<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 17, 2019

River Plaza төслийг сонгосноор танд юу дагалдаж ирэх вэ?

Хайртай хүмүүстэйгээ амьдрах орчноо сонгох нь амьдралдаа цөөхөн хийх хариуцлагатай сонголтуудын нэг. Ривер плаза төслийг сонгосноор зөвхөн амьдрах байр бус орчин, зөв амьдралын хэв маяг, чанар, тав тух,  аюулгүй байдал, сэтгэл ханамж зэрэг мөнгөөр хэмжигдэшгүй үнэ цэнийг та давхар худалдан авах болно. 

1. Орчин 

Таны сонгосон орон сууцны ирээдүйн үнэ цэнэд нөлөөлдөг нэгэн чухал үзүүлэлт бол тухайн төсөл баригдаж буй бүс нутаг болоод орчин юм. Хүн амьдралынхаа цаг, минут тутамд хүрээлэн буй орчинтойгоо харилцаа, холбоотой амьдардаг. Тиймээс гадаад болон дотор хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн харилцаа хамаарал нь бидний амьдралын чанарт цаашлаад амьдралын хэв маягт нөлөөлж байдаг. 

  • River Plaza төслийн бүтээн байгуулагдаж буй ХУД-ийн 11-р хороо нь Өндөр зэрэглэлийн орон сууцны бүс гэж хэлж болох бөгөөд хотын төвтэй ойр хирнээ Улаанбаатар хотын хамгийн цэвэр цэнгэг агаартай, хүн амын нягтаршил харьцангуй бага ногоон бүс нутаг юм. Төслийн зүүн талд River Garden 1, 2 хотхон, урд талд нь Тайм скүэр хотхон байрлах бөгөөд эдгээр хотхонуудыг холбосон 1,5 км үргэлжлэх дугуйн болон гүйлтийн зам, худалдаа үйлчилгээний нэгдсэн гудамж, хүүхэд хөгжлийн төвүүд, сургууль цэцэрлэг зэрэг гэрээсээ холдолгүй нэг дороос бүхий л хэрэгцээт үйлчилгээгээ аван цаг заваа хэмнэн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг нэгдсэн төлөвлөлтөөр бүрдүүлснээрээ онцлог юм. 

    river plaza цогцолбор
  1.  
  2. 2. Амьдралын хэв маяг

Орон сууцны хотхон нь зөвхөн амьдрах байр төдийгүй амьдралын шинэ хэв маягийг гэр бүлийн гишүүдэд олгох ёстой. Амьдралын шинэ хэв маягт эрүүл, идэвхтэй амьдрах, хотхон болон ойр орчмоосоо чанартай үйлчилгээ авах, сайн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хэрэгжүүлэх боломжит орчин зэрэг олон зүйлс багтана.

Энэхүү орон сууц нь оршин суугчдынхаа  эрүүл, тав тухтай амьдралын хэв маягт нийцүүлэн  хурал уулзалт хийх,  төрсөн өдрөө хийх, ном унших танхим бүхий оршин суугчдад зориулсан Club house шийдсэн бөгөөд гэрээсээ гаралгүй үйлчилгээ авах боломж бүхий смарт консьерж үйлчилгээг төлөвлөсөн. Мөн гэр бүлийнхэн болон хөршүүдтэйгээ цагийг зөв боловсон, тав тухтай өнгөрөөх ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай, нас насны ангиллын тоглоомын талбайг төлөвлөж илүү их цагийг өөрийн гэр бүл, бизнестээ зарцуулан аз жаргалтай, сэтгэл ханамжтайгаар тайван, амгалан амьдрах боломжоор хангасан.

  1. 3. Аюулгүй байдал 

River Plaza цогцолборт суурилуулах гэрийн ухаалаг систем таныг болон таны гэр бүлийг аюулгүй, тав тухтай, сэтгэл тайван, санаа амар байлгана. 24 цагийн турш хамгаалалтын алба ажиллаж хотхоныг бүрэн хянах бөгөөд та хотхонд суурилуулсан камеруудаас дурын  камеруудаа сонгож хянах, утаснаасаа лифттэй дуудах,  гэрт тань учрах аливаа эрсдэлийг эзгүй байсан ч гар утаснаасаа хянах зэрэг үйлчилгээг Ривер плаза сонгосноор та хүртэх юм.

bcbd19d91a6923d6ca62426160246087

  1. 4.Сэтгэл ханамж

“Хүн тансаг амьдарснаар бус тайван, сэтгэл хангалуун амьдарснаар аз жаргалтай байдаг” гэдэгчлэн энэхүү төслийг сонгосноор таны болон гэр бүлийн тань авч буй хамгийн чухал зүйл нь сэтгэл ханамж юм. Амар амгалан, аз жаргалтай амьдралын хэв маягийг цогцлоосон, орчин үеийн амьдралын хэрэгцээ шаардлагад бүрэн нийсэн Ривер Плаза цогцолбор нь завгүй бизнесийн салбарын хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягт тохирсон бүхий л шаардлагатай үйлчилгээг нэг дороос авах боломжийг танд  санал болгож байна.

happy-family-3


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action