<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 13, 2017

Гэрээ музейн тансаг  загвартай болгохыг хүсэж байна уу?

Өөрийн амьдрах орчиндоо тав тухтай амьдрахыг хүн бүр л хүсдэг. Магадгүй та өнгө алагласан орчинг  таашаадаг байхад таны гэр бүлийн гишүүд минимал эмх цэгцтэй орчинг илүүд үзэн үзэл бодлын зөрчил үүсч мэдэх юм. Энэ мэтчилэн хүн бүрийн орчноос авах мэдрэмж, таашаал нь өөр.  Харин музейн өнгө төрх таны гэр бүлийн гишүүн бүрийн дуртай интерьерийн шийдэл байж болох юм. Учир нь музейгээр зочлон, эртний болон өнөө цагийн үзвэр үзэн сонирхох дургүй хүн гэж бараг үгүй бизээ. Хэрвээ та гэрийнхээ интерьерт бага ч болов өөрчлөлт хийхийг хүсэж байвал, шинэ гэрээ хэрхэн тохижуулах талаар бодож байгаа бол бидний энэ удаагийн нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Ингээд гэртээ хэрхэн музейн уур амьсгал оруулах аргуудаас хуваалцъя.

Уран баримал

Уран баримал

Интерьерийн хамгийн чухал хэсгүүдийн нэг бол яалтач үгүй жижиг сувинер, чимэглэлүүд байдаг. Музейн уур амьсгал оруулахыг хүсэж байгаа бол танд шавраар гараа гарган урласан хээ хуар бүхий ваар, өвөрмөц хэлбэр дүрстэй эд зүйлс таны гэрийг гайхалтай харагдуулах болно. Мөн та өөрийн хайртай уран бүтээлчийн уран барималаар ч чимж болох юм.

Тавилгын сонголт

Тавилгын сонголт

Тавилга бол хамгийн чухал хэсэг. Та ямар төрлийн тавилга сонгохоос хамааран гэрээ классик, контемпорари, минимал хэв маягаар харагдуулах боломжтой. Харин энэ удаад музейн өнгө төрхийг илтгэхийг хүсвэл танд гантиган тавцантай ширээ, олсоор бүрсэн сандал, хээнцэр хээ бүхий ил галын хүрээ, 20-р зууныг санагдуулам болор гэрлийн бүрхүүл хэрэг болно.

Уран зураг 

Уран зураг

Та гэрээ ямар ч төрлийн хэв загвараар тохижуулсан бай хананд өлгөсөн жаазтай зураг таны гэрт үргэлж өнгө нэмэх болно. Энэ удаад та нэг ханаа сонгон өөрийн дуртай уран зураг, хайчилбар гээд төрөл бүрийн дүрслэлүүдийг энгийн нимгэн хүрээнд хийн чимэглээд үзээрэй. 

Уран бичлэгийн бэх

Уран бичлэгийн бэх

Францийн уран бүтээлч өөрийн гэртээ музейн хэв маяг оруулахын тулд ханан дах зураг, буйдангийн бүтээлэг, дэр болон модон шалан дээр хятад уран бичгийн бэхийг ашиглан уран дүрслэлээр хээ угалзыг дүрслэн өгч өрөөгөө яг л урлагийн бүтээл мэт болгосон байгааг та зурагнаас харж байна. Та ч мөн адил бага зэрэг бүтээлч байж өөрийн гэртээ шинэлэг уур амьсгалыг бүрдүүлж яагаад болохгүй гэж.

Интерьерийн тогтсон хэв маягт баригдалгүй өөрийн хүссэн өнгө төрх, уур амьсгалыг бүрдүүлэх олон боломж бий. Эдгээр нь таниас багахан л бүтээлч сэтгэлгээ, үүнийгээ хэрэгжүүлэх цаг хугацаа л шаардана. Энэ удаад бид гэрээ хэрхэн эртний музейн уур амьсгалтай болгох талаар бяцхан санааг хүргэлээ. 

ХОЛБООТОЙ: Залуу гэр бүлд тохирох Garden city хотхон 


"Интерьер ба өнгө" цахим ном

Интерьерт өнгөний гүйцэтгэх үүрэг асар их. Өнгө таны гэр бүлийн өнгө төрхийг илэрхийлэхээс гадна, таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хувь хүний тань талаар илэрхийлж байдаг. Та өнгө интерьерт ямар үүрэг гүйцэтгэдгийг доорх цахим номыг татсанаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Интерьер ба өнгө