<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 19, 2022

Бизнесээ сүйрүүлж болох санхүүгийн 6 алдаа

Таны бизнес санаа хамгийн шилдэг нь байж болно. Магадгүй өрсөлдөөн багатай танд л зөвхөн давуу талууд олгох бизнес байж болох ч сайн менежмент тэр дундаа санхүүгээ сайн удирдаж чадаагүйгээс болж таны бизнес нурах боломжтой.
Cash is king гэдэг хэлц үг байдаг. Таны бизнес бэлэн мөнгөний урсгал дээр тогтдог гэдгийг жижиг бизнес эрхлэгч, энтерпренерүүд тэр бүр мэддэггүй, мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй.
Доорх 6 нийтлэг алдааг анхааралдаа авахгүй бизнэсээ хөтөлснөөр таны уйгагүй хичээл зүтгэл талаар болж нурах ч аюултай.

Алдаа #1


Компанийн дансгүй хувь дансаараа үйл ажиллагаа явуулах. Ихэнх жижиг бизнесүүд үүсгэн байгуулагч өөрийн дансаараа шилжүүлэг хийж явах нь элбэг байдаг.
Бизнес болон хувь дансуудаа салгах нь олон талын ач холбогдолтой. Таны бизнест хөрөнгө оруулагч байгаа тохиолдолд анхнаасаа зөв замбараатай санхүүгийн түүх хамтрагчид тань итгэл төрүүлнэ. Таниас хамаараагүй ч аливаа нэг шүүхийн кейс үүссэн тохиолдолд шүүхээс таны дансыг царцаах тохиолдолд хувь данс тань хэсэгтээ идэвхгүй болох эрсдэлтэй.

Free vector graphics of Credit card

Алдаа #2

Гарах мөнгийг хэт яаран шилжүүлэх
Аливаа мөнгөн гүйлгээний зориулалт хэрэгцээг бүрэн дүүрэн ойлгосны үндсэн дээр гүйлгээ хийж байх. Ялангуяа бэлэн мөнгөөр гарах гүйлгээг илүү сайн нягталж тунгаах хэрэгтэй. Танд бэлэн мөнгө байлаа гээд түүнийг заавал зарцуулах гэх хэрэггүй. Гэхдээ төлөх үүрэг хүлээсэн мөнгөө хугацаанд нь хамгийн эхэнд төлж байх. Ингэснээр тухайн төлөлт хийгдээгүйн улмаас ирэх хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль төлбөр гэсэн зардлуудаас урьдчилан сэргийлнэ. Нөгөө талаас хангалттай мөнгөн хуримтлал бий болгож чадсаны эцэст компанидаа хөрөнгө орлого авчирахуйц зүйлд хөрөнгө оруул. 1 төгрөгийг ч зүгээр сул хэвтүүлж болохгүй.

Free illustrations of Money
Алдаа #3


Татваруудыг хэрэгсэхгүй өнгөрөөх
Өөрийн бизнесээ эхлүүлэхийн өмнө таны бизнестэй холбоотой бүх төрлийн татваруудын талаар маш сайн судлах хэрэгтэй. Учир нь татваруудад хайхрамжгүй хандсанаар ирээдүйд таны бизнесийг сүйрүүлэхүйц өндөр төлбөр тооцоо. Торгууль төлөх хэрэг гарна. Жижиг дүнтэй гэлтгүй татваруудыг цаг тухайд нь төлөхгүй байснаар уулнаас өнхрөх цасан бөмбөлөг адил томорсоор таны бизнес нэг л өдөр татварын дарамтад өртөх эрсдэлтэй.
Энтрепренер таны хийх үндсэн ажлуудын нэг хэсэг бол бичиг цаастай холбоотой ажлуудаа нямбай бүртгэж цаг тухайд нь мэдээллүүдээ шинэчлэх ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.

Free illustrations of Business man

Алдаа #4

Б төлөвлөгөөгүй байх явдал
Бизнесээ эхлэнгүүтээ л Б төлөвлөгөөг зайлшгүй боловсруулж бэлэн байдалд байх нь чухал. Өөрөөр хэлбэй таны анхны санаа бүтэлгүйтэх үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө юм. Энэ нь онлайнаар ямар нэг зүйл борлуулах эсвэл өөрийнхөө бусад ур чадварыг ашиглан бага ч гэсэн орлого олох санаа.
Энэ багахан орлого таны анхны санаа бүтэлгүйтэх үед урсгал зардлуудаа төлөх, эргээд сэхэх хүртэл таны нөөц төлөвлөгөө болох юм.


Алдаа #5


Маркетингийн төсөвгүй байх
Маркетингийн төсөвтэй байх. Хэрэв та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахгүй бол хэн ч таныг мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй бол хэн ч авахгүй. Тиймээс маркетингт заавал мөнгө төсөвлөх хэрэгтэй.


Алдаа #6

Мөнгөний менежментгүй байх
Орлого зарлагаа нягт нямбай хянахгүй, үлдэгдэл болон нөөцөө зөв удирдаж чадахгүй бол таны бизнес хол явахгүй. Нийлүүлэгчидтэйгээ зөв хамтын ажиллагаа тогтоосон бизнес урт хугацаанд амжилттай үргэлжилдэг. Энэ харилцаа аль аль талдаа харилцан ашигтай байснаар эрүүл харилцаа явагддаг. Нийлүүлэгчийнхээ өгч байгаа түүхий эд материалын үнэ болон хямдралын хувь зэргийг үргэлж нягтлан асууж ярилцаж байх хэрэгтэй. Бас нэгэн зардал хэмнэх арга бол нэг дор боломжит их хэмжээгээр татан авалт хийх нь олон удаа бага хэмжээгээр татан авалт хийснээс тээврийн зардал харьцангуй бага гэдгийг бүгд мэднэ. Дээр нь зардал хэмнэх түгээмэл арга бол татан авалт, нөөцөө хянах дотоод системтэй байснаар ямар нэг алдаа гарах, татан авалтын төлөвлөгөөгөө оновчтой хийх байдлаар гэнэтийн гарах зардал болон урт хугацааны зардлуудаас хамгаална.