<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 11, 2017

Time Square хотхонд 360° виртуал аялал хийцгээе

NCD  группийн бүтээн босгосон Тайм Скүэр хотхон нь  үзэсгэлэнт байгаль дунд  оршин суугчдын бүхий л хэрэгцээт худалдаа үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн шийдсэн амар тайван, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн  хотхон юм. 

Бид танд хотхонд өөрийн биеэр очсон мэт бодит байдлаар харж чадахуйц виртуал аялалд урьж байна.

Энэхүү 360° виртуал зурагнаас та:

  • Тайм Скүэр хотхоны гадна тохижилт
  • Ногоон байгууламж
  • Амарч зугаалахад тохиромжтой хиймэл нуур\
  • Зөөлөн хучилт бүхий хүүхдийн тоглоомын талбай
  • Спорт комплекс талбай
  • Гүйлтийн зам болон автомашины зогсоол зэргийг харах боломжтой. Доорх 360° видео линк дээр дарж виртуал орчинд Тайм Скүэр хотхонд аялаарай. 
ХОЛБООТОЙ:  Time Square хотхоныг сонгох 5 шалтгаан

Хэрэв та хотхоны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7577-7577 ext:1 дугаарын утсаар холбогдоно уу. 



"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

time square хотхон