Ихэнх хүмүүс мөнгөтэй баян байхыг мөрөөддөг. Зарим хүмүүс мөнгөтэй болох суурь зарчмаа мэддэг ч амьдралын буруу хэвшил, зуршлаасаа болж чанартай, баян амьдрах боломжоо алддаг. Дараах 20 дадал зуршлыг өөртөө хэвшүүлж чадвал баян байх мөрөөдөл танд тийм ч хол биш илүү бодитой санагдах болно.
1. Өөртөө ашиггүй цагаар унт.Ихэнх амжилттай яваа хүмүүс өглөө эрт босч шинэ мэдээ сонсох, э мэйл бичих, дасгал хийх гэх мэт ажлуудаа амжуулдаг. Гэвч энэ нь таны хувьд төдийлөн шаардлагагүй бөгөөд та энэ үеэр идэвх бага байдаг бол заавал ингэх хэрэггүй. Харин энэ цагаар унтаж нойроо авах, ажлаа бага үдийн үед эхлүүлэх нь илүү бүтээмжтэй ч байж болно. Өөрийнхөө идэвхгүй цагийг зөв сонгож энэ цагууддаа унтахыг хичээх, идэвхтэй цагаараа ажлаа хийх дадал юм.
Хэрэв та эрүүл мэндийн асуудалтай бол мэдээж ядарна, бүтээмж буурна, илүү стрессдэнэ эцэст нь өвдөөд хэвтэх болно. Муу зуршлууд аяндаа эрүүл мэндийг тань муутгана. Иймд эрүүл, зөв амьдралын хэвшлийг өөртөө дадал болгох хэрэгтэй.
Мөнгөтэй хүмүүс ихэвчлэн сайн уншигч байдаг. Учир нь унших тусам өөрийн ажилладаг салбарын тухай илүү ихийг мэдэж тэр хэмжээгээрээ хаана хэрхэн хөрөнгө оруулах талаар зөв шийдвэр гаргах, мэдлэгээ зузаатгах, ирээдүйг том зургаар харах, өөрийгөө идэвхжүүлэн аливаа зүйлд амархан бууж өгөхгүй болох зэрэг олон давуу талтай.
Мөнгөтэй хүмүүс ихэвчлэн хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байдаг. Эд хөрөнгөд тэмүүлэгч хүмүүс ихэвчлэн орлогоо хэрэглээний зардал, тэтгэврийн хуримтлал болон бусад хөрөнгө оруулалт гэсэн байдлаар хувиарладаг. Зөвхөн үндсэн ажлаасаа цалингийн орлого хүлээхийн оронд өөрийн дуртай сонирхолтой, хүсэл эрмэлзлийнхээ дагуу давхар ажил хийж өөр нэгэн орлогын эх үүсвэртэй байх дадлыг суулгах хэрэгтэй. Энэ орлого заавал их байх албагүй бөгөөд та технологийн талаар сонирхдог бол энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг бусдад түгээх зорилгоор блог хөтлөн тодорхой хэмжээний орлого олох гэх мэт.
Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнийг мэддэг боловч хэрэгжүүлж хэвшүүлдэггүй. Олдогоосоо илүүг зарцуулдаг байх л юм бол санхүүгийн асуудалд орно. Энэ зарчмаа мэдэж байгаа бол хэрэгцээгүй зарцуулалтаа хянах, танах арга хэмжээг өөртөө авч байх хэрэгтэй юм.
Ядуу хүмүүсийн 95% нь ямар нэг хуримтлалгүй бөгөөд чанартай амьдрах боломжоосоо хулгайлж өр төлбөр төлөхөд амьдралаа зориулсан байдаг. Мөн тэтгэвэртээ гарахад зарцуулах хангалттай мөнгө бэлдээгүй, үр хүүхдийнхээ боловсролд мөнгө зарцуулаагүй байдаг. Олсноосоо илүү ихийг үрэх нь урт хугацааны ядуурлыг дагуулдаг гэдэг. Иймд зарцуулалтандаа байнга хяналт тавьж эргэцүүлэн боддог хэвшлийг өөртөө суулгах нь чухал.
Өдөр тутам кофенд зарцуулдаг мөнгө танд жижиг зардал мэт санагдаж болох ч энэ нь урт хугацаанд нэлээд их мөнгө болно гэдгийг бодох хэрэгтэй. Иймэрхүү зарцуулалтаа хянахын тулд танд төсөв хувиарлаж сурах дадал тус болно.
Хор нөлөөтэй, хар бараан зүйл ярьдаг, муу энергитэй хүмүүсээс илүү эерэг зөв бодолтой, бадрангуй хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх нь таныг амжилт өөд амархан хөтөлнө.
Санхүүгийн бэрхшээлд орсноо зөвхөн ярьж бодож шаналан явахын оронд шууд л үйлдэл хийж зөвлөх өөртөө хөлслөн авч төсөв хөрөнгөө дахин зөв хувиарлах гэх мэт.
Баян болоход хамгийн хурдан зам гэж хэзээ ч байдаггүй. Санхүүгийн амжилт бол хугацаа шаарддаг, цуцашгүй хүчин чармайлт ордог зүйл юм. Мөрийтэй тоглоом болон азаа үзэх эрсдэлтэй алхмууд бол бүгд л энэ замыг товчлох гэсэн оролдлого бөгөөд өндөр эрсдэл дагуулсан зүйл байдаг. Үүний оронд зөв дадлуудыг өөртөө суулгаснаар урт хугацаанд тогтвортой баян байх боломжтой гэдгийг мөнгөтэй хүмүүсийн амьдрал нотолдог.
Мөнгөтэй хүмүүс ихэвчлэн жижиг телевизтэй том номын сантай байх нь элбэг. Хөрөнгө оруулагч хүмүүст цаг бол алтаар хэмжигддэг тул телевиз үзэн ихэнх цагаа хий дэмий үрэхийн оронд уншиж мэдэхэд илүү цаг зарцуулахыг чухалд тооцдог. Мэдээж үүнд хааяа Netflix үзэх тооцогдохгүй.
Ментор гэдэг бол таныг үргэлж сайн зүйлд чиглүүлэгч байдаг. Учир нь таны салбарт алдаж оносон нэгний туршлага таныг арай бага алдахад нэмэр болно. Ингэснээр цаг хэмнэж та арай өөр ашигтай зүйлд цаг хүчээ зарцуулах боломжтой болно.
Шинэ зүйлд өөрийгөө сорих болон шинэ дадал хэвшилд өөрийгөө хөтлөх үргэлж хэцүү байдаг. Хүн тухтай орчноосоо гарах дургүй. Гэвч өөрийгөө шинэ зүйлд сорих болон шинэ зүйлийг оролдох нь нэг талаас эрсдэл дагуулдаг ч ихэнхдээ оносон байдаг. Энэ нь санхүүгий амжилтыг ч дагуулдаг. Тодорхой төвшинд эрсдэл гаргаж байж мөнгөтэй болсон хүмүүсийн амьдрал үүнийг нотолно.
Та бүгдийг мэдэгч биш учраас өөрийнхөө эго г заримдаа ч гэсэн хойш тавьж хүнээс асуулт асууж сурах дадалд хэвшээрэй. Хэрэв таны хөрөнгө оруулах гэж байгаа салбар таны мэдэхгүй зүйл их байгаа бол зөвлөх авч илүү өргөн мэдээлэл аваарай.
Бүтэлгүйтэл заримдаа таны бүтээсэн бүх зүйлийг хог мэт болгож болно. Бүтэлгүйтэл тохиолдох нь таныг улам хурцална, дахин алдаа хийхгүй болгоно.
Мөнгөтэй хүмүүс ихэвчлэн тухайн өдөртөө зорилго тавьж хэвшсэн байдаг. Зарим өглөө босоод хамгийн эхэнд зорилго тавих нь ч бий. Энэ нь хийх ажлуудаа чухлын дарааллаар эрэмбэлэн хамгийн чухал гэсэн ажлаа тодорхойлж цагаа зөв хувиарлах сайн дадалд сургадаг. Жишээ нь та 100 долларын хугацаа хэтэрсэн төлбөртөө түрүүлж анхаарах уу эсвэл 1500 долларын орлого авчрах ажилдаа анхаарах уу гэх мэт.
Урт хугацааны амжилт зөвхөн эерэг сэтгэлгээтэй байсны үр дүнд ирдэг. Жишээ нь: Эргэлзээ тээнэгэлзээ ихтэй үед сургалт авах, боловсролоо дээшлүүлэх, ментор авах гэх зэргээр эерэг болгож болно.
Тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлгүй байх үедээ өдөр өдөртөө тавьсан зорилго руугаа илүү анхаарах биелүүлэх гэж эрмэлзэх, өөрийгөө хүчлэх
Ганц ажил таныг хэзээ ч баян болгохгүй. Хэд хэдэн зүйлд хөрөнгө оруулах, орлогынхоо багахан хэсгийг хуримтлуулж сурах, үндсэн ажлаас гадна орлогын эх үүсвэртэй болох зэргээр баян болсон хүмүүсийн жишээ олон.
Орлогоосоо давсан зарцуулалтаа хянаж өөрийгөө уучлахгүй хатуу байр суурьтай тууштай байснаар зардлуудаа хянаж сурна.
Мөнгөтэй хүмүүс 70/30 н дүрмийг санал болгодог. Энэ нь орлогынхоо 70% иар амьдарч 30% иар хөрөнгө оруулахад оновчтой гэсэн санаа юм.