<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 17, 2020

Pinterest сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, тэрбумтан Ben Silbermann-ны тухай баримтууд

  1. 1. Ben Silbermann 37 настай бөгөөд тэр өөрийн хичээл зүтгэлээр тэрбумтан болжээ.

  2. PINTEREST CEO
  3. 2.Түүний өмч хөрөнгийг Forbes сэтгүүл 1,5 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байна

  4. 3. Урам зориг түгээх интерактив сайт Pinterest-ийг Silbermann 2010 онд Evan Sharp, Paul Sciarra нартай хамтран үүсгэн байгуулжээ

  5. 4. Зураг, жор, гэр чимэглэл, урам зориг өгөх зүйлсийн хуримтлал болсон сайтаа нээхээс өмнө тэр өөрөө ч цуглуулагч байжээ. Бага наснаасаа шуудангийн марк, шавьж цуглуулдаг байсан байна.

  6. 5. Тэрээр хүнийг цуглуулдаг зүйлээр нь шинжиж болно” гэж хэлэх дуртай.

  7. 6. Тэр Йелийн их сургуульд анагаахын чиглэлээр сурч байгаад мэргэжлээ улс төрийн шинжлэх ухаан болгож өөрчилжээ.

  8. 8. Йелийн их сургуулийг төгсөөд Washington D.C. хотод зөвлөхөөр ажиллах болсон байна.

  9. 9.Washington D.C.-д байхдаа технологийн блог уншихад багагүй цаг зарцуулдаг байснаа тэр дурссан байдаг.

  10. 10.Цахиурын хөндийн тухай олж мэдээд, тэр Google компанид бүтээгдэхүүний дизайн гаргах ажилд оржээ. Тэр энэ чиглэлийн туршлагагүй байсан тул арайхийн ажилд орсон гэдэг.

  11. 11.Google-д байсан үеэ тэр “Тэнд ажилладаг бүх хүн биширмээр ухаантай. Тэдний дунд байсандаа би их азтай хүн” хэмээн дурсжээ.

  12. 12.Google Street View зэрэг урьд өмнө нь хэний ч бүтээж байгаагүй зүйлсийг Google бүтээж байсныг тэр онцолсон байдаг.

  13. 13.Томоор сэтгэдэг, холыг хардаг хүмүүс дунд ажиллаж байсан нь түүнийг ч томоор сэтгэгч болгожээ.

  14. 14. Google ажиллаж байхдаа түүнд олон шинэ санаа төрж байсан боловч ажил нь түүний бүтээлч байдлыг хязгаарлаж байжээ.

  15. 14. Өөрийнхөө замыг хөөхөөр Google-ээс гарсны дараа тэр шууд Pinterest-ийг үүсгээгүй. iPhone-д зориулсан хэд хэдэн app хөгжүүлсэн нь төдийлөн амжилтад хүрсэнгүй.

  16. 15. Энэ үедээ тэр Йелийн танил Paul Sciarra-тай түншилж, хэд хэдэн өөр санаа боловсруулжээ.

  17. 16. Pinterest-ийн өмнө тэр хоёр Tote нэртэй худалдааны app бүтээжээ.

  18. 17. Харамсалтай нь хүмүүс Tote дээр худалдан авалт хийх бус, зургийг нь хадгалж аваад бусдад илгээх, өөртөө хадгалах зэргээр ашиглаж байв.

  19. 18. Хүмүүсийн энэхүү хэрэглээ нь Silbermann-д шинэ санаа төрүүлж, тэр хэрэгтэй зүйлээ хадгалж авч болох платформ зохиохоор шийджээ.

  20. 19. Гэвч Pinterest нээлтээ хийснээс хойш 9 сарын дараа тэд ердөө л 10 мянган хэрэглэгчтэй байсан бөгөөд тэдний багагүй хувь нь вэб хуудасруу тогтмол зочилдоггүй байв.

  21. 20. Pinterest-ийн баг бууж өгсөнгүй. Silbermann хэрэглэгчидтэйгээ шууд холбоо тогтоож, тэдний санал хүсэлтийг хүлээж авдаг, асууж лавладаг байжээ.

  22. 21. Энэхүү уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд Pinterest тогтвортой өсч байв.

  23. 22. Pinterest нийт хувьцаагаа 10 тэрбум ам.доллараар үнэлж, 2019 оны 4-р сард худалдаанд гаргасан юм.

  24. 23. Хувьцаа гаргасан өдрөө Pinterest-ийн үнэлгээ 13 тэрбум ам.доллар хүрчээ.

  25. 24. Өдгөө тус компани 3,96 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

  26. 25. Pinterest өндөр амжилтад хүрсэн ч The Guardian сайт түүнийг “Дундаж амжилттай гоц ухаантан” хэмээн нэрийджээ.

  27. 26. Silbermann даруухан амьдардаг бөгөөд гэр бүлдээ багагүй цаг зарцуулдаг байна. Тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамтаар хоёр унтлагын өрөөтэй байр түрээслэж амьдардаг бөгөөд ажилдаа ирэхээс өмнө хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгдөг ажээ.

  28. 27. Түүний сайт ч үүсгэн байгуулагчтайгаа адил илүүдэл хээнцэр зүйлгүй билээ.

  29. 28. Pinterest-ийн хэрэглэгч уг сайтыг хүмүүс нэгэндээ өөрийгөө гайхуулах гэж хичээдэггүй нь таалагддаг талаар ам бардам ярьдаг ажээ.

  30. 29. Silbermann ч хэрэглэгчидтэйгээ санал нэг байна. Pinterest-ийг ч олон нийтийн сүлжээний сайт бус, хүний хэрэглээ, хэрэгцээний платформ хэмээх үзлийг тэрээр баримталдаг байна.

  31. 30. “Бид хүмүүст урам зориг өгөх зүйлсийг түгээхийг зорьдог” хэмээх хандлагыг Silbermann болон түүний багийнхан эрхэмлэдэг ажээ.

  32. 31. Цахиурын хөндийн өсөлт хөгжлийн талаар мөрөөдөж явсан залуу түүний томоохон төлөөлөгчдийн нэг болсон байна.

  33. SOURSE: https://www.businessinsider.com/

  34. БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛИЙН РИВЕР ПЛАЗА ЦОГЦОЛБОР
  35. River plaza цогцолбор нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан аюулгүй байдал, тав тухыг бүрэн  хангасан шилдэг архитектур төлөвлөлт, интерьерийн орчин үеийн шийдэлтэйгээр сүндэрлэж буй орон сууцны цогцолбор юм.Энэхүү цогцолбор нь салбарын ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягийг тань хөнгөвчлөх “club house, “smart concierge үйлчилгээ, орон сууцнаасаа гаралгүй нэг дороос хэрэгцээт үйлчилгээгээ авах худалдаа үйлчилгээний төв зэргийг цогцоор нь төлөвлөсөн.

    New Call-to-action