<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 14, 2025

Байгаль орчныг интерьерт оруулах нь: Биофилик Дизайны Хүч

Хүмүүс дунджаар амьдралынхаа 90 гаруй хувийг дотор орчинд өнгөрөөдөг. Гэтэл бидний хүрээлж буй орчин — гэр, ажлын байр, сургууль, олон нийтийн байгууламжууд нь сэтгэл зүй, эрүүл мэнд, бүтээмжид шууд нөлөөлдөг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд илтгэж байна. Тохилог, сайн төлөвлөгдсөн орчинд хүн тайван, бүтээлч, сэтгэл ханамжтай байдаг бол, хаалттай, харанхуй, байгалийн бус орчинд стресс, ядрал, бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөө үүсдэг. Иймээс интерьер дизайны үүрэг бол зөвхөн гоо зүйн шийдэл гаргахад бус, хүний сэтгэл зүй, эрүүл амьдрал, байгальтай харилцах мэдрэмжийг тэнцвэржүүлэх орон зай бүрдүүлэхэд оршдог. Байгальтай ойр, эрүүл уур амьсгал бүхий орчин хэрхэн бүрдүүлэх вэ? Үүний хариулт бол “Биофили дизайн” юм.

Орчин үеийн архитектур, интерьерийн салбарт хүнийг байгальтай, байгалийн жамаар холбогдуулах хэрэгцээ улам бүр онцлог болж байна. Энэ чиг хандлагын төвд “Биофили дизайн” буюу байгальд ойртуулах дизайн зогсож буй. Энэхүү онол нь хүний төрөлхийн байгальд тэмүүлэх сэтгэл зүйн хандлага дээр суурилж, амьдрах орчинд байгалийн элементүүдийг ухаалгаар шингээж, илүү эрүүл, бүтээмжтэй амьдрах орчин бий болгоход чиглэдэг.

biophilic-design

Биофилик Дизайн гэж юу вэ?

               Грек гаралтай “Биофилия” гэдэг үг нь “байгальд хайртай байх” гэсэн утгатай.

Биофили дизайн нь Байгалийн элемент, хэлбэр, материалууд болон орчныг барилга дотор авчирснаар оршин суугчдын сэтгэлзүй, бие махбодийн эрүүл мэндийг дэмжих зорилготой. Энэ нь зөвхөн нүд булаам байдал биш — харин амьдралын чанарыг сайжруулах бодит шийдэл юм.

Биофили дизайны 6 үндсэн зарчимд

  1. Байгалийн элементүүд интерьерт

Байгаль өөрөө орон зайн салшгүй хэсэг байх ёстой. Ногоон ургамал, нарны гэрэл, агааржуулалт байгалийн усан байгууламж, чулуу, мод зэрэг байгалийн материал зэргийг ашиглажх бөгөөд байгалийн харууцтай цонх байснаар энэ дизанйыг улам илүү бататгана. 

  1. Байгалийн хэлбэр, дүрс

Байгалийн уран сэтгэмжит хэлбэрүүд — муруй, долгиолсон, органик дүрслэлүүд. Навч, цэцэг, биоморф дүрслэл муруй шугам, байгалийг санагдуулам архитектур (жишээ нь модон багана, хясаа хэлбэрт тааз)

  1. Байгалийн хэмнэл ба мэдрэхүй

Гэрэл, сүүдэр, өнгө зэрэг байгалийн өөрчлөлтийг мэдрүүлэх орон зай. Жишээ нь: Гэрлийн өнгөний өөрчлөлт, сүүдрийн тоглолт, барзгар, зөөлөн, олон төрлийн гадаргуутай материал, дуу, үнэр зэрэг олон мэдрэхүйг хамарсан орчин байх.

  1. Гэрэл ба орон зайн ашиглалт

Байгалийн гэрэл нь хүний сэтгэл санаанд хамгийн хүчтэй эерэг нөлөө үзүүлдэг. Том цонх, толь, гэрэл ойлголт, гэрэл сүүдрийн тоглолт, өргөн нээлттэй орон зай. Гадна, дотор орчны уялдаа холболт байх.

  1. Нутгийн онцлог уялдаа

Тухайн газрын байгаль, соёлын онцлогийг тусгасан интерьер. Жишээ нь: Орон нутгийн материалаар хийсэн тавилга уламжлалт хэв маяг, гар урлал байгалийн хэв шинжийг хадгалах төлөвлөлт байх.

Casa Da Vinci төслийн 491м2 бүхий сингли хаусыг Биофилик Дизайнаар тохижууллаа

Casa Da Vinci хотхоны хамгийн том хэмжээтэй, 1000м² бүхий эдлэн газартай энэхүү хаус нь зөвхөн амьдрах сууц биш, харин тав тух, эрх чөлөө, гоо зүйн төгс илэрхийлэл юм. Дотор зохион байгуулалт нь орон зай бүрийг ухаалгаар төлөвлөсөн бөгөөд хаус гурван талаараа эдэлбэр газар руу гарах гарцтай байхаар шийдсэн. Гэр бүлийн өрөө, ажлын өрөө, зоорийн давхар зэрэг нэмэлт орон зай нь таны гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж, тав тухыг мэдрүүлэх болно.

2-May-14-2025-06-23-13-9413-AM

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: 7507-5050

Хаяг: ХУД, Яармаг, Арцатын ам, Casa Da Vinci хотхон

Тансаг Оршихуй, Цогц Тав Тух