NCD группийн мэдээллийн хуудас

Гэртээ байгалийн элементүүд шингээсэн тохижилт хийх санаанууд

Written by NCD Group | 9/27/22 4:47 AM

Хүн байгаль 2 холбоотой бөгөөд нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөх боломжгүй юм.
Хотжилт ихсэн хүмүүс завгүй болсноор байгальд ойр байх амьд харилцаатай шаардлага улам ч нэмэгдэж байна.
Байгальд ойр байна гэдгийг зөвхөн хөдөөрхүү газар бөглүү амьдрах гэдгээр төсөөлөх боломжгүй бөгөөд байгальтай ойр амьдрах хамгийн энгийн жишээ бол гэртээ байгалийн элемент түлхүү шингээсэн тохижилт хийх юм.
Үүнд заавал их зардал гарган тансаг сонголтууд хийж тохижилт хийхээс илүү хямд төсөр ч гэсэн байгалийн элементүүдийг ашиглан хооронд нь өнгө дизайныг зохицуулан тохижилт хийх боломжтой.
Тохижилт хийхэд оруулж болох байгалийн элементүүдэд мод, чулуу, ургамал, даавуун болон тааран материал, нэхээсэн эдлэл зэрэг орж болно.
Байгальд ойр амьдрах нь хүний эерэг сэтгэл хөдлөлийг өдөөдөг тухай судлаачид аль хэдийн тогтоогоод байгаа бөгөөд байгальд ойр байгаа үед хүн уурлаж бухимдах стрессдэх нь харьцангуй бага гэдгийг ч мөн тогтоосон.
Тааран материал бүхий олбог, модон шал болон шат, чулуун болон шилэн декор, ургамал мод гэртээ тарих гэдэг нь бүгд хоорондоо уялддаг төдийгүй эдгээр элемент нь гэрт болон оффист тань орж ирж байгаа байгалийн гэрэлтэй хамгийн сайн зохицдог гэдгээрээ онцлог юм.

Органик материал, том нэхээстэй олбог нь ихэвчлэн террас болон гал тогооны хэсэгт байснаар цонхоор тусах байгалийн гэрлийг уусган тайвшрал авчирдаг гэж дизайнерууд үздэг байна. 

Мод, чулуу бол байгалийн үндсэн элементүүд бөгөөд сүүлийн жилүүдэд цэвэр модон шал, хаалга, шат тренд болж үнэ нь ч зах зээл дээр өндөр байсаар байна. 

Таны гэрт модон шат ямар үүрэгтэй вэ? 

Шал болон шат нь урт хугацаанд эдэлгээ даах насжилттай байх шаардлагатай. Шатны модыг сонгохдоо хүний биед ээлтэй байх талаас нь сонгодог бөгөөд ус даах чадвар, чийгшилд тэсэх чадвар, хөгц болон бусад бактери үржүүлдэггүй зэрэг үзүүлэлтүүдээр сонгодог. 

Ариун цэврийн өрөө бол ихэвчлэн байгалийн гэрэлгүй харанхуй байдаг бөгөөд энд бас та байгалийн элементүүдийг шингээн тохижилт хийснээр энэ өрөөний хэрэглээг нэмэгдүүлэн гэрийнхээ бас нэгэн хэсгээс таашаал авах боломжтой.

 

Гэртээ зөвхөн тавилга болон ханын тохижилтод байгалийн элемент шингээхээс гадна декор болон хэрэгслүүдээ мөн байгалийн өнгө төрхтэйгөөр шийдсэнээр гэрт тань зөөлөн дулаан уур амьсгал бүрдэх боломжтой. 

Төрөл бүрийн ваар сав, цэцгийн тавиур, гал тогооны хэрэгслүүдээ байгалийн өнгө төрх бүхий загвар дизайн материалтайгаар сонгох боломжтой.