NCD группийн мэдээллийн хуудас

Бизнес ангилал гэж юу вэ?

Written by Nomin construction | 11/29/18 3:52 AM

Олон улсад үйлчилгээтэй орон сууц нь зочид буудалд байрлах сонирхолгүй, түр болон удаан хугацаагаар бизнес аялал хийж буй бизнес эрхлэгчдэд зориулж тэдэнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилготойгоор хөгжиж байгаа бөгөөд энэ төрлийн үл хөдлөхийн бизнес хурдацтай өссөөр байна.

Харин завгүй, шахуу ажлын хуваарьтай хүмүүс болон тэдний гэр бүлд зориулан бий болгосон үйлчилгээтэй орон сууцны нэг хэлбэр нь бизнес ангиллын орон сууц бөгөөд ихэвчлэн худалдаа, үйлчилгээний төв, орон сууц гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байдаг.

Энэ удаагийн нийтлэлээр бизнес ангиллын орон сууц нь ямар давуу тал, онцлогтой болохыг дор дурдлаа.

Байршил

Бизнес эрхлэгчдийн хувьд байршил хамгийн чухал. Тиймээс зам харилцааны төвлөрсөн бүсэд, сургууль цэцэрлэг, нийтийн үзвэр үйлчилгээ, худалдааны төвүүдтэй ойр байршиж оршин суугчдынхаа алтан цагийг хэмнэх нь энэ төрлийн орон сууцны гол зорилго юм.

Төлөвлөлт

Дээр дурдсанчлан бизнес ангиллын орон сууц нь ихэвчлэн худалдаа үйлчилгээ, орон сууц гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд архитектур, интерьер төлөвлөлтийн хувьд тансаг байдлыг эрхэмлэдэг. Мөн ажил хэрэгч, завгүй хүмүүсд хамгийн чухал зүйл болох ажлын өрөөг тусад нь шийдэж өгсөн байдаг ба яаралтай тохиолдолд барилгаас гаралгүй зориулалтын хурлын танхим, өрөөнд бизнесийн уулзалтаа хийх боломжтой байдаг нь томоохон давуу тал юм.

Худалдаа үйлчилгээ

Бүхий л үйлчилгээ гар дор байх нь хамгийн чухал шалгуур, үзүүлэлтийн нэг болдог. Оршин суугчдынхаа цаг завыг хэмнэх үүднээс дэлгүүр, ресторан, фитнесс, бар, лоунж зэрэг гэр бүлийн гишүүн бүрт зориулсан худалдаа үйлчилгээний газруудыг нэг дор шийдсэн байдаг. 

Concierge үйлчилгээ 

Хүүхдийг сургууль, цэцэрлэгээс нь авах, хувцасыг тань хими цэвэрлэгээнд өгөх, авах, онгоцны буудлаас угтах, хүргэж өгөх үйлчилгээ, дэлгүүрээс шаардлагатай хүнс цуглуулах зэрэг таны болон таны гэр бүлийн гишүүдийн ажлыг хөнгөвчлөх үйлчилгээг ерөнхийд нь Concierge гэх ба бизнес ангиллын орон сууц нь энэ төрлийн үйлчилгээг заавал багтаасан байдаг. Бид өмнө нь тус үйлчилгээний талаар дэлгэрэнгүй нийтлэл бичиж байсан ба дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх линкээр зочлоорой.

ХОЛБООТОЙ: Concierge үйлчилгээ гэж юу вэ?

"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.