Таны бие мах бодь болон оюун санааны энерги, эрч хүч багасаж ядарснаас болж ажлын өдрүүдийн үдийн цагаар унтаж, амармаар санагдах, ажлын бүтээмж буурч байгаа мэт сэтгэгдэл төрж байсан уу? Ажлын байр нь дээр унтахын оронд харин та аяга кофе уух эсвэл хамтран ажиллагсадтайгаа бүлээн ус ууж бага зэрэг ярилцаж суун өөрийн эрч хүчээ сэргээж болох юм.
Ажлын цагаар эрч хүч, бүтээлч байдлыг түр хугацаанд хиймлээр нэмэгдүүлэх олон аргуудаас илүүтэйгээр дотоод болон гадаад эрүүл, зөв эрч хүчийг олж авах амжилттай олон арга зам байгааг Forbes сэтгүүлд дурджээ.
Өөрийн хувийн амьдралыг илүү сонирхолтой, эрүүл хэв маягтай, хамгийн гол нь өөрийн энергийг нэмэгдүүлж ажил, амьдралдаа амжилт дагуулж, ажилтанд хүрэх 7 аргыг хүргэж байна.
- Өөрийн дотоод эрч хүчийг бий болгоход эхлээд ажлын байран дахь тайван орчинг бүрдүүлж, эмх замбараагүй зүйлсээс салах хэрэгтэй. Учир нь бидний эргэн тойрон дахь орчны эмх замбараагүй байдал бидний тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. Тиймээс ажлын орчиноо илүү эмх цэгцтэй байлгаж, ногоон ургамлаар өнгө нэмж орчноо шинэчилснээр, илүү эрч хүчийг бий болгох боломжтой.
- Аливаа зүйлд талархалтай хандах - Өдөр бүр өнөөдрийн таныг бүтээж буй зүйлсэд талархаж сурах. Талархал бол энергийн түвшинг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд санаа зовох, түгших, сэтгэл гутралын түвшинг хамгийн сайн бууруулж чаддаг.
- Бусдад сайхан сэтгэлээр ханд - Өөрийнхөө бясалгалыг зүрх сэтгэлдээ төвлөрүүлснээр энэ нь таны дотоод дуу хоолойтой холбогдож, нинжин сэтгэл, сайн сайхан бүхнийг тань сайжруулж байх болно. Энэ нь мөн таны бүтээлч байдлыг нээн илрүүлж, мөн таны сэтгэлгээнд сайнаар нөлөөлнө.
- Өөрийн дотоод дуу хоолойг таньж мэдэх. Та өөрийн хувь хүнтэйгээ ярилцдаг уу? Таны амнаас ямар үгнүүд гардаг талаар та бодож үзсэн үү? Та эргэн тойрноо сайн сайхан үгсээр ундалж байдаг уу? Аль эсвэл муу муухай үгсээр бохирдуулж байдаг уу? Өөрийн бодол санаагаа цэвэр ариун байлгах тал дээр төвлөрч өөрөөсөө үргэлж сайхан энерги гаргаж байгаарай.
- Төлөвлө - Аливаа ажлын уулзалтад орохдоо бодол санаагаа бодит байдалд буулган, тэмдэглэж, бусдад өөрийн бодол санаагаа хэрхэн хялбар ойлгуулах тал дээр ажиллаж сурах хэрэгтэй. Ингэснээр аливаа ажлыг цэгцтэй, хяналттай хийхэд туслах төдийгүй, хурлын дараа тухайн ажлын үр дүнг хэмжихэд хялбар байх болно. Ажлын өдөр эмх цэгцтэй, эрч хүчтэйгээр уулзалтыг эхлүүлэх нь хамт ажиллаж буй хүмүүстээ урам зориг өгч, эерэг уур амьсгалыг бий болгоход тусалдаг.
- Уулзалтын үеэр бусад хүмүүсийн гаргаж буй сөрөг байдал, хов жив, жүжиглэлт зэрэг зан байдлыг анзаарах нь чухал. Учир нь тухайн орчин дахь нэг сөрөг сэтгэлгээтэй хүн бүхэл бүтэн багийн эрч хүчийг багасгаж, доройтуулж байдаг тул тухайн хүмүүсийг нэг зүгт чиглүүлж, тэдэнд урам зориг өгөх хүчтэй манлайлагч байх хэрэгтэй.
- Уулзалтыг чимээгүйхэн намуухнаар эхэлж, оролцогчдод тухай бүрт нь зөвлөж, тусалж төвлөрөхөд нь анхаарах хэрэгтэй юм. Чимээгүй орчин нь олон давуу талтай бөгөөд хувь хүний энергийг дахин цэнэглэхэд чухал үр дүнтэй юм.
Энергийн түвшин доогуур явах нь өөрт муугаар нөлөөлөхөөс гадна бусдад нөлөөлж энэ нь бид бүгдийн бүтээлч байдлыг алдагдуулж ажил, амьдрал тогтворгүй болж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг олон судалгаагаар баталсан байдаг.
Өөрийн эрч хүчээ дахин ундалж, цэнэглэж эрч хүчтэй байх хэд хэдэн аргууд байдаг. Эдгээрт зөв хооллолт, дасгал хөдөлгөөн болон бүтэн нойроо авч байх хэрэгтэй гэх мэт. Гэхдээ энд зөвлөсөн дээрх аргууд нь зөвхөн ажлын байран дээрх өөрийн энергийг нөхөх, сэтгэлийн байдлаа хянах, тохируулах аргууд юм. Дээрх аргууд нь өндөр эрч хүчтэйгээр ажиллах болоод тухайн салбартаа амжилт гаргахад чухал хөшүүрэг болох юм.
"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц
RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.