<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Mar 21, 2022

Гадаадаас Монголд орон сууц худалдан авах гарц

Гадаадад буй Монгол иргэд хэрхэн орон сууцны зээл авах вэ?

Манай улс чөлөөт эдийн засагт шилжсэнээр Монголчууд гадаад орнууд, тэр дундаа 3 дагч хөршүүдэд сурч боловсрох, ажиллаж амьдрах сонголтыг хийх нь ихэссэн. Ардчилсан орны иргэд бид дэлхийн хаана очиж хэрхэн амьдрах сонголт нь нээлттэй болсон. 

Гадаад орнуудад амьдарч буй Монголчуудын тоо 2019 оны байдлаар 197 мянган иргэн байгаагийн 40.1 мянган иргэд АНУ д, 43.7 мянган иргэд Европын Холбооны Улсуудад, 50.8 мянган иргэд БНСУ д, 16.3 мянган иргэд Япон улсад, 7 мянга орчим иргэд Австрали улсад тус тус амьдардаг.

Бусад орнуудын туршлага, амьдрах ур чадвар, боловсрол зэрэг гадаад орноос суралцах эх орондоо нэвтрүүлэх маш олон зүйлийг эдгээр хүмүүс авчирдаг бөгөөд эдийн засагт маш том үүрэг оролцоотой байдаг.

Гадаадад ажиллаж буй нэг монгол иргэн хамгийн багадаа тодорхой давтамжтайгаар жилд 2000 гаруй ам.доллар Монгол руугаа шилжүүлдэг гэсэн судалгаа байна. Сүүлийн 12 жилийн туршид гадаадад амьдарч буй Монгол иргэдээс эх орондоо шилжүүлсэн валютын хэмжээ тогтмол өссөөр байгаа бөгөөд оргил үе болох 2014 онд ДНБ ний 10 орчим хувийг эзэлж байсан түүх байна.
Мөнгөн шилжүүлгийн дийлэнх хувь нь албан суваг буюу банк, Western Union, MoneyGram зэрэг сувгуудаар цөөн хувь нь хувь хүмүүс болон ББСБ аар дамжин хийгддэг гэсэн тооцоо байна.

Мөнгөн гуйвуулга хийсэн зорилгоор нь авч үзвэл 50% нь ар гэрийнхээ хувийн хэрэгцээнд, 20% нь зээл төлөх, 11% нь банканд хадгалуулах, 17% нь бизнесийн хөрөнгө оруулалт болон орон сууц худалдан зорилгоор шилжүүлдэг байна.

River Plaza төсөл

Гадаадад суугаа Монгол иргэд тогтмол орлоготой, хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй дээгүүр орнуудад ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд олсон орлогоороо Монголдоо орон сууц, хаус худалдан авах сонирхол маш өндөр байдаг.

Харин тэдгээр хүмүүст зориулсан орон сууц хаус худалдан авч өмчлөхөд хөшүүрэг болохуйц санхүүгийн сайн бүтээгдэхүүн төдийлөн байдаггүй. Гэхдээ 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тодорхой тооны банк, санхүүгийн байгууллагууд ийм боломжуудыг санал болгож байна. Банк санхүүгийн байгууллагууд энэ боломжийг зүгээр хараад суугаагүй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Гадаадад буй Монголчуудын орлого бол найдвартай санхүүгийн эх үүсвэр болж чаддаг гэдгийг Цар тахлын үе улам бататгасан. Учир нь хөгжилтэй орнууд цар тахлын үеийн дасан зохицох бодлогоо зөв тодорхойлсон бөгөөд цаг алдалгүй хариу арга хэмжээ авсан тул хүмүүсийн орлого тэр бүр тасалдаагүй байна.

Тэгвэл гол бэрхшээл юунд байна вэ? Тэд яагаад Монгол улсын иргэн боловч өөрийн эх орондоо байр орон сууцны урт хугацаат зээлд хамрагдаж чадахгүй байна вэ?

Гол бэрхшээл бол цалин болон бизнесийн орлогоо тухайн зээл авах гэж байгаа банк санхүүгийн байгууллагуудад нотлох боломж хомс байдаг. Мөн зээлийн төлөлт хийхэд улс хоорондын мөнгөн гуйвуулгын шимтгэл харьцангуй өндөр байдаг. Дунджаар 1000 ам.доллар шилжүүлэхэд 5.5 ам.долларын шимтгэл авч байгаа нь 10 аад жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй хямдарсан.

Garden City хотхон

Гадаадад амьдардаг Монголчуудын 70 орчим хувь нь Монголдоо байр орон сууцгүй, буцаж эх орондоо ирэх тодорхой төлөвлөгөөгүй байдаг байна. Мөн найдвартай албан ёсны зууч болон зээлийг санхүүжүүлэх байгууллага байдаггүйн улмаас байр орон сууц худалдан авч чаддаггүй гэсэн судалгаа байна.Тэгвэл гадаадад амьдардаг Монгол иргэд одоогоор доорх 2 боломжоор орон сууц зээлээр худалдан авах боломжийг зарим санхүүгийн байгууллагууд санал болгож байна.

1. Хэрэв та Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй тухайн аж ахуйн нэгжид тогтмол орлого хийгддэг ( гадаадаас байж болно) бөгөөд түүнийгээ батлах дансны хуулга зэрэг мэдээллээ өгөх боломжтой бол;
2. Тогтмол ажилтай цалингийн орлоготой бөгөөд түүнийгээ нотлох бичиг баримтыг тухайн санхүүгийн байгууллагад гаргаж өгөх боломжтой бол;

Дээрх 2 боломжид нийтлэг тавигдах 1 шаардлага бол та өөрийн нэр дээр орон сууцаа худалдан авах гэж байгаа бол тухайн амьдарч буй гадаад оронд визний ямар нэг зөрчилгүй ( хугацаа хэтрүүлсэн болон бусад зөрчилгүй) байх. Цалингийн болон бизнесийн тогтмол орлогоо нотлох шаардлагатай байдаг. Үүнд: Цалингийн хүснэгт, цалингаа авдаг банкны дансны хуулга, татвар төлсөн баримтууд, ажлын газрын тодорхойлолт зэргийг гаргаж өгөх боломжтой байх;

Өөрийн нэр дээр зээл авах тохиолдолд одоогоор банк санхүүгийн байгууллагууд заавал өөрийн биеэр ирж гарын үсэг зурж зээлийн гэрээ хийх шаардлагатай байдаг.

Банк санхүүгийн байгууллагууд барилгын компаниудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнээс хамаарч зээлийн эх үүсвэрийн хэмжээ тогтоогддог. Энэ нь барилгын компаниудын барьж байгаа орон сууцны төслүүдэд өөр өөр байдаг. Та орон сууц худалдан авах гэж байгаа бол тухайн төслийн зээлийн эх үүсвэрийн хэмжээг заавал судлаарай.

Vega City цогцолбор

Зарим төслүүд дээр зээлийн дээд хэмжээ 150 сая төгрөг байхад зарим компанийн төсөл дээр 800 сая хүртэл байх жишээтэй. Зээл санал болгож байгаа банк санхүүгийн байгууллагын эрсдэлээ тооцсон үнэлгээ болон барилгын компанийн барьцаа хөрөнгийн эх үүсвэрээс хамаарч энэ дүн өөр өөр байх боломжтой.

New Call-to-action