<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 24, 2017

Амьдрахад таатай хамгийн сайн орчин бүрэлдсэн газар хаана вэ?

Цэвэр агаар, эко ногоон орчин, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, гараж, худалдаа үйлчилгээний төвлөрөл, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлс амьдрахад таатай орчинг бүрдүүлэхэд нөлөөлнө.

Тэгвэл олон улсад  амьдрахад хамгийн тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлсэн газар хаана байна вэ? Амьдрахад хамгийн тохиромжтой улсад Скандинавын орнууд болоод Австрали, Канад зэрэг улс дээгүүрт жагсдаг. Үүний шалгуур нь хүн амын ажил эрхлэлтийн түвшин, ажиллах цаг болон чөлөөт цаг, орлогын түвшин, барилга байгууламж, орон сууцны тохижилт зэрэг хэд хэдэн чухал зүйлсүүдийг хамааруулан үздэг. Тэр дундаа барилга байгууламж нь тухайн улсын эдийн засаг, амьдралын түвшин, хэв маягийг харуулж чадахуйц чухал хүчин зүйлийн нэг. Энэ удаагийнхаа нийтлэлээр барилга байгууламж талаасаа амьдрахад хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн улсуудыг онцлоё.

 

1. Хонконг

Хонконг нь гар утасны технологиор дэлхийд нэгдүгээрт, цахилгаан хангамжаараа дэлхийд хоёрдугаарт ордог. Үүнээс гадна үзэмж төгөлдөр өндөр барилга байгууламжаараа дэлхийд нэгт жагсаж байна. 

Hongkong.jpg

 

2. Сингапур

Сингапур нь агаарын тээврийн чанараараа дэлхийд нэгдүгээр байрыг эзэлдэг бол барилга бүтээн байгуулалтын чанараараа хоёрдугаарт жагсаж байна. Цаашид ч Сингапур нь барилга байгууламж болоод түүний бүтэц, үр ашигтай зохион байгуулалтад анхаарч, макро эдийн засгийн тогтвортой орчинг бий болгохоор зорьж байна.

Singapore.jpg

 

3. Нидерланд

Нидерланд улс нь далайн боомтын байгууламжаараа дэлхийд нэгт жагсдаг хэдий ч барилга байгууламжийн хөгжлөөрөө дэлхийд гуравт жагсаж байна. Нидерланд улсын хувьд эдийн засаг нь аажим аажмаар өсөж байгаа ч барилга, дэд бүтэц, бусад институцийг хөгжүүлэх тал дээр дэлхийд хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж  чадаж байна.

Niderland.jpg

 

4. Арабын нэгдсэн Эмират улс

Зам тээврийн хөгжлөөрөө дэлхийд нэгдүгээрт жагсдаг Арабын нэгдсэн Эмират улс барилга, байгууламжаараа дөрөвдүгээрт жагсаж байна. Арабын нэгдсэн Эмират улсад чанартай, хатуу суурьтай баригдсан барилга байгууламжууд олон бий.

ХОЛБООТОЙ: Орчин үеийн интерьерийн 5 чиг хандлага

Emirat.jpg

 

5. Япон 

Япон улс төмөр замын дэд бүтцээрээ дэлхийд тэргүүлдэг. Усан онгоц, боомтын байгууламжаараа 22-т жагсдаг хэдий ч барилга, байгууламжийн чанар болоод амьдрах, ажиллах орчин бүрдүүлэлтээрээ дэлхийд 5-т жагсаж байна. 

Japan.jpg

 

6. Швейцар

Судалгаагаар Европын санхүүгийн хямралаас хамааран Швейцарын барилга байгууламжийн чанар өмнөхөөсөө муудсан хэдий ч Герман, Франц, Америк гэх мэт бусад орнуудын адил "хангалттай сайн" гэсэн үнэлгээ авахуйц барилга байгууламжтай хэвээр байна.

Switz.jpg

 

7. Герман

Германд мөн л адил Европын санхүүгийн хямралаас шалтгаалан барилгын салбарт нь  бага зэрэг уналт гарсан хэдий ч адил цаг хугацаанд хямралтай нүүр тулж байсан. Гэсэн хэдий ч Германы хараа булаам орон сууц, барилга байгууламж нь эхний 10-т жагссаар байна.

German.jpg

 

8. Франц

Сүүлийн хэдэн жил барилга байгууламжийн хөгжил нь уналттай байсан хэдий ч дэлхийн өрсөлдөхүйц эдийн засгийн орнуудын нэг болох Францын барилга, амьдрах орчин бүрдүүлэлт нь жагсаалтын 8-д орж байна.

France.jpg

 

9.Их Британи

 Адил эдийн засгийн үзүүлэлттэй бусад орнуудтай харьцуулахад Их Британийн барилга байгууламж чанар дээгүүрт ордог. Гэсэн хэдий ч амьдралын зардал болоод орон сууцын өртөг энэ улсад өндөр хэвээр байна.

uk.jpg

 

10. Испани

Испани мөн л барилга бүтээн байгуулалт тэр тусмаа төмөр зам, дэд бүтцээрээ дэлхийд дээгүүрт явж буй улсуудын нэг. Гэвч сүүлийн жилүүдэд Испани улс барилга байгууламжийн дэд бүтцийн төлөвлөлтдөө дутуу анхаарч байгаагаас үүдэн амьдрах орчны чанар доошилсоор байгааг зах зээлийн дуу хоолойг хүргэгч "World Finance" веб хуудаснаа дурдсан байна.

Spain.jpg

 

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden