NCD группийн мэдээллийн хуудас

Амьдрах орчинд мод ургамлын ач холбогдол

Written by NCD Group | 9/1/22 8:32 AM

Таны гэрийн эргэн тойронд мод ургамал байх нь ямар ач холбогдолтой вэ?
Мод ургамал бол цэвэр агаар үйлдвэрлэгч гэдгийг бид бүгд л мэднэ. Зөвхөн нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгч үйлдвэрлэхээс өөр ямар ач холбогдлууд байдаг вэ?. 


1. Мод таны амьдрах орчныг хамгаална.
Модгүй задгай орчинд салхины хүч илүү их байж хүйтэн задгай салхитай орчин бий болно. Харин мод ургамалтай орчинд салхины хүчийг 5 нэгжээр бууруулна. Илүү нөмөртэй дулаан орчныг бий болгоно.
2. Сэрүүхэн таатай орчин бий болгоно.
Хэт нартай зуны халуун өдрүүдэд таны гэрийн орчныг сэрүүхэн, чийглэг таатай болгоно. Нарны шууд тусгалыг халхалснаар тухайн орчинд зүлэг ургамал сайн ургах боломжийг бүрдүүлнэ.


3. Орчны агаарын бохирдлыг шингээнэ. Нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулна.
4. Орчны хөрсний эрүүл ахуйг хангана. Мод буттай орчинд хөрс маш эрүүл, үржил шимтэй болно. Эрүүл хөрсөнд бусад цэцэг ургамал ургах таатай орчин бий болно.


5. Хөрсний усны балансыг барина. Мод буттай орчны хөрсний шингээх чадвар сайн байдаг. Иймээс бороо орсон үед гадаргууны ус тогтолт багасаж хөрсний ус шингээлт сайжрана.


6. Амьд байгалийг танд ойртуулна. Амьдрах орчинд мод бут ихтэй байснаар шувууд жиргэж навч унаж, мод хийсэн амьд байгалийн чимээ таны гэрийн орчинд бий болно. Амьд байгалийн чимээ хүний бие болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бөгөөд орчин үед стресс тайлах аргуудын нэгд ч бас тооцогддог болсон.

Сүүлийн жилүүдэд мод ургамалын ач холбогдол ихэсч хүмүүс ойлгодог болсон нь сайн хэрэг бөгөөд "Тэрбум мод" гэх мэт олон кампанит ажлууд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Нийтийн эзэмшлийн хэсэгт мод ургамал тарьж хүнд хэрэгцээтэй орчин бий болгоход бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд болон амьдрах таатай орчин бүрдүүлсэн орон сууцны хотхон барьж байгуулж байгаа барилгын компаниуд манлайлж байна.