NCD группийн бүтээн байгуулж буй "Time Square" хотхон нь Ривер Гарден хотхоны баруун талд байрлалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй техник технологи, материал ашиглан, хүний амьдралын тав тухтай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн 11-16 давхар орон сууц болон худалдаа үйлчилгээний төвөөс бүрдсэн цогцолбор хотхон юм.
Тайм Скүэр, Ривер Гарден хотхонууд нь урд хэсгээрээ гүйлт, дугуйн зам болон цэцэрлэгт хүрээлэнгээр холбогдсон бөгөөд нийт нутаг дэвсгэрийнхээ 50 хувийг ногоон байгууламжаар тохижуулан, сагсан бөмбөг, газрын теннисний талбай, волейболын талбай, гүйлтийн болон дугуйн зам зэргийг цогцоор нь бүтээн байгуулж хүний амьдрах хамгийн таатай орчинг бүрдүүлснээрээ онцлогтой.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Time Square хотхоныг сонгох 5 шалтгаан
Уг хотхон нь бүрэн хэмжээгээр 2017 оны 3-р улиралд хэрэгжиж дуусах бөгөөд хамгийн сүүлийн ээлжийн 508-р байрны 117-147.9м2 бүхий 3-4 өрөө орон сууцыг ХААН БАНКНЫ 0,3-1,7%-ийн хүүтэй урт хугацааны ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ-ээр захиалах боломжийг бид танд санал болгож байна.
508-р байр нь хотхоныхоо баруун хойд талд байрлалтай бөгөөд хотхоны дотоод тохижилт, Зайсан толгой, Туул гол, Богд- Хан уулаа тольдон харахаас гадна айл бүр нь өдөрт дунджаар 4-8 цаг нар үзэх боломжтой.
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.