Тэнгэр баганадсан барилгууд хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаатай та бүгд санал нийлэх байх. Учир нь орон сууцны дээврийн хэсгийг бүрэн ашиглаж эхэлсэн нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх таатай бүс болон хувирч байна.
Тиймдээ ч архитекторууд, барилгын компаниуд, хөрөнгө оруулагчид тансаг зэрэглэлийн орон сууцны хэрэглэгчийн өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээнд тулгуурлан ашиглалттай дээвэр бүхий орон сууцны төслүүдийг илүү онцлох болсон.
Тансаг зэрэглэлийн орон сууцад хөрөнгө оруулах нь өртөг өндөртэй байж болох ч зардал нь үнэ цэнэтэй байдаг. Учир нь хөрөнгө оруулагчид нийтийн эзэмшлийн талбай, орчны үзэгдэх байдал зэрэгт өндөр үнэ төлөх ч энэ эргээд хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэх боломжтой хөрөнгө оруулалт болдог.
Үүнээс гадна оршин суугчдын тав тухтай байдлыг ханган, нийгмийн харилцаанд оролцуулах боломж бүрдэх ба хөршүүдтэйгээ найрсаг харилцаа тогтоон амьдрах боломжийг олгодог.
Энэ төрлийн орон сууц нь функционал болон гоо зүйн ашиг тустай. Ашиглалттай дээвэр бүхий орон сууц нь барилга байгууламжийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна бусад ижил төстэй барилгуудаас ялгарах гол онцлог нь болж өгдөг. Мөн дээвэр дээрх ногоон байгууламж нь орон сууцны өнгө төрхийг нэмэгдүүлэхээс гадна тусгаарлагч, дулаан алдагдлыг багасгахад тустай.
зэргийг төлөвлөх боломжтой боловч ямар орчинд, ямар цаг уурын бүсэд тухайн барилга баригдаж байгаагаас хамааран мөн барилгын өнгө үзэмжтэй нийцүүлэн дээврийн хэсгийг хэрхэн төлөвлөх нь чухал юм. Үүнээс гадна оршин суугчдын аюулгүй байдлыг чухалчлан үзэх нь зүйтэй.
ХОЛБООТОЙ: Бүх зүйл нэг дор төвлөрсөн орон сууцад амьдрахын давуу тал
Дээврийн хэсгийг бүрэн ашигласан тансаг зэрэглэлийн орон сууцны барилгууд олон улсад хэрхэн хөгжиж байна вэ?
Watermark цамхаг нь усан сан, кабана, тэжээвэр амьтдын спа, йог, фитнесс төв, клуб, лоунж, биллъярд, цэлгэр ногоон байгууламж, грилл зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой бүхий л үйлчилгээг нэг дор төлөвлөсөн мөн оффис, худалдааны зориулалтын талбайг 15 давхар орон сууцны доор шийдэж өгсөн.
Хотын төвийн зүрхэнд байрлах энэхүү барилга нь бүхий л төрлийн худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр байрлалтай бөгөөд оршин суугчид, түрээслэгчидийн тав тухтай байдлыг хангах 24 цагийн concierge үйлчилгээтэй.
Энэхүү барилга нь өвөрмөц контемпорари хэв маяг болон барилгын хэсэг бүрт нумарсан дитайл оруулсан архитекторын шийдэлтэй. Хөл хөдөлгөөнт хотын бүсэд байрлалтайг эс тооцвол та энд воллейбол тоглож, наран шарлагын газар байгаа мэт амарч, мэргэжлийн теннисний талбайд тоглох боломжтой. Мөн энэхүү барилга нь үзэгдэх орчин сайтайгаараа алдартай бөгөөд оршин суугчдын тав тухыг илтгэх concierge үйлчилгээг мөн нэвтрүүлсэн.
Mercedes House нь 2012 онд бүрэн ашиглалтад орсон бөгөөд барилгын төлөвлөгөө нь Z хэлбэрийг харуулах зүүнээс баруунруу өндөрссөн хоёр том блокоос бүрдэнэ. Нийт 864 айлын орон сууц бүхий барилга юм. Энэ барилгын 11 дэх өргөн чөлөөний хэсэгт байрлах 8 давхрын доорх 2 давхарт Mercedes Benz - ийн үйлдвэр үйл ажиллгаагаа явуулдаг байна.
OneEleven барилгын ажил 2005 онд эхэлсэн ч хэсэгчилсэн барилгын ажил болон дахин загварчилал явагдсаар бүрэн хэмжээгээрээ 2015 онд ашиглалтад орсон. Барилгын дээврийн хэсэгт байрлах хоёр давхар үйлчилгээний хэсэг нь наран шаралгын хэсэг, лоунж, ил гал болон гал тогооны хэсэг, хооллох өрөө зэргийг багтаасан.
Гол эх сурвалж: http://lambertinc.com/growing-popularity-rooftop-amenities/
RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.