<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 27, 2022

Билл Гэйтс: Залхуучуудыг ажилд ав.


Билл Гэйтс залхуу хүмүүсийг хэцүү ажилд томилох нь зөв гэж үздэг ажээ. Яагаад гэвэл залхуу хүмүүс яаж ийгээд хэцүү ажлыг амарчлах аргыг олж чаддаг гэж тэрээр үздэг гэнэ.
Хэцүү ажилд ажилсаг, бүтээлч хүмүүсийг томилох нь зөв гэсэн үндэслэлийг тэрээр хувьдаа зөвшөөрдөггүй бөгөөд амбицлаг сайн багаа хэцүү, адармаатай ажилд томилохоос илүү залхуучуудад даатгах нь зөв гэж үздэг байна.
Хэцүү төвөгтэй ажлыг хийж гүйцэтгэх цаг, мөнгө зэрэг хязгаарлагдмал нөөц байгаа нөхцөлд хэцүү ажлыг хүлээлтээс өндөр төвшинд амбицлаг сайн багаар хийлгүүлэх нь өндөр зардалтай, харин түүний оронд залхуу хүмүүсээ томилон зардал багатай амар хялбар аргаар хийлгүүлэх нь зарим тохиолдолд бизнест ашигтай.
Жимсний модны хамгийн доогуур ургасан жимсийг авч идсэнээрээ залхуу хүн гэсэн үг биш. Хамгийн доор ургасан жимсийг авч идэх зам нь шулуухан бөгөөд тодорхой, бас хурдан. Хэцүү ажлыг хэцүү аргаар нь хийх нь хамгийн сайн гэсэн үг биш юм. Амархан аргаар хийснээрээ цаг, мөнгө зэрэг олон нөөцөө хэмнэж болно гэсэн санаа.
Аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдэг эсвэл дандаа хугацааг нь хэтрүүлдэг хүмүүс, дасгал хөдөлгөөн хийхийн оронд унтдаг хүмүүсийг бид хооронд нь сайн ялгаж ангилахгүйгээр нийтэд нь ЗАЛХУУ хүмүүс л гээд ангилдаг. Гэтэл залхуу байна гэдэг нь асуудал биш харин нэг төрлийн шинж тэмдэг юм. Ямартаа ч тэдгээр хүмүүсийг сайн ажиглан ойлгож авснаар ямар ажилд томилж ямар үр дүн хүсч болохыг ойлгох хэрэгтэй.

smartphone-g272036d1d_1280
Залхуурсан мэдрэмж төрж байгаа нь та залхуу хүн гэсэн үг биш харин зарим тохиолдолд танд амралт хэрэгтэй байгааг сануулж байгаа хэрэг юм. Амрана гэдэг нь залхуу гэдэгтэй шууд утгаараа адилхан биш юм.
Залхуурах болон амрах гэдэг 2 ойлголтыг хүмүүс хольж солин ойлгох нь нийтлэг. Ажиллахын оронд амрах, хувийн ажлаа эхэнд тавих, өглөө эрт 6 цагт босдоггүй гэх зэрэг шинжүүдийг нийтэд нь залхуурал гэж ойлгодог. Ялангуяа технологийн салбарт энэ шинж тэмдэгүүд маш түгээмэл байдаг.
Зарим тохиолдолд унтаж амрах нь харин ч бүтээмжийг нэмэгдүүлдэг. Амралт бол бүтээмжийн эхлэл гэж үзэж болно. Амралт ажил 2 бол салшгүй холбоотой. Энэ 2 ын аль нэгийг нөгөөгүйгээр төсөөлөх боломжгүй. Ажлын өдрөөр хэдэн цаг явган алхах нь дараагийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн бүтээлч байдлыг өдөөнө.
Судалгаагаар хүн өдөрт ажлынхаа дундуур 30 мин унтаж амарвал ажлын гүйцэтгэлийн бууралтыг зогсоож чадна. Харин 60 минутын нойр авбал гүйцэтгэлийг нэмэгдүүлж чаддаг нь батлагджээ. Хэрэв танд залхуурсан мэдрэмж төрвөл түр амрах нь таны сонголт. Завгүй байснаараа бүтээмжтэй байна гэсэн үг биш юм.
Таны ажил утга учир багатай байгаа тохиолдолд таны бүтээмж буурна. Хэрэв та хүсэхгүй бөгөөд яг тухайн ажлыг хийх түвшинд биш бол ажлаа шилжүүлж тухайн ажлыг танаас илүү мэдэх хүнд нь шилжүүлэх хэрэгтэй.
Ялангуяа үүсгэн байгуулагчдад ийм зүйл их тохиолддог. Хэт олон ажлуудыг өөрөө хийх гэж дайрах хэрэггүй. Зарим нэг ажлуудад өөрийн хүсэл сонирхол бага байгаа бол өөр хүнд шилжүүлэн өөртөө цаг гарган арай өөр сонирхолтой ажлуудаа хийх нь илүү бүтээмжийг нэмэгдүүлнэ.