Rivergarden хотхоны 5 онцлог
Богд-Хан уулын бэл Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгалийн амьд чимээн дунд байрших Монголын №1 ногоон хотхон "Rivergarden" хотхоны 5 онцлогийг дурьдая.
1. Үнэ цэнэтэй байршил
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд орших тус хотхоны агаарын чанарын индекс өвөл зуны туршид харьцангуй цэвэр байдаг тул оршин суугчдын эрүүл мэндэд нэн тустай. Түүнээс гадна хотын төвөөс ердөө 3км, Зайсан толгой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газраас 2 км-ын зайд оршдог. Мөн таны цаг завыг хэмнэх Riverstreet худалдаа үйлчилгээний нэгдсэн төв энд бий.
2. Эко цэвэр орчин
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд хүрээлэн байгаа орчны бохирдолт ихсэж энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Харин Ривергарден хотхоны хувьд ногоон байгууламж, зүлэг бүхий цэвэр орчныг бүрдүүлсэн тул танай гэр бүлийн ая тухыг найдвартай хангана.
3. Олон улсын стандартад нийцсэн СӨХ
Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нь угтаа оршин суугчдын эрх, ашгийг хамгаалж дундын өмчийг харж хандан, цэвэр орчинг бүрдүүлж байх ёстой үйлчилгээний байгууллага. Ривергарден хотхоны СӨХ нь энэхүү зорилгоо чанд биелүүлэн ажилладаг. Тогтмол цэвэрлэгээ үйлчилгээ, 24 цагийн харуул хамгаалалт, 24 цагийн оператор гэх мэтчилэн бүхий л хэрэгцээт үйлчилгээг компанийн түвшинд хариуцлагатай үзүүлдгээрээ онцлог.
ХОЛБООТОЙ: Нэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон
4. Орон сууцны интерьер загвараа өөрөө сонгох боломж
Та орон сууцны интерьер дизайнаа өөрийн хүсэлд нийцүүлэн сонгох боломжтой. Ийнхүү сонголтоо хийхдээ тухайн жилийн тренд өнгө, загвараас сонгох мөн мэргэжлийн интерьер дизайны зөвлөгөөг авч өөрийн таалалд нийцүүлэн байраа тохижуулж болно.
5. Ирээдүйд өсөх үнэ цэнэ
Байршил, худалдаа үйлчилгээний төвлөрөл болоод Сууц Өмчлөгчдийн Холбоо зэрэг нь орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Харин Ривергарден хотхоны хувьд хүн оршин суухад шаардлагатай бүхий л хүчин зүйлсийг нэгэн дор төвлөрүүлж дэлхийн жишигт нийцүүлэн бүтээн байгуулсан тул ирээдүйд үнэ цэнэ нь улам бүр өсөх нь төлөвтэй байна.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Үл хөдлөхийн бизнест эрэлт хэрэгцээ өндөр байна уу?
River garden 2 хотхонЫ 401-р барилга захиалга авч эхэллээ