<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 9, 2017

Гэр бүлийн уур амьсгал эмэгтэй хүнээс хамаардаг уу?

Гэр бүлийн үүрэг хариуцлага нь нийгэм, эдийн засгийн амьдралтай салшгүй уялдаа холбоотой байдаг учир үеэс үед өөрчлөгдсөөр ирсэн. Орчин үед эмэгтэй хүний боловсролын түвшин нэмэгдэж, тэдний үзэл бодол өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн уур амьсгалд тодорхой зарим нэг өөрчлөлтүүд гарсаар байна. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн жижиг хирнээ хамгийн чухал хэсэг. Гэр бүлээс ирээдүйн улс орны удирдагчид, нийгмийг өөрчлөгчид төрөн гардаг. Өөрөөр хэлбэл, гэр бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгаагаас тухайн улс орны ирээдүйн дүр төрх  шалтгаална. Харин гэр бүл хэмээх энэхүү микро элементийг бүрэлдүүлэгч чухал хэсэг нь бүсгүй хүн юм.

Гэр бүл болон эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал

1960-1990 оны хооронд боловсролтой эрэгтэйчүүд гэр бүлд давамгайлдаг байсан бол сүүлийн 30 гаруй жилд энэхүү тоо баримтад өөрчлөлт орсоор байна. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрчүүдийнхээс 2.1 дахин илүү байна. Боловсролын түвшин ихсэхийн хэрээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгддэг. Ийнхүү бүсгүйчүүд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох болсноор гэр бүлдээ зарцуулдаг уламжлалт цаг зав нь багассаар байна.

Хүчирхэг эмэгтэйчүүд гэр бүлээ хэрхэн зохицуулж байна вэ?

Орчин үеийн хүчирхэг эмэгтэйчүүд өөрийн хувийн карьерыг алдалгүйгээр гэр бүлээ золиослолгүйгээр авч явж буй нь сайн хэрэг. Монгол болон гадаадын олон эмэгтэйчүүд өөрийн ажил төрөл, хувийн бизнесийн хажуугаар гэр бүл, үр хүүхэддээ хангалттай анхаарал халамжийг тавьж чаддаг гэдгийг олон хүчирхэг эмэгтэйчүүд нотолж байна. Тухайлбал,  Та бидний хамгийн сайн мэдэх дэлхий даяар хамгийн их хандалттай Youtube сувгийн гүйцэтгэх захирал эмэгтэй Susan Wojcicki өнгөрсөн онд 5-дахь хүүхдээ төрүүлсэн билээ.

Тухайлбал,Youtube сувгийн гүйцэтгэх захирал эмэгтэй Susan Wojcicki өнгөрсөн онд 5-дахь хүүхдээ төрүүлсэн билээ..jpg

Мөн английн алдарт "Ньютон" хөрөнгө оруулалтын менежментийн компанийн захирал Helena Morrissey нийт 9 хүүхэдтэй өнөр гэр бүлийн эзэгтэй. Тэд гэр бүл болон ажил мэргэжлээ хослуулан авч явах тал дээр бусад бүсгүйчүүдэд хандан ийнхүү зөвлөж байна:

  • Ажил гэрийн харилцаанд уян хатан байх -Нэг өдрийг зөвхөн хүүхэд гэр бүлдээ зориулах хэрэгцээ шаардлага гарсан бол дараагийн өдрийг бүтэн ажилдаа зарцуулах зэргээр ажил гэрийн аль алиныг орхигдуулалгүй уян хатан байх хэрэгтэй. 
  • Өөрийгөө мартахгүй байх- Бизнесийн ажил хэрэг болон ар гэрийнхээ ажлыг хамтад нь зохицуулахад эмэгтэй хүнээс маш их хүч, тэвчээр, хөдөлмөрч зан чанар шаардагддаг. Гэсэн хэдий ч ухаалаг эмэгтэйчүүд цагийн менежментийг маш сайн ашиглан хийх бүх зүйлийг төлөвлөснөөр өөрийн гоо сайхан болон эрүүл мэндэд зориулах цагийг ч гаргаж чаддаг.  Эмэгтэй хүнд хангалттай нойр хэрэгтэй мөн дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэйг ч тэд сайн мэднэ. Хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Crotty шөнийн 10 цаг байсан ч дасгал хийхээ хойшлуулдаггүй зуршилтай.
  • Ажлын багаа зөв бүрдүүлэх- AEP-ийн дэд ерөнхийлөгч Lisa Barton 5 охины ээж. Тэрээр маш олон үйлчлүүлэгчдэд өөрийн цаг завийг зарцуулах шаардлагатай, маш завгүй амьдралын хэв маягтай нэгэн. Тэрээр, ярилцлагандаа бусад хүмүүст дуртай ажлыг нь олгох нь түүнд үнэхээр тус болдгийг дурдсан. Lisa Barton хоёр хүний хийсэн ажил нэг хүнийхээс хавь илүү байдгийг сайн мэддэг. Тиймээс гэрийн эзэгтэй та гэр бүлдээ цаг зав гаргахын тулд ажил дээрээ сайн багтай, сайн хамтрагчтай байх хэрэгтэй.

Гэр бүлийн уур амьсгал эмэгтэй хүнээс хамаардаг

2013 онд хэвлэгдэн гарсан Sheryl Sandberg-ийн "Өөдөө тэмүүл" номыг бүсгүйчүүд ихээр худалдан авсан. Мөн Atlantic сэтгүүлд нийтлэгдсэн.jpg

2013 онд хэвлэгдэн гарсан Sheryl Sandberg-ийн "Өөдөө тэмүүл" номыг бүсгүйчүүд ихээр худалдан авсан. Мөн Atlantic сэтгүүлд нийтлэгдсэн "Why Women Still Can’t Have It All" нийтлэл нь мянга мянган эмэгтэйчүүдийг байлдан дагуулж байсан. Үүнээс харахад орчин үеийн эмэгтэйчүүд өөрсдийн ажил төрөл, карьераа дээшлүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн амар тайван байдлаа алдагдуулахгүйгээр балансжуулан авч явахыг хүсэж байгаа нь илт байна. Хүчирхэг эмэгтэй танд зөвлөхөд гэр бүлийн уур амьсгал, ахуй орчин ямар байх эсэх нь гэрийг гийгүүлэгч бүсгүй танаас хамаарна. Тиймээс хайртай гэр бүлийн гишүүддээ хангалттай цаг гаргаж, тэднийг гэртээ тухтай амрахад тохиромжтой тав тухтай орчныг бүрдүүлж байгаарай. Үүнээс гадна хүүхдүүдийн тань хүмүүжил, төлөвшил нь таны амьдарч буй орчин нөхцөл, хүрээллээс хамаарч, гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж байдгийг битгий мартаарай.

Гэрийг гийгүүлэгч бүсгүй танд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

ХОЛБООТОЙ: Хүүхэд хүмүүжүүлэхэд анхаарвал зохих 10 зүйл

 


  

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden