Яагаад River Plaza г сонгох ёстой вэ?
Улаанбаатар хотод өдрөөс өдөрт олон шинэ барилгууд баригдаж хотжилт эрчимтэй явагдаж байна. Гэвч манай зах зээлд дундаж зэрэглэлийн дундаж үнэтэй, хямд үнэтэй стандарт зэрэглэлийн эсвэл үнэтэй, тансаг зэрэглэлийн гээд орон сууцны эрэлт хэрэгцээ аль аль нь байдаг.
Орон сууцны зориулалтын барилгын хувьд ашигласан материал, тоноглол, технологи дээр өрсөлдөөн явагддаг байсан бол сүүлийн жилүүдэд орчин байршил, бүсийн үнэ цэнэд захиалагчид ач холбогдол өгөх болсон.
Салбарын хөгжил сүүлийн 10 жилд эрчимжиж харьцангуй зах зээл дээр барилга орон сууцны сонголтууд нэмэгдсээр байна. Эндээс хүмүүс өөрсдийн хэрэгцээ шаардлага, төсөв мөнгөндөө тохирсон орон сууц, үл хөдлөхийг сонгох боломж нэмэгдэж байгаа нь хэрэглэгч захиалагчийн талаас том боломж юм.
NCD группийн 10 гаруй төслүүд зах зээл дээр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд бид захиалагч нарт аль болох орчин сайтай, чанартай бүтээн байгуулалтуудыг санал болгон салбарын хувьд аль болох олон улсын стандартад нийцүүлэхээр зорьж ажилладаг.
River Plaza төсөл нь бидний хэрэгжүүлж буй өндөр барилгын төсөл бөгөөд бизнес концепци бүхий өндөр зэрэглэлийн орон сууц, худалдаа үйлчилгээ, оффисын цогцолбор төсөл юм. Тус төсөлд та орон сууц худалдан авах доорх хэдэн шалтгаан байна. Үүнд:
1. ОРЧИН
Монголын #1 Ногоон хотхон болох River Garden хотхоны байршилд тус төсөл байрлалтай учир голын эргийн цэвэр агаар, бохирдолгүй орчин, ногоон байгууламж бүхий эрүүл орчинд амьдарна. River Garden хотхон болон Time Square хотхонууд нь тус бүр өөрийн гэсэн орчин бүрдүүлсэн хотхонууд бөгөөд эдгээр нийтийн эзэмшлийн хэсгүүд River Plaza гийн оршин суугчдад нээлттэй байх юм. River Plaza оршин суугчид нь B1 давхраар болон гадна хэсгээрээ голын эргийн ногоон тохижилттой хэсэгтэй шууд холбогдох юм.
Байршил бол үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тэргүүлэх харьцуулалт болдог бөгөөд сайн байршилд худалдан авсан үл хөдлөх хэзээд үнэ цэнэтэй байдаг. River Garden орчмын энэхүү бүс нь ногоон байгууламж, агаарын чанар зэрэг сайн орчныг тодорхойлох гол үзүүлэлтүүдээс гадна сургууль, цэцэрлэг, нийтийн үйлчилгээнд ойр, зам харилцааны хувьд таатай бүс болж байна. Энэ бүсэд Jet International олон улсын сургууль, Канадын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр байгуулагдаж байгаа Canadian School of Ulaanbaatar, Дүүрэн ЭРДЭМ монгол боловсролын цөм хөтөлбөр бүхий бага сургууль, Монгол Алдар бага сургууль, Монгол Билэг Оюун Кембриджийн хөтөлбөрт ахлах сургууль гэх мэт сургуулийн бүсэд байна.
Зам харилцааны хувьд Их Монгол Улсын замаар хойшоо хотын төв, урагшаа Богд уулын замтай холбогдохоос гадна шинээр бүтээн байгуулж буй баруун хойд замаар Зайсангийн гүүртэй холбогдож байна. Мөн хотхоны эгц хойшоо Чингисийн өргөн чөлөөний замтай холбогдох төлөвлөлтүүд ойрын ирээдүйд хийгдэнэ.
2. АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Эрүүл, идэвхтэй амьдрах эрмэлзэл, хэрэгцээ шаардлага орчин үеийн гэр бүл бүрт байгаа боловч бүх гэр бүлүүд ийм хэрэгцээгээр хангагдаж чаддаггүй. Учир нь амьдрах орчинд нь эдгээр хэрэгцээг хангах нийтийн төлөвлөлтүүд дутмаг байдаг. Сүүлийн 10 жилд бүтээн байгуулж буй орон сууцны хотхонууд харьцангуй амьдрах орчныг сайн бүрдүүлэхийг эрмэлзэн ногоон байгууламж гадна тохижилт зэргээр өрсөлдөх болсон. River Plaza төсөлд орон сууц авснаар таны амьдралын хэв маяг эерэг, зөв тал руугаа өөрчлөгдөнө гэдгийг бид амлаж байна. Энэ бүсэд хүнд хэрэгцээт бүх төрлийн спортын болон худалдаа үйлчилгээний таатай орчин бүрдсэн бөгөөд гэрээсээ алхах зайнд хүссэн үйлчилгээгээ авч хүссэн амьдралын хэв маягаа бүрдүүлэх боломжтой. River Street дагуу байрлах нийт 20,000 м2 талбайд олон улсад танигдсан брэндийн хувцас хэрэглэл, үйлчилгээнүүд төвлөрснөөс гадна River Plaza төслийн нэгдсэн худалдаа үйлчилгээний хэсэг нь 10,000 м2 орчим талбайд төлөвлөгдсөн. Эдгээрт фитнэсс, иог, алхах, дугуй унах талбай, усан бассейн гээд орчин үеийн хүмүүст хэрэгцээт шинэ төрлийн олон бизнесүүд гараагаа тэлж байна.
3. БАРИЛГЫН ДАЛД ЧАНАР
Орон сууц, үл хөдлөх худалдан авах хүмүүс барилгын далд чанарын талаар ойлголт харьцангуй бага байдаг. Орчин, гадна тохижилт, төлөвлөлт зэрэг нь хүний нүдэнд ил харагдах харьцуулах үзүүлэлтүүд болдог. Харин далд чанар болох сантехникийн тоноглолууд, цахилгаан монтаж, нийтийн дэд бүтцүүд, технологийн талаар бид энэ төсөлд өндөр ач холбогдол өгч бүтээн байгуулж байна. Тухайлбал:шилэн фасадны хувьд нарны гэрлийн шууд тусгал авахгүй, ойлгодог, дулаан ладагдал багатай фасадыг сонгосон бөгөөд урт хугацаанд хуучирч муудахгүй байх эдэлгээ талаас нь харьцуулж сонгосон.
Цахилгааны ил болон далд монтажны хувьд халуун хүйтэнд тэсвэртэй, уян хатан, эдэлгээ даах чадвараар үнэлж ОХУ ын зэс голтой кабелуудыг сонгосон. Сантехникийн тоноглол урт хугацаанд хамгийн сайн эдэлгээ даах чадалтай байх гэсэн шалгуураар Италийн зэвэнд тэсвэртэй сайн чанарын хоолойнуудыг ашигласан. Шал болон бусад барилгын материалын хувьд бүгд Евро стандартын сайн чанарын өндөр үзүүлэлттэй материалуудыг сонгосон нь барилгын насжилтийг уртасгах төдийгүй таны худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үнэ цэнийг нэмэх юм.
4. АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХӨРӨНГИЙН АРЧИЛГАА
Хөрөнгийн ашиглалт бол орон сууцны барилгыг урт хугацаанд үнэ цэнэтэй байлгах гол үзүүлэлт бөгөөд NCD групп өмнө хэрэгжүүлсэн төслүүдээрээ энэ чиглэлд амжилттай ажилладагаараа зах зээлд танигдсан. Бид хөрөнгийн арчилгаа, ашиглалтыг олон улсын төвшинд ойртуулан Property Management хэмжээнд хүргэхээр зорьж ажилладаг бөгөөд өмнөх туршлагаа бататган River Plaza төсөлд аюулгүй байдал, харуул хамгаалалт, хөрөнгийн арчилгааг ханган ажиллахаар төлөвлөсөн.
5. ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН АРХИТЕКТУР ШИЙДЭЛ
Хүний амьдрах орон зай нь зориулалт болон хэрэгцээ шаардлага, төсвөөс хамааран өөр өөр байж болдог. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах шийдвэр хүний амьдралд цөөн тохиолддог бөгөөд энэхүү худалдан авалтыг хийхдээ хүн долоо хэмжиж нэг огтлох зарчмыг барьдаг. Иймээс орон сууцны төслийн хувьд дотор нь хүн амьдарна гэсэн өнцгөөс харж бүх төлөвлөлтийг хийдэг. Ривер орчмын тав тухтай орчин болон байгалийг харж амьдрах таашаал өгөх зорилгоор цонхийг аль болох том саруулхан байлгахыг эрмэлзэн айлууд нэгнийхээ харууцыг хаахгүй байхаар төлөвлөлтийг хийсэн. Мөн цонхоор тусах байгалийн гэрлийг аль болох том орон зайд хувиарлах зорилгоор зочны өрөө, хооллох хэсэг, гал тогоог задгай байдлаар төлөвлөсөн нь орчин үеийн трэнд хэрэгцээнд нийцсэн. Гадна экстэрьэрийн хувьд Улаанбаатар хотод өнгө нэмэх, шинэлэг хийцлэл бүхий 6 талт шилэн барилгын архитектур шийдлээр хийсэн.