<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 13, 2018

"River plaza" орон сууцны талаар таны мэдэх хэрэгтэй 5 зүйл

NCD группийн ээлжит төсөл болох  "River Garden" хотхоны баруун хойд талд сүндэрлэж буй бизнес ангиллын "River plaza" орон сууцны хотхоны талаар таны мэдэх хэрэгтэй 5 зүйл.

Экстерьерийн шийдэл 

экстерьер

"River plaza" цогцолбор нь доороо худалдаа үйлчилгээ, дээрээ орон сууц бүхий 2 цамхгаас бүрдэх 6 талт өнцөг бүхий өвөрмөц экстерьерийн шийдэлтэй бизнес ангиллын 168 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм. Гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрөөх ногоон орчин, амрах талбай зэргийг 3 давхар худалдаа үйлчилгээний төвийн дээвэрийн хэсэгт шийдэж өгсөн.

Интерьерийн шийдэл

daw

Айл бүрт бүхий л төрлийн интерьерийн шийдэлтэй төгс зохицох контемпорари хэв маягийг санал болгож байгаа бөгөөд орон зайг цэлгэр харагдуулах шалнаас тааз хүрсэн цонх, завсрын, дулаан өнгөний зохицол, энгийн мөртлөө чамин хийцлэлтэй таазны гоёлыг шийдэж, тав тух тансаг байдлыг илтгэх камен зуухыг айл бүрт суурилуулсан.

Бизнес ангилал

dgergw

Энэхүү цогцолбор нь амжилттай яваа ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягт тохирсон үйлчилгээг нэг дороос авах боломжийг Танд болон таны гэр бүлд санал болгож байна.

Concierge үйлчилгээ

wqwf

Олон улсад завгүй амьдралын хэв маягтай хүмүүс, бизнесмэнүүдэд зориулсан үйлчилгээ нэвтэрсэн нь Concierge үйлчилгээ юм. Тус үйлчилгээ нь оршин суугчдынха завгүй амьдралыг хөнгөвчлөх, цаг хугацааг нь хэмнэх зорилготой. Сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн орон сууцууд оршин суугчиддаа зориулан concierge үйлчилгээг  нэвтрүүлэх болсон. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Concierge үйлчилгээ гэж юу вэ?

Барилгын автоматжуулалтын систем 

BMS

"River plaza" орон сууцны хотхонд BMS буюу барилгын менежментийн систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба энэ систем нь гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчний хяналт, цэвэр бохир усны удирдлага, халаалт, агааржуулалт, аюулгүй байдал ба ажиглалт, галын дохиоллын систем, лифт, цахилгаан шат, сантехник гэх мэт тус тусдаа удирддаг системүүдийг нэгтгэж нэгдсэн удирдлагын төвөөс хянах, удирдах боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл барилга дотор байгаа бүх механик болон электрон төнөг төхөөрөмжүүдийг нэгтгэн хянаж, удирдах зорилготой удирдлагын цогц систем юм. 

Энэ системийг нэвтрүүлснээр оршин суугчид болон худалдааны талбай түрээслэгдчдэд хэрэглээний зардал буурах /цахилгаан, дулаан гэх мэт/, аюулгүй байдалд санаа зоволтгүй, урт хугацаандаа тав тухтай амьдрах боломжтой.


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action