<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 15, 2020

X болон Милленел үеийнхэн CONCIERGE үйлчилгээг сонгож байна.

CONCIERGE SERVICE

Олон улсад CONCIERGE SERVICE гэдэгт оршин суугчдад ямар нэг хувь хүний тусгай үйлчилгээ болон бизнесийн бусад үйлчилгээг хамгийн ойр байдлаар санал болгохыг ойлгодог. Орчин үед энэ үйлчилгээг зөвхөн өндөр зэрэглэлийн орон сууц, цогцолборт санал болгоод зогсохгүй бусад зэрэглэлийн орон сууцанд ч санал болгосоор байна. Учир нь технологийн хурдацтай хөгжлийн үед хүний амьдрал улам завгүй болж аль болох амарчилсан, цагийн зөв зохион байгуулалттай амьдрах шаардлага хэрэгцээ үүсээд байгаа юм. Энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд орчин үед хүний эргэн тойрон, амьдрах гэр, оффис зэрэг орчинд аль болох амар хялбар байдлаар хэрэгтэй үйлчилгээгээ авах боломжийг олгосон төрөл бүрийн CONCIERGE үйлчилгээнүүдийг санал болгодог.

X болон Милленел үеийнхэн CONCIERGE үйлчилгээг сонгож байна.

Х болон Миллениэл үеийнхэн орон сууц болон амьдрах газар хайхдаа тэдэнд санал болгож байгаа CONCIERGE үйлчилгээг нь сонирхож түүгээр нь хооронд нь харьцуулах явдал ихэссэн. Түүнчлэн орчин үеийн завгүй нийгэмд хүмүүс өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах цагаа аль болох ойр орчноосоо нөхөж түүний оронд гэр бүл найз нөхдөдөө цаг заваа зарцуулахыг илүүд үздэг болсон. Учир нь амьд харилцаа үнэ цэнэтэй болсон энэ нийгэмд элдэв үйлчилгээ авах гэж цаг заваа барахын оронд бүхнийг CONCIERGE үйлчилгээнд даатган харин түүний оронд гарах цаг заваа гэр бүл, найз нөхөд, өөрийгөө хөгжүүлэх бусад зүйлд зарцуулах хандлага ихэссэн байна.

Үл хөдлөх, орон сууцны хотхон, цогцолборыг хөгжүүлэгчид өөрсдөө энэ үйлчилгээг бүгдийг санал болгон зохион байгуулах нь зардлын хувьд өндөр бөгөөд туршлага болон хүн хүчний хувьд зохион байгуулах нь төвөгтэй асуудал болдог. Иймээс ихэнх хөгжүүлэгчид энэхүү үйлчилгээг 3 дагч бизнесүүдтэй хамтрах маягаар зохион байгуулдаг.

Олон улсад түгээмэл санал болгодог CONCIERGE үйлчилгээнүүдийг доорх жагсаалтаар харж болохоос гадна хүмүүс зөвхөн тэр хүнд зориулсан тусгай үйлчилгээг илүүд үзэх болжээ. Учир нь хүмүүс стиль имидж, ажиллах байдал, хувийн сонирхол гээд улам олон зүйлүүдээр  хоорондоо ялгарах болсноор энэхүү тусгай үйлчилгээ хүмүүст илүү өгөөжтэй үнэ цэнэтэй байсаар байна.

X болон Милленел үеийнхэн CONCIERGE үйлчилгээг сонгож байна.

  • Ямар нэг зүйлүүдийг авчрах, хүргэлтийн үйлчилгээнүүд. Үүнд: эм, болон шуудан хүргэлт. Тэр дундаа дараа өдрийн хүргэлтийг өнөөдөр нь хүргэх үйлчилгээ.
  • Амьтан салхилуулах, хооллох. Нохой болон бусад гэрийн тэжээмэл амьтад тусгай анхаарал халамж шаарддаг. Хүмүүс завгүй болсноор гэрийн тэжээмэл амьтдад зарцуулах цаг хомс болсон. Энэ үйлчилгээнд эзэнгүй хойгуур цэцэг услах гэх мэт үйлчилгээнүүд ч ордог.
  • Гэрийн бүх төрлийн засваруудыг хийлгэх, том болон жижиг ачаануудыг хүлээн авах. Задлах, суурилуулах гэх мэт үйлчилгээ нь тэр бүр түгээмэл байдаггүй ч гэсэн хамгийн их цаг зав хэмнэсэн хэрэгцээт үйлчилгээ юм.
  • Дэлгүүрээс хэрэгцээт барааг худалдан авах, хэрэгцээт барааг хайж олохыг хялбарчилсан Дэлгүүр хэсэх үйлчилгээ. Энэ үйлчилгээ маш түгээмэл, маш үнэ цэнэтэй, цаг зав хэмнэсэн үйлчилгээ болоод байгаа. Ажил хэрэгч хүмүүст тухайн ажлын шаардлагаас хамаарч төрөл бүрийн хувцас хунар, эд зүйлүүд хэрэг болдог. Сонголт маш өргөн болсон орчин үед энэ хэсэгт зарцуулах цаг тун хомс болсон. Иймд энэ цагийг хэмнэх үнэ цэнэ бүхий энэхүү үйлчилгээг сүүлийн үед удирдах төвшний хүмүүс, бизнес эрхлэгчид, энтертэйнмент салбарын олны танил хүмүүс түлхүү авах болсон.
  • Оройн хоол төлөвлөх, нисэх томилолтын тийз захиалах, буудал болон үзвэр захиалах гэх мэт харьцуулалт, сонголт өргөн үйлчилгээнүүдийг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалах нь тусдаа тэр салбарын мэдлэг туршлага бүхий мэргэжсэн үйлчилгээ шаарддаг ажлууд болоод байгаа юм.
  • Үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулах нь түгээмэл CONCEIRGE үйлчилгээний хэсэг болоод удаж байгаа.
  • Нүүлгэлтийн үйлчилгээ нь мөн үнэ цэнэтэй үйлчилгээ болоод байгаа юм.
  • Орчин үед оршин суугчдын бүс болон апартмент комплекс үүд барилгынхаа дээр Нисдэг тэрэгний зогсоол төлөвлөх нь ихсэж байгаа. Учир нь ажил хэрэгч хүмүүсийн цаг завыг хэмнэх үнэ цэнэтэй үйлчилгээ бол Helipad буюу гэрээсээ шууд нисдэг тэрэгээр явах боломжийг олгосон нэг төрлийн CONCIERGE үйлчилгээ юм.
  • Олон улсад оршин суугчдын бүсэд байгуулсан нисдэг тэрэгний зогсоолын ажиллах хуваарийг журамласан байдаг байна. Үүнд: сард 10 –с дээшгүй нислэг үйлдэх ( хөөрөх буух ) мөн хүн амарч буй цагаар нислэг үйлдэхгүй байх гэх мэт.  Ихэвчлэн цагийн хуваарийг 07:00 – 22:00 цагийн хооронд нислэг үйлдэхээр зохион байгуулсан байдаг.