<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 18, 2023

Уламжлал ба инновацийг хослуулан бизнесээ өвлөх нь

Үе солигдох явдал бизнест байнга тохиолддог бөгөөд Baby Boomer н үе солигдон залуу өв залгамжлагчдын үе нэгэнт ирээд байгааг судалгааны дүн харуулж байна. Гэр бүлийн бизнесээ өв залгамжлан авч явах нь залуу бизнес эрхлэгчдийн хувьд сэтгэл хөдөлгөм ч гэсэн нөгөө талдаа хэцүү ажил байж магадгүй юм. Гэвч өв залгамжлах нь бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн амжилт гаргах онцгой боломж юм. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн сорилт, саад бэрхшээлийг дагуулдаг. Энэхүү блог нийтлэлд эдгээр сорилтуудыг амжилттай даван туулж, өөрийн салбартаа тэргүүлэгч болж чадсан залуу бизнесийн залгамжлагчдын үнэ цэнэтэй зөвлөгөөг хүргэх болно.


Өөрчлөлтийн динамик хөдөлгөөний цаад учир зүйн холбоосыг нь ойлгох 


Хариуцлагыг хүлээн зөвшөөрөх: Өв залгамжлалыг хүлээн авч, түүнийг дагасан хариуцлагыг ойлгох болон хүлээн авах нь маш чухал ойлголт юм. 
Ингэхдээ өнгөрсөн үеийнхнээс суралцах, өмнөх гэр бүлийн гишүүдийн алдаа оноог дэнслэн дүгнэх гүн гүнзгий ойлгож авснаар бизнесээ хөгжүүлэхэд алдааг зөв ухаалаг ашиглах боломжийг нээж өгнө.

  
Өөрийн дотоод сэтгэл зүйн бэрхшээлүүдээ даван туулах


Найдвартай, итгэл хүлээхүйц байдлыг эргэн тойрондоо бий болгоорой.  Өөрийгөө баталж, ажилчид, үйлчлүүлэгчид, оролцогч талуудын итгэл, хүндэтгэлийг олж авах нь амар биш. 
Эсэргүүцэл, хүлээлтийг амжилттай удирдсанаар өөрчлөлтөд тэсвэртэй байж гэр бүлийн гишүүд болон ажилчдын хүлээлтийг амжилттай удирдана.

Untitled design


Уламжлал ба шинэчлэлийг хослуулан тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх


Инновацийг нэвтрүүлэх: Гол уламжлалаа хадгалахын зэрэгцээ бизнесийг орчин үеийн болгох, шинэ хэтийн төлөвийг авчрах арга замыг судлан болгоомжтойгоор нэвтрүүлэх нь чухал юм. 
Өөрийн бизнест инновацийг нэвтрүүлэхдээ гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалах нь чухал шүү.  Гэр бүлийн бизнесийг үеийн үед тодорхойлж ирсэн үнэт зүйл, ёс зүйг дээдлэх арга замыг үргэлж эрэлхийлээрэй.


Бизнесээ дэмжих танилын хүрээ сүлжээг бий болгох


Салбар дотроо болон салбарын гадна танилын хүрээг бий болгох: Ингэхдээ зааварчилгаа, дэмжлэг авахын тулд зөвлөгч, үе тэнгийнхэн, салбарын мэргэжилтнүүдтэй харилцаа холбоог хөгжүүлээрэй. 
Баг бүрдүүлэхдээ өөрийгөө чадварлаг, олон талт багаар хүрээлүүлж, давуу талаа ашиглан сул талаа нөхөх боломжийг ашиглах боломжтой. 


Тасралтгүй суралцах, аливаад дасан зохицох


Өөрийгөө хувь хүн талаасаа хөгжүүлэхэд хөрөнгө оруулах: Суурь боловсролоо батжуулахын зэрэгцээ хүч үзэж буй салбарын тусгай сургалтаар дамжуулан тасралтгүй суралцах боломжийг эрэлхийлэх.
Өөрчлөгдөж буй зах зээлийн чиг хандлагад дасан зохицох: Салбартаа түрүүлж, шинэ санаа, стратегийг нээлттэй хүлээн авах нь амжилт олох наад захын алхам юм. 

Уламжлал ба Инновацийн тэнцвэржүүлэх


Эдгээрээс хамгийн чухал бөгөөд хүмүүсийн тэр бүр балансалж чаддаггүй хэсэг бол уламжлал шинэчлэлийг хослуулах бөгөөд үүнийг амжилттай хэрэгжүүлж чадсан удирдагчид өөрийн бизнест байр сууриа амжилттайгаар хамгаалж чаддаг байна.
Уламжлал нь компанийн үндэс суурь, таних тэмдэг болдог ч инноваци нь өсөж хөгжих, хөгжиж буй зах зээлийн эрэлт хэрэгцээнд дасан зохицох боломжийг олгодог. Энд анхаарах зарим гол зүйлүүд байна.


Юуны өмнө уламжлалын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм.

Олон жилийн туршид гэр бүлийн бизнесийг бий болгосон уламжлал, үнэт зүйлсийн ач холбогдлыг ухамсарлах. Эдгээр уламжлалууд нь ихэвчлэн ажилчид, үйлчлүүлэгчид, сонирхогч талуудын сэтгэл хөдлөлтэй гүн гүнзгий холбоотой байдаг. Эдгээр уламжлалыг ойлгож, хүндэтгэх нь үр дүнтэй шийдвэр гаргах үндэс суурийг тавьдаг.


Үндсэн үнэт зүйлсийг алдагдуулахгүйгээр инновацийг хүлээн авах

Бүтээлч байдлын соёл, шинэ санааг нээлттэй хүлээж авах нь бизнесээ дэмжиж буй хөшүүрэг юм. Бизнесийн орчинд хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөх чадвартай байхын тулд инноваци хамгаас чухал юм. Гэсэн хэдий ч аливаа өөрчлөлт нь гэр бүлийн бизнесийг удирдан чиглүүлсэн үндсэн үнэт зүйл, зарчимтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах нь чухал юм. Энэ нь тасралтгүй байдлыг хадгалж, брэндийн мөн чанарыг хадгалахад тустай юм.


Хамтран ажиллахад ээлтэй тухтай орчныг бүрдүүлэх нь чухал юм.

Үе үеийн хамтын ажиллагааг дэмжсэн ажлын орчинг бий болгох. Компани доторх уламжлалыг баримтлагч болон шинийг санаачлагчдын нээлттэй яриа хэлэлцээ, идэвхтэй оролцоог дэмжиж ажилласнаар олон талын сонирхлыг хамгаалж чадна. Энэхүү хамтын ажиллагаа нь мэдлэг, туршлага, шинэ хэтийн төлөвийг хуваалцах боломжийг олгож, уламжлал, инновацийг тэнцвэржүүлсэн сайн мэдээлэлтэй шийдвэр гаргахад хүргэдэг.


Өөрчлөлтүүдийг аажмаар хэрэгжүүлэх нь эсэргүүцлээс хамгаална.

Инноваци, өөрчлөлтийг огцом бус аажмаар нэвтрүүлэхийн оронд хурдан бөгөөд эрс өөрчлөлт хийх нь эсэргүүцэл үүсгэж, байгууллагын доторх эв найрамдлыг алдагдуулж болзошгүй. Өөрчлөлтүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр та ажилчид болон оролцогч талуудад дасан зохицох, өөрчлөлтийн цаад учир шалтгааныг ойлгож, үйл явцад идэвхтэй оролцох цаг гаргаж чадна.


Өнгөрсөн үеэс суралцаж, ирээдүйд дасан зохицох

Өнгөрсөн амжилт, бүтэлгүйтлээс сурсан сургамжийг ирээдүйн шийдвэр гаргахад ашиглах. Компанийн ололт амжилтад уламжлалын ямар талууд нөлөөлсөнийг ойлгож, ирээдүйн төлөвлөгөөнд тусга. Үүний зэрэгцээ зах зээлийн өнөөгийн чиг хандлага, хэрэглэгчийн хүсэл сонирхолд тулгуурлан дасан зохицож, өөрчлөгдөхөд бэлэн байгаарай. Уламжлал болон инновацийн хооронд зөв тэнцвэрийг бий болгохын тулд байнгын үнэлгээ, тохируулга хийх нь чухал юм.
Уламжлал, инновацийг тэнцвэржүүлэх нь бараг л бүжиг бүжиглэх лугаа адил бөгөөд зөв хийж чадвал гэр бүлийн бизнесийн тогтвортой өсөлт, амжилтыг үргэлжлүүлэх боломжтой. Энэ нь өнгөрсөн үеэ ойлгож, хүндэтгэхийн зэрэгцээ байнга өөрчлөгдөж буй бизнесийн орчинтой хөл нийлүүлэн алхах шинэ санаа, стратегийг хэрэгжүүлэхийг танаас шаардах болно.

New Call-to-action