NCD группийн мэдээллийн хуудас

Ажил гэр ойрхон байхын давуу талууд

Written by NCD Group | 5/6/22 6:05 AM

Гэр бүлийнхэнтэйгээ дурсамж бүтээх, эрүүл мэнддээ анхаарах, чанартай нойр авах, өөрийгөө хөгжүүлэх цагаа бид зам дээр өнгөрөөж байна. 6 тивийн 58 орны 404 хотыг хамруулан замын хөдөлгөөний индексийг гаргадаг TomTom сайтын мэдээгээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотоор нэрлэгдэж, жилд 850 цагийг үрэн таран хийсэн байна. Алдаж өнгөрүүлсэн 850 цагийн хугацаанд бид юу хийж болох байсан бол?

Алдагдсан боломжийн өртөг

Та замын түгжрэлд зогсож байхдаа зөвхөн цаг хугацаа төдийгүй мөнгөө ч бас алдаж байдаг гэдгээ мэдэх үү? Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цагийг буюу жилд 850 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг байна. Харин цаг тутам алдагдаж буй энэ өртгийг дундаж цалин хөлсний хэмжээнд харьцуулан тооцвол ямар дүн гарах бол? Манай улсын дундаж цалин 1,4 сая төгрөг бөгөөд замын түгжрэлд зогсож буй иргэн цаг тутам 8100 төгрөгийг хий дэмий алдаж байдаг. Энэ нь өдөрт 20 мянга, жилд 691 мянган төгрөгийн мөнгөн дүнтэй тэнцэхүйц алдагдлыг үүсгэдэг байна. Хэрвээ ажил гэр хоёр тань ойрхон бол та цаг хугацаа болон эдийн засгаа аварч чадна. Сүүлийн 10 жилд нийслэлийн автозамын сүлжээ ердөө 20 хүрэхгүй хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 3 дахин өссөн бөгөөд энэ хугацаанд 11.8 их наяд төгрөгийн хохирол амсаж, ирэх 5 жилд 24.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээх тооцоолол гараад буй.

Аз жаргалгүй нийслэлчүүд

Замын түгжрэл мөнгө, цаг зэрэг капиталаас гадна хүний амьдралын аз жаргалаас ч бас хулгайлж байдаг. Дэлхийн 186 хотыг аз жаргалын индексээр нь үнэлэхэд Улаанбаатар хот энэ жагсаалтын 136 дугаарт бичигджээ.Амьдрах орчны тав тух, эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадна замын түгжрэл ч бас энэхүү үнэлгээнд багтдаг. Түгжрэлийн хүчин зүйлст иргэдийн худалдан авалт, төлөвлөлт ч бас нөлөөлдөг бөгөөд “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ноос хийсэн судалгаагаар түгжрэлийн шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс үүдэлтэй аж. Тиймээс амьдрах гэж буй газрынхаа ойр орчмын төлөвлөлтийг судлах, хүүхдийнхээ сургуультай ойр бүсэд нүүх зэрэг сонголт таны амьдралын чанарт нөлөөлөх боломжтой юм.

Байгальд ээлтэй хэв маяг

Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувийг хуучин буюу насжилттай машинууд эзэлдэг бөгөөд эдгээр нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлдэг. Харин ажил болон гэр хоорондын зай нь ойр иргэдийн хувьд аль болох автомашинаас татгалзаж, алхах, унадаг дугуй унах зэрэг сонголтыг хийдэг бөгөөд авто машины хэрэглээ буурснаар дээр дурдсан хор хөнөөлөөс бага ч атугай сэргийлэх боломжтой юм. Түүгээр ч зогсохгүй автомашинаа арчлах, ашиглахтай холбоотой бүх төрлийн стрессийг бууруулж, зардал хэмнэнэ гээд бод доо.

Эрүүл мэндийн үр өгөөж

Ажил гэр нь ойрхон иргэд автомашинаас татгалзана гэдэг нь зөвхөн байгальд ээлтэй байхаас гадна хувь хүний эрүүл мэндэд ч олон талын ач тустай. Тухайлбал, алхах, дугуй унах зэргээр хүний дасгал хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлж, хүрээлэн буй орчинтойгоо амьд харилцаа үүсгэхэд өндөр үр дүнтэй аж. Давхар түгжрэл, бензиний зардал гэх мэт олон бэрхшээлээс ангижрахад тусалж, стрессийн түвшинг ч бууруулдаг байна. Ажилдаа явах замдаа тайван алхаж, нарны туяаг мэдрэн сэтгэл тэнийн алхахыг хүсэхгүй хэн байх билээ.

Хэрэв та цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засаг гэхчлэн олон үнэт зүйлээ хайрлан хамгаалж, үнэ цэнтэй зарцуулахыг хүсвэл амьдрах гэж буй гэрээ ажилтайгаа ойрхон сонгоорой.

Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй хүүхдэд ээлтэй ногоон хотхон Garden City, их хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох Vega City, бизнес концепци бүхий River Plaza, итали хэв маяг бүхий хаус хотхон Casa Da Vinci төслүүдийн брошурыг доорх линкээр орж татаж авах боломжтой.