<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 27, 2017

Гэрээ тансаг харагдуулах 5 санаа

Гэрийнхээ интерьер, тавилгад тохирсон өнгө, материал, гоёмсог гоёл чимэглэлүүдийг тавих нь таны гэрийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг. Орчин үеийн тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер чимэглэлийн туршлагатай дизайнерууд танд гэрийнхээ тохижилтыг хэрхэн тансаг чамин харагдуулах аргуудыг зөвлөж байна. 

Гоёл чимэглэл 

home decor.jpg

Алтан хундага, шил, тавиур эсвэл янз бүрийн хэлбэр дүрстэй толь бүхий метал гоёл чимэглэлийн зүйлсүүд нь тухайн орон зайг илүү загварлаг харагдуулдаг. Мөн гэрийнхээ гаднах талбай болон үүдний хэсэгт ногоон ургамал тавих нь тав тухтай, зөөлөн уур амьсгалыг бий болгоно. 

Нэхмэл, даавуун эдлэл

Нэхмэл, даавуун эдлэл

Зочны өрөө эсвэл унтлагын өрөөндөө олон төрлийн хээ угалз, даавуу, үслэг материалыг ашиглан тав тухыг бүрдүүлсэн загварлаг уур амьсгалы  бий болгож болохын зэрэгцээ орон дээр зөөлөн ванны алчуур эсвэл туузан бүтээлэг тавьж, тансаг материалтай хөшиг, хивсэнцэртэй хослуулж болно.

Урлагийн бүтээл

Урлагийн бүтээл

Алдарт зураачдын гайхалтай уран зураг танай гэр бүлд үнэ цэнийг авчрах болно. Тиймээс эдгээр зургуудаас өөрт таалагдсаныг сонгон метал эсвэл хар модон хүрээтэй жаазанд хийж гэрийнхээ аль тохирох хананд байрлуулж өгөөрэй. Энэхүү зураг нь танай гэрийн тавиур, шүүгээтэй зохицож байх ёстойг анхаарна уу. 

Өнгө

Өнгө

Интерьерийн өнгийг сонгохдоо нухацтай хандах шаардлагатай ба тавилга, нэмэлт чимэглэлийг өрөөний ерөнхий өнгөтэй хослуулан сонгох нь дотоод орчинг илүү тодотгож, хээнцэр харагдуулдаг. Гэвч нэг өрөөнд 3 буюу түүнээс дээш төрлийн өнгүүдийг ашиглах нь эрс тэс, замбараагүй харагдуулах эрсдэлтэй тул аль болох цөөн  төрлийн хоорондоо ууссан өнгийг ашиглан өрөөгөө тохижуулах нь зохимжтой. 

Гэрэл

Гэрэл

Өрөөний өнгө төрхөд тохируулан тавьсан гэрэл орон зайг уужим саруулхан харагдуулахад тустай. Зоогийн ширээний дээр төвд нь тааруулан байрлуулсан гэрлэн бүрхүүл болон гэрлийн тусгалыг удирдах унтраалга нь тухайн орчны уур амьсгалыг тохируулахад чухал үүрэгтэй байдаг. Мөн гал тогооны хэсэгтээ төрөл бүрийн гоёмсог дэнлүү болон лааны гэрлийг ашиглаад үзэхийг танд зөвлөж байна. 

 


"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

time square хотхон