Vega City цогцолбор хотхон нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Орчлон” олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлалтай. Хэрэгцээт бүхий л худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, чөлөөт цагаа өнгөрөөх газруудад алхах зайд байрлах тул үнэт цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж, тав тухтай амьдрах боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Нийт 6 га талбайг хамрах 16-23 давхар, 1187 айл өрхөөс бүрдэх оршин суугчдад ээлтэй Vega City цогцолбор хотхон нь хүрээлсэн архитектур төлөвлөлттэй учир барилга хоорондын зай хол, нягтаршил бага байхын зэрэгцээ нэгнийгээ сүүдэрлэхгүй, айл бүр нар үзэх боломжтой 2-3 талын харууцтай зэрэг давуу талуудтай.
Vega City хотхоны хувьд 4 улирлыг санагдуулам 4 өөр өнгө төрхтэй ногоон байгууламжаар хүрээлэгдсэн нийтийн эзэмшлийн тохижилт, хиймэл нуур, насны ангилалтай тоглоомын талбай, алхах, гүйх, дугуй унахад зориулагдсан олон хэрэглээт зам зэрэг тав тухыг хангах таатай орчныг төлөвлөн бүтээн байгуулахын сацуу хотхон дотроо оршин суугчдын болон бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангах нэгдсэн худалдаа, үйлчилгээний төвийг удахгүй ашиглалтад оруулна. Одоогоор Vega City цогцолбор хотхоны 3-р ээлжийн захиалгыг авч байна.
Vega City цогцолбор хотхоны III ээлжийн шинэлэг хэв маяг, шийдэл бүхий интерьертэй 145 мкв | 4 өрөө загварын байр ашиглалтад орлоо. Та манай борлуулалтын албатай холбогдон хүрэлцэн ирж загварын байртай танилцангаа хөрөнгө оруулалтын боломж хийгээд өрөөний сонголтуудтай танилцаж бүрэн мэдээлэл аваарай. Их хотын зүрхэнд гэрэлтэх таны гэр.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7577-7577 дугаараас авна уу.