<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 8, 2017

Аав хүү хоёрын хамтдаа цагийг өнгөрөөх газар

Аавуудын хувьд хөвгүүдтэйгээ хамт гадуур гарч ярилцаж,  хүүдээ зөв үлгэр дууриал үзүүлэн  шинэ хоббиг бий болгон хамтдаа цагийг өнгөрөөх нь гэр бүлийн халуун  дулаан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Эцэг хүн хүүхдүүддээ тэр тусмаа хүү нартаа үлгэр дууриал болох нь тэдний хүмүүжилд маш их хэрэгтэй байдгийг олон судалгаа харуулсан байдаг. Сүүлийн үеийн судалгаанууд мөн ээжүүдээс илүүтэй аавын үлгэр дууриал хүүхдэд илүү ихээр нөлөөлдөг болохыг тогтоогоод байгаа билээ. Аав хүн та хөвгүүддээ цаг гаргаж хамтдаа байснаар тэдний хүмүүжилд  хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэдгээ битгий мартаарай. Ингээд аав нартаа хөвгүүдтэйгээ хаана юу хийж болох талаар хэдэн санааг хүргэе.

1. Хамтдаа ууланд гарах

Өглөө эрт босож ууланд гарахад заавал амралтын өдрийг хүлээх шаардлагагүй. Ялангуяа Зайсан орчим амьдардаг хүмүүс бол урин цаг ирж буй энэ үед өглөө бүр хүүхдээ дагуулан ууланд алхсанаар эрүүл цэнгэг агаар амьсгалаад, дасгал хөдөлгөөн хийгээд зогсохгүй гэр бүлийн халуун дулаан яриаг үүсгэх боломжтой. Ойрд хүүхэд тань хаана юу хийж явж байна, цаашдаа яах бодолтой байна, түүний хүсэл мөрөөдөл юу байна гэх мэтчилэн аав хүү хоёрын дунд ярих сэдэв цөөнгүй бий.

hiking-1.jpg

2.  Унадаг дугуй унах

Аав хүү хоёр хамтдаа унадаг дугуйтай салхилан, хоорондоо уралдаж, дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж болно. Ялангуяа хотхоны талбайд эсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очин дугуй унахад тохиромжтой. Ийнхүү дугуй унаж уралдах нь хөгжилтэй байгаад зогсохгүй хүүхдийн эрүүл мэндэд нэн сайн.  Түүнчлэн ирээдүйд зорьсондоо хүрдэг бие хүн болж төлөвшихөд тустай.

dad.jpg

3. Хамт сагсан бөмбөг, Хөл бөмбөг тоглох

Сагс болон хөл бөмбөг тоглох дургүй эрэгтэй хүүхэд гэж байдаггүй л болов уу. Багийн спорт болсон сагсан бөмбөгийг тоглох нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна өндөр болох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх гэх мэт олон давуу талтай. Тэр тусмаа аав хүү хамтдаа сагс тоглох нь эрүүл мэндэд төдийгүй гэр бүлийн харилцаанд тань үнэтэй хөрөнгө оруулалт болно.

ХОЛБООТОЙХүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон

1-2.jpg

4. Хамтдаа салхилан зугаалах

Заримдаа хүүтэйгээ хамт зүгээр л алхах хэрэгтэй. Алхаж явахдаа ойрын сонин сайхан, сүүлийн үеийн дэлхий нийтийн сонирхол татсан үйл явдал эсвэл хүүгийнхээ багш болон найзуудын тухай хэлэлцэх, мөн өөрийн бага насны түүхийг ярих гэх мэтээр олон зүйлсийг хуучилж болно. Туул голын эргээр, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк эсвэл хотхоныхоо цэцэрлэгээр хамтдаа салхилах боломжтой. Ийнхүү хамтдаа алхаж салхилснаар хүүхдийнхээ дотор байгаа олон асуудлыг хэлэлцэн, түүнийг ойлгож шийдлийг олж өгөх боломжтой.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden