Бүгд л бизнест сайн баг хэрэгтэй, багаар ажил явна, сайн баг амжилтын үндэс гэж ярих нь олонтаа боловч яг сайн баг яаж бүрэлддэг, сайн багийг хэрхэн төлөвшүүлэх талаар ойлгосон нь цөөнх байдаг.
Ихэнх чадварлаг удирдагчид, менежерүүд бизнесээ зөв, амжилттай авч явах ямар арга зам байна гэж хайх нь их боловч ажилчид, баг хамт олон суурьтай бүтэц нь амжилттай бизнесийн хамгийн зөв модель юм. Гэхдээ баг бүрдүүлэх гэж ажиллаж байгаагаа юу гэж нэрлэх нь таны сонголт боловч сайн баг бүрдүүлэх нь эцсийн дүндээ харилцагч, үйлчлүүлэгч нарт үр дүнг нь хүртээх бизнесийнхээ өгөөжийг сайжруулахын тулд хийж байгаа зүйл юм.
Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг RDP фирмийн зөвлөх Rob Denker 25 жилийн туршид хийсэн ажлууд, туршилтууд, бодит кэйс үүд дээрээ үндэслэн бизнест сайн баг бүрдүүлэхэд доорх 6 ҮНЭН байдаг гэдгийг тодорхойлжээ. ЯАГААД алхам биш үнэн гэж нэрлэсэн бэ ? Энэ 6 зүйл бол цаг хугацааны хувьд туршигдсан бодит амьдрал дээр батлагдсан зүйлүүд учир ийнхүү 6 ҮНЭН гэж нэрлэжээ.
Бизнест маш сайн, дэмжигч багийг бүрдүүлэх 6 ҮНЭН
1-р ҮНЭН: Үүрэг амлалтын мэдрэмжтэй байх
Амлалт бол хариуцлага
Байгууллага компанийн орчинд багийн гишүүд үүрэг хариуцлагаа сайн мэддэг байх нь байгууллага дотор байгаа жижиг богино хугацаанд гарч болох зөрчлүүдийг арилгадаг бөгөөд энэ нь байгууллага бүхэлдээ асуудал, зөрчил багатай болоход нэмэр дөхөм болдог.
Сайн баг, шилдэг баг гэдгийн нэг үзүүлэлт нь багийн гишүүд бүгд амлалт гэдэг зүйлд маш хариуцлагатай хандаж багаараа дэмжин ажиллаж нэг хүний гэхээс илүү бүгдийнх нь сонирхолд нийцсэн шийдлүүдийг гаргаж байдаг.
Ийм багууд амлалтыг хариуцлага мэт ухамсарлаж дараах хэдэн аргуудыг нийтлэг ашигладаг.
2-р ҮНЭН: Талархлаа илэрхийлдэг хуваалцдаг байх.
Сайн баг байх нэг үндсэн үзүүлэлт бол аливаа талархалт үйл явдлыг багаараа хуваалцдаг. Багийн дотор эерэг уур амьсгал бүрдүүлэхийн тулд байнга хоорондоо шинэ санал, санаачлалыг хуваалцдаг байх. Багийн гишүүн бүрт талархалтай хандаж, гишүүн бүр багтаа ямар чухал гэдгийг байнга сануулж талархаж байх. Талархлыг тууштай явуулахын тулд
3-р ҮНЭН: Эерэг харилцааг хуваалцах.
Ямагт эерэг зүйлүүд ярьж явдаг хүмүүст асуудлыг шийдэх гарц шийдлүүд ямагт байдаг. Тиймээс, эерэг зүйлүүдийг байнга дэмжин хуваалцаж байх.
Сайн багийн нэг шинж тэмдэг бол дийлэнх цагаа хоорондоо ярих жижиг гэлтгүй асуудлаар хоорондоо санал бодлоо солилцсон харилцан яриа хэлбэрээр ажил нь явагддаг. Энэ нь багийн гишүүдийн хоорондын харилцаа болон үргэлж холбоотой байх баг бүрдэхэд маш чухал ач холбогдолтой.
Баг дотор эерэг харилцааг бүрдүүлэхийн тулд
4-р ҮНЭН: Чөлөөт цагийг хамтдаа өнгөрөөх
Сайн багууд тэмдэглэлт баяр, хоол идэх, спортын арга хэмжээ гэх мэт ажлын бус цагуудыг хамтдаа өнгөрөөдөг.
Ингэхийн тулд доорх аргуудыг хэрэглэж болно.
5-р ҮНЭН: Үнэ цэнээ хуваалцах
Хоорондоо хуваалцах үнэ цэнээ тодорхойлохын тулд багийн гишүүд тус бүр өөрөөсөө дараах хэдэн зүйлийг асуух хэрэгтэй.
гэх мэт асуултад хариулах үед энэ багийн үнэ цэнэ тодорхойлогдоно.
6-р ҮНЭН: Гэнэтийн зүйлийг даван туулах
Ямар ч баг тодорхой хэмжээгээр уналтыг даван туулсан туршлагатай байдаг. Сайн багууд уналт, стрессийн үед бие биенийхээ давуу талуудыг удирдан хамтдаа хэцүү үеийг даван туулсан байдаг. Ингэхийн тулд доорх хэдэн зүйлүүдийг хийсэн байдаг.
Дээрх аргууд нь энгийн бөгөөд бидний мэдэх алхмууд боловч ЯАГААД зарим баг сайн байна ЯАГААД зарим баг төдийлөн сайн төлөвшөөгүй байна гэдэгт гол учир нь байгаа юм.
Бизнесийн САЙН БАГ бүрдүүлэх нь өрсөлдөөнт зах зээл, технологийн хурдацтай хөгжлийн үед бизнесийг амжилттай хөтлөх гол хөшүүрэг болсоор байна.