Дэлхий дээрх 10 хүн тутмын 9 нь тээвэр, цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлийн ялгаралтаас үүдэлтэй агаарын бохирдолд өртөж буй болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага илэрхийлсэн байдаг. Агаарын бохирдол гэх энэ “чимээгүй хүчирхийлэл” бидний амьдралаас 2.2 жилийг авч оддог байна. Саяхан шинэ оны босгон дээр АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг PM2.5 буюу нарийн ширхэглэлт тоосонцрын стандартыг шинэчлэх санал гаргалаа. Арав гаруй жил мөрдөгдөж байгаа одоогийн стандартад нарийн ширхэглэлт тоосонцрын бохирдлын жилийн дундаж хэмжээг нэг шоо метр агаарт 12 микрограмм хүртэл хязгаарласан байдаг. Харин энэ хязгаарыг 9-10 микрограмм болгон бууруулахыг санал болгож байгаа ч нэг оронтой тоонд олон нийтийн хэлэлцүүлгийн дүнд энэ оны сүүлчээр эцэслэн батлах хүлээлттэй байна. 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2005 оноос хойш шинэчлээгүй агаарын чанарын удирдамжаа нарийн ширхэглэлт тоосонцрын хувьд нэг шоо метрт 10 микрограмм байсныг тав болгож бууруулах зөвлөмж гаргасан. Харин Монгол улсын хувьд нарийн ширхэглэлт тоосонцрын хэмжээг нэг шоо метр агаар тутамд 50 байхаар тогтоосон стандартыг мөрддөг. 2022 оны 12-р сарын байдлаар нарийн ширхэглэлт тоосонцрын хүлцэх хэмжээ 2 дахин их буюу 103 микрограмм байжээ. Энэ тоог ирэх жил 55 микрограмм болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Сүүлийн зургаан жилийн дунджийг авч үзвэл агаар дахь том болон нарийн ширхэглэлт тоосонцрын хэмжээ буурсан боловч агаар дахь азотын давхар исэл, хүхэрлэг хий тус тус нэмэгдсэн болохыг www.agaar.mn-ийн тайлангаас харж болохоор байгаа юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд бидний “амьсгалах эрх”-ийн асуудал хөндөгдөж, ядуурал, тэгш бус байдал, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих гээд олон асуудлыг зангилаа нь өнөөдөр агаар бохирдол хэвээр байсаар байна.
7 сая: Агаарын бохирдол дэлхийн нийтийн нас баралтын 8 хувьд нөлөөлж, агаарын бохирдлоос үүдэж жил бүр 7 сая хүн нас барж байна.
2.4 тэрбум - Өнөөдөр дэлхий даяар 2.4 тэрбум хүн ил задгай гал эсвэл зууханд керосин, мод, малын өтгө бууз, газар тариалангийн хог хаягдал зэрэг хатуу түлш ашиглан хоол унд бэлтгэн, орчны агаарын бохирдолд өртөж байна.
$8.1 их наяд - Дэлхийн банкны тайланд дурдсанаар 2021 онд агаарын бохирдлоос үүдэж эрүүл мэндийн салбарт 8.1 их наяд ам.доллар зарцуулжээ. Энэ нь дэлхийн ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэж байгаа юм.
₮1 их наяд - Монгол улсын хувьд агаарын бохирдолтой тэмцэхэд 2008 оноос хойш нэг их наяд төгрөг хэдийнээ зарцуулаад байна.
Агаарын бохирдол амиа хорлолтод нөлөөлдөг байж болзошгүй талаарх нэгэн судалгаа гарчээ. АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо 2003-2010 оны хооронд АНУ даяарх нас баралтыг судалж, PM2.5 буюу уушгиар дамжин цусны урсгал руу орох чадвартай нарийн ширхэгт тоосонцор болон амиа хорлолтын тоог сар, өдөр бүрээр нь харьцуулжээ. Ингэхэд өдөрт нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэг шоо метр тутамд нэг микрограммаар нэмэгдэхэд амиа хорлолт бараг 0.5 хувиар өссөн байж.
Учир нь нарийн ширхэглэлт тоосонцор нь дан ганц амьсгалын замын халдвар, зүрхний өвчин, цус харвалт, уушигны хорт хавдар, архаг бронхитоор өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл өөрчлөлт оруулдаг нь тогтоогдсон. Ингэхдээ зан үйлийн өөрчлөлт, энэ дунд анхаарлын хомсдолын хэт хурц хэлбэрүүд, сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралд нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Мөн шинэ судалгаагаар жирэмсний өмнөх үеийн агаарын бохирдлын өндөр хэмжээ нь ургийн хөгжил, гурван наснаас эхлээд хүүхдийн хөгжлийн хоцрогдолд хүртэл нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг. Учир нь 5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаанаас болж нас барсан хүүхдүүдийн тал нь агаарын бохирдолтой орчинд амьдардаг байжээ.
Тэгвэл таны, миний, бидний эрүүл мэндэд “аюулын харанга” дэлдэж буй агаарын бохирдлоос бид ангид байх боломжтой юу. Агаарын чанарыг сайжруулахын тулд дор бүрнээ бид ямар алхам хийж болох бол?
Мод нь агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулж, хүлэмжийн хийн нөлөөг бууруулж, биднийг амьсгалах цэвэр агаараар хангадаг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахад ногоон байгууламж хэр чухал үүрэгтэй байдаг бол.
АНУ-д төвтэй The Nature Conservancy (TNC) байгууллагаас хийсэн судалгаагаар модны оролцоо тоосонцор дунджаар 7-24 хувиар буурдаг байна. Мөн мод, ногоон байгууламж нь сэрүүцүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд агаарын хэмийг дунджаар хоёр хэмээр бууруулдаг болох нь тогтоогджээ. Түүнээс гадна гудамжинд ногоон байгууламж тарих нь азотын давхар ислийг 40 хувиар, том болон нарийн ширхэг тоосонцрыг 60 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг.
Цэвэр агаар бол юугаар ч орлуулшгүй эм. Агаарын чанар хүний тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал асуудал. Хүүхэд ээлтэй Гарден Сити хотхон нь нийт эзэмшлийн талбайнхаа 50 хувьд нь ногоон байгууламжтай бөгөөд олон төрлийн мод бут, сөөг, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Ногоон байгууламж нь орчны тоосжилт, дуу чимээг багасгахад онцгой үүрэг гүйцэтгэдэг ба мод нь агаарын чийгшлийг 15-20 хувиар нэмэгдүүлж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг байна. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармагт байрлах Гарден сити хотхон нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхний сонголтод нийцэхээс гадна амрах зам талбай, нас насных онцлогт тохирсон хүүхдийн тоглоомын талбайтай амар тайван, аюулгүй орчин бүхий сургууль, цэцэрлэгтээ ойр хотхон юм.