. Мөн хивс нь дуу тусгаарлаж, өрөөний хуурайшил болон чийгийг тэнцвэржүүлж дуу чимээг шингээн, агаарыг цэвэрлэхээс гадна удаан эдэлгээтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, галд тэсвэртэй аюулгүй байдлыг бий болгодог гэдгээрээ давуу талтай.

 

3. Гэрийн обой болон тавилгадаа тохирох шалыг сонгох

Шал нь гэрийн өнгө үзэмжинд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Мөн эдэлгээ сайтай, бат бөх чанартай байх шаардлагатай тул Польш улсад үйлдвэрлэсэн цэвэр модон шалыг сонгосон нь оршин суугчдын сэтгэлд нийцсэн өнгө, аль ч  интерьер засалд зохицох хэв маягийг агуулсанаараа онцлогтой. Өнгөний хувьд бараан, цайвар болон дундаж гэсэн 3 өнгөний сонголттой.

 ХОЛБООТОЙНэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

4. Ариун цэврийн өрөөний пилтаны сонголт

Обой, шалнаас гадна өөрийн хүссэн өнгө загвараар пилтагаа сонгох боломжыг бид танд олгож байна. Өрөө бүрийн хэв маягтай дүйцсэн, тухайн ариун цэврийн өрөөний зай хэмжээнээс хамаарсан Испани улсад үйлдвэрлэсэн APARICI брендийн 4 төрлийн пильтанаас та хүссэнээ сонгон захиалж болно. 

5. Хувцасны шүүгээ

Үүдний өрөө болон мастер унтлагын өрөөний хувцасны өрөөнд шүүгээ дагалдуулж өгөх бөгөөд багцын сонголтондоо тохирсон өнгө дизайнтай шүүгээ байна. 

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан та дээрх зүйлсээс сонголтоо хийхдээ мэргэжлийн дизайнерийн зөвлөгөөг авах боломжтой. Rivergarden хотхоны интерьер дизайнер таны хүсэл сонирхол болон тухайн жилийн трэндийг харгалзан цогц шийдлийг санал болгодог тул сонголтоо хийхэд тань илүү хялбар байх болно. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden