NCD группийн мэдээллийн хуудас

Амьдарч буй хотхоны СӨХ тань сайн ажиллаж байна уу

Written by Nomin construction | 6/25/19 2:44 AM

Таны худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ олон зүйлээс шалтгаалж байдаг. Үүнд үл хөдлөх хөрөнгийн байршил, төлөвлөлт, гадна тохижилт, ногоон байгууламж, бүтээц, хийц болон түүний чанар, экстерьерийн шийдэл, архитектур төлөвлөлт, тоноглол, хөршийн холбоо, хотхоны соёл зэрэг  багтана. Харин таны хөрөнгө буюу барилгын өнгө төрх, тухайн орчны тав тух, үзэмжийг байгаа чигээр нь хадгалж, одоогийн үнийг барих, цаашид өсөн нэмэгдүүлэх үүргийг та бидний нэрлэж заншсанаар СӨХ буюу Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцдаг билээ.

 Бидний мэдэх СӨX юу хийдэг вэ?

  • СӨХ нь хотхоны нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, хиймэл нуур цөөрөм, тоглоомын талбай, спорт талбай, дугуйн болон явган зам, нарлах, салхилах гадна талбайн засвар үйлчилгээ түүний цэвэрлэгээ, усалгаа
  • Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчилгаа
  • Хотхоны харуул хамгаалалт болон оршин суугчдын аюулгүй байдал
  • Барилгын дундын өмчлөлийн хэсгүүд болох орц, дулаан зогсоол, цахилгаан шат, эд хөрөнгүүдийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, арчилгаа
  • Нийтийн эзэмшлийн гадна, дотор гэрэлтүүлэг
  • Барилгын гадна фасад, хаалга, дохиолол хамгаалалт гэх мэт барилгын өнгө үзэмжийг хадгалахтай холбоотой бүхий л арчилгааг хариуцан авч явдаг.

Тэгвэл бидний хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд нь авч явах олон улсын жишигт нийцсэн СӨX ямар байх ёстой вэ?

Дээрх инфографик болон мэдээллүүдээс дүгнэн дараагийн урган гарах асуудал нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй 1000 гаруй СӨХ-ны үйл ажиллагааны стандарт юм. Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг хадгалж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, арчилгааг хийх нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүрийн үндсэн зорилго байх ёстой. Үүний тулд тухайн орон сууцыг арчилж, хадгалж, хамгаалах байгууллага нь мэргэжлийн ажилтнуудаар багаа бүрдүүлэн, үйл ажиллагаа болон санхүүгийн зарцуулалтууд нь ил тод, олон төрлийн үйлчилгээг санал болгож, хийж гүйцэтгэх ашгийн төлөө хөрөнгийн менежментийн мэргэжлийн компани байх нь ирээдүйн чиг хандлага байх болно.  

Иймд таны амьдарч буй орон сууцны СӨХ-ны үйл ажиллагаа олон улсын жишиг, стандартад нийцэж байгаа эсэхийг бид дор бүрнээ эргэцүүлэх шаардлагатай болов уу.