Бизнес аялалын 10 зөвлөгөө
Ухаалаг бизнес аялал хийх 10 зөвлөгөө
Дулааны улирал шувтарч гэр бүлийн, найз нөхдийн аялалын улиралаас ажил хэргийн бизнес аялал руу шилжих цаг ирлээ.
Тэр бүр анзаардаггүй ч бизнес аялалаа ухаалаг төлөвлөөгүйгээс болж нилээд стресс үүсгэдэг. Тэгвэл бизнес аялалаа ухаалаг төлөвлөхөд тань туслах 10 зөвлөгөөг хүргэж байна.
1. Бизнес аялалд явж байгаа бол явах болон ирэх чиглэлдээ нислэгийн нэг компанийг сонгон захиалга өгөх нь давуу талтай. Энэ тохиолдолд та маш том нисэх буудалд хол зайд ачаагаа чирээд хөндлөн гулд явж цаг алдахгүйгээр нэг терминалаас нисэх нь таныг стрессдүүлэхгүй байх талтай. Өөр терминал руу явж цаг алдахын оронд нэг терминал дээрээ амарч тухлан сууж хурал уулзалтынхаа материалыг нэг сөхөж харсан шиг суух цаг гарна.
2. Аялалын үед байнга авч явах зориулалтаар шүдний сойз болон хувийн ариун цэврийн зүйлүүдээ нэг саванд хийгээд түүнийгээ зөвхөн аяллын үед шууд гар цүнхэндээ хийгээд явдаг байвал онгоцноос буугаад шүд, гараа угаахад оо сойз гэх мэт хэрэгслүүд бэлэн байх нь цаг хэмнэнэ.
3. Явж байгаа чиглэлийнхээ эсвэл дамжин өнгөрч буй улсынхаа хилээр оруулдаггүй хориглосон зүйлийг цүнх ачаандаа хийхгүй байх. Жишээ нь :ихэнх орнууд хилээрээ гоо сайхны шингэн бүтээгдэхүүнүүд, зарим нэр төрлийн хүнсний зүйлүүд, гал гаргах эрсдэл бүхий хий, батерей зэргийг ачаандаа хийхгүй байвал гаалийн ажилчдид болон таны цагийг хэмнэнэ. Бизнес аялалд бид нотебүүк болон пад зэргээ ихэвчлэн гар цүнхэндээ авч явдаг. Хэрэв батерейтай нь ачаандаа хийчвэл гаалиар таны ачааг нэвтрүүлэхгүй байх магадлалтай.
4. Утас болон зөөврийн компьютер зэргийг хангалттай сайн цэнэглэж аваарай.
5. Гар цүнхэндээ ямар нэг амархан солих хувцас авч яваарай. Ямар нэг байдлаар хувцас солих хэрэгцээ гардаг. Онгоцонд хонох тохиолдолд агааржуулагчны доор суусан тохиолдолд даарах, эсвэл өвлийн орноос дулаан орон руу зорчих гэх мэт хувцас солих хэрэгцээ заавал гардаг.
6. Олон онгоц сольж, урт цагаар онгоцоор зорчихыг бизнес аяллын үед хэн ч хүсэхгүй. Тиймээс аяллын цагаа аль болох богино байхаар төлөвлөхийн тулд заавал онлайнаар нислэгээ урьдчилан төлөвлөөрэй. Ингэснээр та цаг, мөнгө, стрессээ бууруулах боломжтой.
7. Аяллын туршид бүх төлөвлөгөө хуваариа утасныхаа аппликейшн дээр тохируулснаар та маш хурдан бүх хуваариа харж цагаа хэмнэх боломжтой. PassBook гэсэн iphone аппликэйшн дээр нислэг, зочид буудал, хурал уулзалтын хуваарь зэргээ нэг дор оруулснаар та цагаа маш ухаалгаар удурдах боломжтой болно.
8. Нислэгийн өмнөх гаалийн шалган нэвтрүүлэхээр гарадаа гаалийн ажилтан таныг гадуур хувцас, бүс тэлээ, гутлаа тайлахыг хүсдэг. Энэ үед аль болох хурдан тайлж, ээргүүлэн өмсч болохоор хувцаслах нь тохиромжтой. Ингэснээр өөртөө болон таны ард дугаарлаж байгаа зорчигчдод төвөг удахгүй, цаг хэмнэх болно.
9. Хэрэв та байнга олон улсын хурал зөвлөгөөн гэх мэт гадаад аяллаар их явдаг бол Бизнес зэрэглэлийн суудал захиалах нь урт дараалалд зогсож цаг алдахгүйгээр ажлуудаа амжуулах, олон цагаа стрессгүй аялах, хуримтлуулсан эрч хүчээ хурал уулзалт, бизнес хэлцэлдээ зарцуулах боломжийг олгоно. Бизнес зэрэглэлээр зорчих үед та өндөр хамгаалалттай WiFi ашигласнаар утас болон компьютер аа кибер халдлагад өртөхөөс хамгаална.
10. Тухайн улсад зорчиход виз авах шаардлагатай эсэх, таны паспортын хугацаа дуусах дөхөж байгаа эсэх зэргийг зорчихоосоо өмнө шалгаж шаардлагатай бичиг баримтуудаа бүрэн бүрдүүлэх хэрэгтэй. Цар тахлын жилүүдэд олон улс орнууд хилийн хэсэгчилсэн тавьсантай холбоотойгоор хилээрээ нэвтрүүлэхэд урьд жилүүдээс илүү олон бичиг цаас бүрдүүлэх шаардлага тавьж байсан. Одоогоор зарим улсууд энэ дүрмүүдээ мөрдөж байгаа тул аяллын өмнө эдгээр шалгууруудын талаар мэдээлэл сайтай байх хэрэгтэй болсон. Мөн банкны картууд болон олон улсын төлбөрийн хэрэгслүүдээ шалган бэлтгэх шаардлагатай. Биедээ заавал тодорхой хэмжээний бэлэн мөнгө авч явах. Боломжтой бол тухайн улсын мөнгөн тэмдэгтээр байвал сайн.
Гадаад аялалд маш тухтай нислэгээр явсан ч цаг агаар, болон цагийн өөр бүсэд зорчиход хүн заавал тодорхой хэмжээгээр ядарсан байдаг. Иймд нэмэлт стресс авахгүйн тулд бэлтгэлээ сайн базааж дээрх 10 зөвлөмжийг дагасанаар та стресс багатай аялах боломжтой.
Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 6 ур чадвар
Дарсны талаар таны мэдлэгт