<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 23, 2019

Гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хүний аз жаргалтай амьдралын үндэс бол гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах байдаг. Таны амьдарч буй орчны эргэн тойрон, алхах зам талбай, гэрэлтүүлэг, амьдарч буй байрны чанар, хүрээлэн буй орчны агаарын чанар  гэх мэт үзүүлэлтүүд нь бидний аюулгүй байдал, эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц онцгой хүчин зүйлс юм. Тэгвэл танай гэр бүлийн аюулгүй байдал бүрэн хангагдсан уу? гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ? 

Харуул хамгаалалт 

Харуул хамгаалалт

Нийгмийн хотжилт, шилжилтийн энэ их хөдөлгөөн дунд таны амьдарч буй хотхон, хороололд хотхон руу нэвтрэх орц, гарцын хяналт, гадаа талбайн камерын хяналт, 24/7 ажиллах харуул хамгаалалтын систем  зайлшгүй байх шаардлагатай. Мөн хүүхдийн тоглоомын талбай болон байрны дотоод хэсгийг нэмэлт камержуулалтаар хангасан байх нь чухал. Үүгээр зогсохгүй танай хороолол, хотхонд автоматжуулалтын систем нэвтэрсэн байх нь та хаанаас ч гадаад орчныг хянах бүрэн боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр гадаа тоглож буй хүүхэд, авто зогсоол дээрх машин гэх мэт эд зүйлсээ гэрээсээ хянах боломжтой.

Эрүүл аюулгүй орчин

Эрүүл аюулгүй орчин

Тоосжилтгүй, утаагүй бүс, зам харилцааны аюулгүй байдал зэргээс гадна оршин суугчдын болон хүүхдийн салхилах, тоглох газар аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Авто замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан, аюулгүй байдлыг бүрэн хангасан тоглоомын талбай, хангалттай хэмжээний ногоон байгууламжтай хотхон нь гэр бүлийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эерэгээр нөлөөлдөг.

Гэрийн автоматжуулалт

Гэрийн автоматжуулалт

Гэр бүлийн амар тайван байдлыг бүрдүүлэхэд гэрийн автоматжуулалтын систем туслах болно. Домофон систем, гар доорх ухаалаг төхөөрөмж зэргийг ашиглан гадаад, дотоод орчноо камераар хянах, хурууны хээ болон кодоор хаалгаа нээж, түгжих электрон цоож, ус алдалтын мэдрэгч, өрөөний температурын хяналт зэрэг таны тав тухыг хангах бүхий л шийдлийг гэрийн автоматжуулалтын систем олгодог. 

ХОЛБООТОЙ: Таны амьдралын хэв маяг цаг завыг тань хэмнэх River plaza орон сууц

Хөршийн харилцаа

Гэр бүлийн орчноос гадна ямар нийгмийн хүрээлэлд байх нь хүүхдийн хүмүүжилд чухал ач холбогдолтой байдаг. Хүүхэд ч гэлтгүй томчууд хүртэл цаг минут тутамд бие биенээсээ суралцаж байдаг тул эргэн тойрны хүмүүсээ таньдаг, тэдний талаар мэдээлэл байх нь чухал. Тиймээс сайн хөршийн харилцааг бий болгохыг хичээгээрэй. 


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action