NCD группийн мэдээллийн хуудас

Гадаадад буй Монголчууд байр худалдан авах боломж, төлбөрийн нөхцөлүүд

Written by NCD Group | 6/6/23 7:14 AM

Зах зээлийн шилжилтийн үед гарсан нийгмийн томоохон өөрчлөлтүүдийн нэг бол хөдөлмөрийн насны иргэд гадаад орон руу олноор явж, ажиллах болсон үзэгдэл юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд сурах, ажиллах зорилгоор гаднын орныг зорих нь ихсэж, нийт 6 сараас дээш хугацаагаар гадаадад амьдарч буй иргэдийн тоо 200 гаруй мянгад хүрээд байна. Албан бус судалгаагаар тэдний дийлэнх буюу 80 хүртэлх хувь нь хуучин орон сууцаа шинэчлэх, хашаа байшингаа орон сууц болгох, орон сууцаа сайжруулах, томсгох зэрэг өөрсдийн болон гэр бүлийнхээ амьдрах орчныг сайжруулах зорилгоор хүний нутгийг зорьдог байна.

Түүнчлэн 2023 онд дэлхийн банкны мэдээлснээр гадаадад ажиллаж буй иргэд эх орон руугаа шилжүүлсэн мөнгөн дүн нь манай улсын ДНБүтээгдэхүүний 4 гаруй хувьтай тэнцдэг. Дээрх судалгаануудаас харахад гадаадад буй Монголчууд эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах, үл хөдлөхөөр дамжуулан хөрөнгө оруулалт хийх хандлагатай байна. 

Харин гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудад тулгардаг бэрхшээл бол Монголд хэрхэн, ямар төлбөрийн нөхцөлтэйгөөр хувийн хаус, орон сууцыг өөрийн нэр дээр худалдан авах вэ гэдэг асуулт. Техник, технологийн дэвшлийн ачаар нэг үеэ бодвол олон улс дамнан хурдан шуурхай валютын гуйвуулга хийх шийдлүүдийг танилцуулсаар байгаа нь төлбөрийн шилжүүлгийн асуудлыг бууруулаад байна. Та бүхэнд Монголдоо  өөрийн гэсэн орон байрыг худалдан авах боломжийг хангахуйц гурван төрлийн төлбөрийн нөхцөлүүдийн талаар танилцуулъя. Хамгийн эхлээд таны аав, ээж, ах, дүү нарын нэр дээр итгэмжлэл хийлгэж тэд таны өмнөөс гэрээ байгуулснаар өөрийн нэр дээр үл хөдлөх эзэмших боломж нь үүснэ. 

Барилгын компаниудын нийтлэг төлбөрийн нөхцөлүүд

  • Хэрэв та үл хөдлөхийн төлбөрийг 100% төлөх бол ихэнх компаниуд танд зах зээлийн үнээс хямд нөхцөлийг санал болгоно. 

  • Та төлбөрийн тодорхой хувьд машин болон бусад бараа материалыг бартер хийх боломжтой ба үлдэгдлийг нь компанийн хувь лизинг эсвэл хамтрагч банкны зээлийн үйлчилгээгээр төлөх боломжтой. 

  • Ашиглалтад орох гэж буй орон сууцны төсөлд 30% дээш төлбөрийг төлөөд үлдэгдлийг нь ашиглалтад орох хүртэл хүүгүй хуваан төлөх хувилбар бий. 

Банкнуудын зээлийн үйлчилгээгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлбөрийн нөхцөлүүд

Монголд банкны зээлээр байр, амины орон сууц худалдан авахад тухайн зээлдэгч өөрийн биеэр байх шаардлага үүсдэг. Одоогоор Монголын банкнуудын байрны зээлийн ерөнхий нөхцөлүүд нь 30%-иас багагүй урьдчилгаа төлөөд жилийн 15%-21.6% хүртэлх хүүтэй 20 жилийн хугацаатай олгогдож байна.

Бусад төлбөрийн нөхцөлүүд

  • Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Монголчууддаа зориулан, эх орондоо орон сууцтай болох зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг болох Инвескор банк санхүүгийн байгууллагын гаргаж буй "ILEASE" үйлчилгээ. Та энэхүү байгууллагаар дамжуулан санхүүгийн түрээсийн үйлчилгээ авахаас гадна өөрийн сонгосон үл хөдлөхийн төлбөрийн урьдчилгаа 20% төлөөд сарын 1.5% хүүтэйгээр 3 жил хүртэлх хугацаатай зээлийн нөхцөлд хамрагдаж болно. 


  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчуудад эх орондоо өөрийн нэр дээр орон сууц худалдан авах боломжийг олгох нэгдсэн мэдээллийн платформ болох "1HOME" платформын үйлчилгээнүүдээр дамжуулан төлбөрийн олон талт нөхцөлөөр байртай болох боломжтой.  Урьдчилгаа 30% төлөөд 150 сая хүртэл жилийн 19.8% хүүтэй 3 жил хүртэл хугацаатай зээлд хамрагдах боломжтой. 

Монголд байр худалдан авахдаа байршил, чанар, гадна тохижилт, төлбөрийн нөхцөл гээд бүх талыг харгалзан сонголтоо хийхийг танд санал болгож байна. 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулгыг татаж авна уу.