NCD группийн мэдээллийн хуудас

Нэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

Written by Nomin construction | 9/14/17 3:11 AM

NCD группийн бүтээн байгуулж буй "River Garden-2" хотхон нь Маршалын гүүрний баруун талд цэвэр цэнгэг агаартай бүсэд байрладаг ба интерьер, екстерьерийн өвөрмөц загвар дизайн бүхий 360 айлын 7 орон сууцаас бүрдсэн цогцолбор хороолол юм. "River Garden-2" хотхон дотор оршин суугчдын чөлөөт цаг, эрүүл мэндэд зориулагдсан дугуйн болон гүйлтийн зам, худалдаа үйлчилгээний нэгдсэн төв болон спорт комплекс талбай зэрэг хүний амьдралыг аз жаргалтай болгох бүхий л бүтээн байгуулалт цогцоор хийгдсэний зэрэгцээ хотхоны гадна орчин болон дотор засалд байгаль орчин болоод хүний биед сөрөг нөлөөгүй техник технологи, эко материалыг ашиглаж барьснаараа онцлог юм.  

"River Garden 2" хотхоны давуу талууд 


River Garden-2 хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй, цэвэр цэнгэг агаарт хотын төвөөс ердөө 3 км - ын зайд байрладаг, мөн сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвлөрөлтэй зэргээс гадна дараах давуу талуудтай. Үүнд:

Эко ногоон орчин

Хотхоны нийт талбайн 70%-с багагүй талбайд 15 төрлийн мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламжийг тарьж ургуулан амьдрах таатай орчныг бүрдүүлсэн. Үүнээс гадна хотхоны ногоон байгууламж, гадна тохижилтыг СӨХ - ын мэргэжлийн баг жилийн 4 улирлын турш арчлан, тордож хамгаалж байдгаараа онцлог. 

Худалдаа үйлчилгээний нэгдсэн төвлөрөл  

Хотхоны хойд хэсэгт байрлах River Street гудамж нь хүний хэрэгцээт бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор хангасан.Тухайлбал, Супермаркет, банк, гоо сайхны салон, Thai массаж, гэр ахуйн нэгдсэн дэлгүүр, спорт тоглоомын дэлгүүр зэргээс гадна оршин суугчдын хүүхдүүдэд зориулан Сакура, Экокиндергартен зэрэг боловсролын байгууллагууд хотхонд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Авто зам, дэд бүтцийн таатай бүс

Xотын төв цэгээс ердөө 3 километрийн зайд авто зам, дэд бүтцийн таатай бүсэд байрладаг. Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд зохимжтой бүсүүд болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Skyresort цанын бааз зэрэгтэй ойрхон байрлахын зэрэгцээ оршин суугчид, үйлчлүүлэгчдэд хангалттай хүрэлцэхүйц  авто машины зогсоолтой.

Интерьер дизайны өвөрмөц шийдэл

Итали болон Монгол дизайнерүүдийн зохион бүтээсэн интерьерийн шийдэл нь хотхоны гадна талаас л тод харагдана. Орон сууцнууд экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй бөгөөд амар тайвныг билэгдэх ногоон өнгөөр дагнасан. Харин хотхоны дотоод зохион байгуулалтад сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох ухаалаг гэрийн системийг суурилуулсан. Мөн өрөө тасалгааг уужуу, саруулхан харагдуулахуйц цайвар, шаргал, завсрын өнгийн ханын цаас ашиглах зэргээр гэр бүлийн гишүүдийн тав тухыг дээд зэргийн тансаг байдлаар бүрдүүлсэн.  

River Garden хотхоны 216 м2 орон сууцны бодит виртуал 360° шоурүүм

 ХОЛБООТОЙ"Rivergaden" хотхоныг сонгох 5 шалтгаан     

              

ШОУРҮҮМЭЭР ЗОЧЛОХ УУЛЗАЛТ ТОВЛОХ

Та River Garden хотхоны шоурүүм буюу загварын байранд өөрийн биеэр зочлохыг хүсвэл дараах холбоос дээр дарж уулзалт товлоно уу. Танд баярлалаа

БИД ТАНТАЙ ТУН УДАХГҮЙ ЭРГЭН ХОЛБОГДОНО.