<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 29, 2021

Ажил хэрэгч ээжүүдийн ажлыг хөнгөвчлөх шийдлүүд

Хүүхдээ асрах, өөртөө цаг зарцуулах, ажлаа амжуулах гээд ээжүүдийн хувьд өдрийг багагүй ачаалалтай өнгөрүүлдэг. Уг ачаалал биднийг стресст өртөх эрсдэлийг нэмж байдаг. Тиймээс хэрхэн ажил, амьдралынхаа тэнцвэрийг олж, ажлаа хөнгөвчлөх талаар дараах нийтлэлээс уншаарай.

Өглөөг эрт эхлүүлээрэй

Өглөөг эрт эхлүүлээрэй

Өглөөг чадах хэмжээгээрээ эрт эхлүүлэх нь таны төлөвлөсөн ажлуудыг эрт дуусгах бүрэн боломжийг олгоно. Хэт давчуу цагийн хуваариар өдрийг өнгөрүүлэх нь биднийг ядрааж бухимдуулж байдгийг тэр бүр анзаардаггүй. Тиймээс өдөрт хийх ажлын жагсаалтаа оновчтой гаргаж, өдрийг эрт эхлүүлэх нь хамгийн оновчтой цагийн менежментийн арга юм.

Оройн цагаар өөртөө цаг гаргаарай

Оройн цагаар өөртөө цаг гаргаарай

Өдрийн туршид ажиллан, оройн цагаар хүүхдээ асран, гэр бүлдээ анхаарал халамж тавих нь хүнд ажил гэдгийг ойлгож байна.  Гэхдээ хэдий ядарч байсан ч өөртөө цаг зарцуулахаас бүү залхуураарай. Орой хүүхдүүдээ унтуулсныхаа дараа халуун баннд хэвтэх, дуртай дуу, ая сонсонгоо хөнгөн дасгал хийж өдрийн алжаал, стрессээс ангижран амрахад тань туслах болно.  

Хоолны календарьчилсан төлөвлөгөө гаргах, орцуудаа бэлтгээрэй

Орой бүр ямар хоол хийх вэ? гэх бодолд автах нь магадгүй таныг ядрааж мэднэ. . Иймд өдөр өдөрт хийх хоолнуудаа төлөвлөн түүнийгээ дагах нь таны ажлыг хөнгөвчлөх болно. Мөн оройн хоолонд хэрэглэгдэх мах, ногоонуудаа амралтын өдрүүдэд 7 хоногоор нь хэрчин, бэлтгэх нь таны оройн ажлыг мөн хялбаршуулах болно. Өглөө яараад гарах үедээ бэлдсэн хүнсээ ашиглан хүүхдүүддээ хоол бэлдэх ч боломжтой. 

Интернетээр хүнсээ захиалаарай

Интернетээр хүнсээ захиалаарай

Онлайнаар хүнсээ захиалах систем нь магадгүй таны амьдралд томоохон өөрчлөлт авчирч мэднэ. Учир нь та сагсандаа бараа бүтээгдэхүүнийг нэмэх бүрдээ нийт хэдэн төгрөг зарцуулах гэж буйгаа хянах бүрэн боломжтой. Цагаа хэмнэнгээ санхүүгээ ч давхар удирдах давуу талтай. Дэлгүүрийн эгнээ, тасалгаа бүрээр явж өөрт хэрэгтэй зүйл байгаа эсэхийг хайх цаг, мөнгийг тань дэмий зүйлд үрэгдэхээс ч сэргийлэх болно.

Бусдаас тусламж хүсэхээс битгий татгалз

Бусдаас тусламж хүсэхээс битгий татгалз

Бид бүгдэд оногдсон 24 цагаа хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж хэтэрхий хичээх нь эргээд маш их дарамтыг бий болгодог. Тиймээс бүхнийг өөрөө хийх гэж хичээлгүй бусдаас тусламж гуйхаас битгий татгалзаарай. 


VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

New Call-to-action