Бид өдөр бүр ШИЙДВЭР гаргалттай нүүр тулж байдаг. Шийдвэр гаргах гэдэг нь маш олон сонголтуудаас зөвийг нь өөртөө тохирсныг нь сонгох асуудал юм. Хувийн амьдрал болон ажил гээд бүх зүйл СОНГОЛТ байдаг. Харин тэрхүү сонголтуудыг бид тэр бүр ЗӨВ хийж чаддаг билүү.
Үл хөдлөх болон машин тэрэг худалдан авах хэрэгцээ бидэнд байнга байдаг. Эдгээр нь өндөр үнэтэй тул бидний өдөр тутам хэрэгцээндээ худалдан авдаг талх сүүнээс хамаагүй илүү хариуцлага дагуулсан шийдвэр гаргалт байдаг.
Тиймээс, байр машин худалдан авах шийдвэрийг бид тэр бүр хурдан хугацаанд цөөнх хүчин зүйлийг харгалзан шийдвэр гаргадаггүй. Нийгэм эдийн засаг тэлэхийн хирээр бидний амьдралд СОНГОЛТ ууд маш олон болж байна. Эдгээр сонголтуудын дундаас бид ЗӨВ, УХААЛАГ сонголтыг хийх нь биднээс мэдээлэл цуглуулах, харьцуулах, дүн шинжилгээ хийх ур чадвар шаардаж байна. Хэрэв бидэнд СОНГОЛТ цөөн бол ийм шаардлага үүсэхгүй.
Хэрэв та маш олон сонголтуудтай нүүр тулсан үед шийдвэр гаргах шаардлага тулгарч байгаа бол та PUGH MATRIX ийн аргыг туршаад үзээрэй.
Энэхүү аргыг бизнесүүд компанийн чухал шийдвэр гаргалтанд ашигладаг боловч хувь амьдрал дээр ялангуяа олон сонголтоос ЗӨВ сонголтыг олох БАЙР үл хөдлөх, машин зэрэг томоохон худалдан авалтуудыг хийхэд танд туслах чухал зэвсэг болно.
Stuart Pugh -ийн зохиосон энэхүү аргачлал нь олон сонголтуудаас хамгийн боломжтой сонголтыг жигнэсэн дунджийг тооцоолох байдлаар гаргаж өгдөг үндсэн зарчимтай. Анхаарах гол зүйл нь та өөрийн олж мэдсэн олон сонголтуудаа одоо өөртөө байгаа зүйлтэй харьцуулах замаар оноо өгч, тэдгээр оноог Pugh Matrix ийн хүснэгтээр тооцоолж танд сонголтыг зааж өгөх юм.
ТАНД шинэ байраа худалдан авахад ямар үзүүлэлтүүд чухал вэ? тэдгээр дотроос аль нь хамгийн чухал вэ гэдгээ 1,5,10 гэсэн оноогоор эрэмбэлнэ. Хэрэв танд дулаан зогсоол хэрэгтэй боловч амьдардаг хотхоныхоо гадна зогсоол байх нь чухал байна гэвэл та тэр үзүүлэлтээ хамгийн өндөр буюу 10 оноогоор үнэлнэ гэсэн үг. Мөн таны сонирхож буй байр гадна зогсоолтой харин одоо амьдарч байгаа байр тань гадна зогсоолгүй бол та тухайн байрыг (-) тэмдэгтээр оруулна. Хэрэв таны одоо амьдарч буй байр гадна зогсоолтой бол та (S) ээр оруулна. Ингэхдээ компьютерийн гарнаас биш курсорын доорх сонголтоос оруулах юм. Ингэснээр таны оруулсан тэмдэгтийг Pugh Matrix хүснэгт автоматаар боловсруулах боломж бүрдэнэ.
Ингээд бүх мэдээллээ оруулсны эцэст хүснэгтийн хамгийн доод мөр дэх "Жинлэсэн нэмэх болон хасах тэмдгийн ялгаа " гэсэн хэсэгт байгаа хамгийн их утга гарсан баганад таны хамгийн ЗӨВ сонголт гарна гэсэн үг юм.
Мөн үзүүлэлтүүдийн жагсаалтыг та өөрчлөх боломжтой. Дээрх хийсвэр жишээнд бид нийтлэг харьцуулагддаг үзүүлэлтүүдийг жагсаасан болно. Мөн таны харьцуулах төслүүд таны хэрэгцээ шаардлагаас хамааран өөр байж болно.
Доорх товчлуур дээр дарж тэмплэйт татаж авна уу.
ТАНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙГ.
NCD -Ногоон ирээдүйг бүтээнэ.