<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 18, 2020

ИХ ХОТЫН ЗҮРХЭНД СҮНДЭРЛЭХ VEGA CITY цогцолбор хотхон

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

vega city, номингийн шинэ хотхон

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ

Хотхон нь нийт 6 га газрыг хамран байрлах бөгөөд 50%-иас багагүй талбайд гариг эрхсийг санагдуулам 4 өөр хэв маягийн тохижилт бүхий ногоон орчин, гүйлтийн болон дугуйн зам, спорт талбайг төлөвлөсөн. Мөн оршин суугчдынхаа бүхий л хэрэгцээг хангах худалдаа үйлчилгээг хотхон дотроо шийдсэн нь таны гэр бүлдээ зарцуулах алтан цагийг хэмнэж, аз жаргалтай амьдралын тань хором мөч бүрийг уртасгах болно.

их хотын зүрхэнд сүндэрлэх vega city 

БАЙРШИЛ

Vega City хотхон нь хотын А зэрэглэлийн бүс болох Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Орчлон” Олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын зүрхэнд, үнэ цэнэтэй бүсэд байрлалтай. Хотхоны ойр орчимд Орчлон, International school, Hobby, Oлонлог болон улсын 130-р сургууль байрлах бөгөөд Наадам центр, Е-mart, Оргил зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг нь 5 минут алхах зайд байрладаг. Иймээс өөрт хэрэгцээтэй нийгмийн болон нийтийн үйлчилгээгээ нэг дороос авч  илүү тав тухтай амьдрах боломжийг танд олгоно. 

vega city, номингийн шинэ хотхон, тодоос тод гэрэлтэнэ

ТӨСЛИЙН КОНЦЕПЦИ

 V- Value

Оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан чанартай материал, сайн гүйцэтгэл, цогц төлөвлөлт бүхий их хотын зүрхэнд сүндэрлэх энэхүү төсөл нь таны үеэс үед өвлөгдөн үлдэх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болно.

E- Engineering

Олон улсын стандартад нийцэж, хүлээн зөвшөөрөгдсөн томоохон бүтээн байгуулалтууд хэрэгжүүлсэн туршлагатай NCD группийн 10 дахь цогцолбор хотхон.  

vega zurag

G-Garden

Гэр бүлийн бүхий л гишүүдийн тав тухыг хангаж, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нийтийн эзэмшлийн ногоон орчин нь аз жаргалтай амьдралын тань хором мөч бүрийг өнгөлөх болно.

А- Architecture

Хотын төв дахь шилдэг архитектур төлөвлөлт бүхий эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах гадна болон дотор орчныг бүрдүүлсэн орчин үеийн экстерьер, интерьер дизайн бүхий цогцолбор хотхон

ТООН МЭДЭЭЛЭЛ

Сонголт: 81,8м2-158,1м2 бүхий 3-5 өрөө орон сууц 

Зохион байгуулалтын зураг: Та эндээс харах боломжтой  

vega

Орон сууцны өндөр: Давхартаа 4-5 айлтай, 16 давхар иж бүрэн худалдаа үйлчилгээтэй орон сууцны хотхон 

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Борлуулалтын албаны хаяг: ХУД, 11-р хороо, Их Монгол улсын гудамж, Ривер гарден хотхон, 406-р байр

Утас: 75777577 ext:1

FB/ www.facebook.com/vegacityresidencE

vegaVEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

vega city танилцуулга