Барилгын чанарыг харагдах байдал буюу ил чанар, нүдэнд харагдахгүй далд чанар, орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан эсэх мөн хэрэглэгчид өгч буй үнэ цэнэ гэсэн 3 үндсэн үзүүлэлтээр хэмжиж болох юм.
Орон сууцны барилгын чанарыг бид биет байдал буюу барилгын гадна фасадаас эхлэн дотор заслын материал тоноглол түүний загвар дизайн, орц лифт, гараж, гадна тохижилт, нийтийн эзэмшлийн хэсэг зэрэг нүдэнд харагдаж, гарт баригдаж болохуйц бүхий л материал, хийцийн зүйлсийг үнэлдэг. Энэ бол барилгын ил чанарын ойлголт юм.
Жишээ нь: Та барилгын фасадыг хараад чанарт нь үнэлэлт дүгнэлт өгч болно. Тухайлбал ихэнх барилгууд хөөсөн фасад ашигласан байдаг. Гэтэл тэр нь ашиглалтанд орох үедээ л гоё харагдаад 2-3 жилийн дараа хөвсийж хуулрах, цуурах, өнгө үзэмжээ алдах, унах нь ч бий. Сүүлийн үед эдгээр асуудлыг шийдсэн байгалийн эрс тэс уур амьсгал болон галын аюулд тэсвэртэй, он удаан жилийн эдэлгээтэй хөнгөн цагаан, шаазан, чулуун гэх мэт илүү дэвшилтэт фасадны материалуудыг ашиглах болсон. Тиймээс ил харагдах барилгын материал, тоноглолын чанарыг үнэлэхдээ зөвхөн өнгөн талаас нь бус чанарт нь анхаарахыг танд зөвлөж байна.
Орон сууцны барилгын хувьд сантехникийн гадна болон дотор шугам хоолой, цахилгааны кабель, арматур, бетон тэдгээрийн цутгалт, бат бэхийн үзүүлэлт, дулаалгын материал, дээврийн ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан материал, технологи, хийцлэл, хөндлөнгийн хяналт шалгалт гээд бүгд нүдэнд ил харагдахгүй хэдий ч тус барилгын далд чанарыг шууд тодорхойлно. Тэгвэл барилгын далд чанарыг хэрхэн үнэлэх вэ?
Материалын чанар, эдэлгээ: Олон улсад Европ стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн материалыг чанарын баталгаатай хэмээн үздэг. Ялангуяа тухайн барилгад ашигласан материал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын стандартыг хангасан, инноваци шингэсэн байх нь барилгын ил, далд чанар, үл хөдлөх хөрөнгийн урт удаан хугацааны насжилт, эдэлгээний баталгаа болж байдаг. Тэдгээрийг интернэтээр судлан мэргэжлийн хүнээс болон төсөл хэрэгжүүлэгч компаниас нээлттэй асууж мэдэх боломжтой юм.
Мөн сүүлийн үед байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй барилгын материал, ногоон барилгын стандарт зэрэг нь чухалд тооцогдох болсон. Энэхүү стандарт нь маш өндөр шалгууртай бөгөөд тухайлбал барилгын материалын орц найрлагад хүний биед сөрөг нөлөөтэй ямар нэгэн хорт бодис, хүнд металлын агууламжгүй байх, тухайн материалын үйлдвэрлэл нь өөрөө байгальд ээлтэй байх юм. Жишээлбэл: цаасан обой, цэвэр модон шал зэрэг нь нөхөн сэргээгддэг дэлхийн ой модны сертификаттай ойгоос түүхий эдээ авдаг байх ёстой. Харин хэрэглэгчид бол цэвэр байгалийн гаралтай эко материал нь амьсгалдаг, эрүүл мэндэд нь ээлтэй байдаг.
Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй ундны ус ямар хоолойгоор дамжин бидэнд хүрч, ашиглагддаг талаар та бодож үзэж байсан уу?
Манай улсад орон сууцны цэвэр усны шугам хоолой дийлэнхдээ цайрдсан төмөр шугам хоолой байдаг. Энэ нь олон жилийн турш ашиглагдаад ирэхээрээ зэвэрдэг. Харин сүүлийн үед орон сууцны төслүүд PEX, PPR, сайжруулсан ган/нерж/ зэрэг материал бүхий шугам хоолойг ашиглах болсон. Нерж хоолой л гэхэд хэзээ ч зэврэхгүй, өндөр температур, даралтад тэсвэртэй, үнэр амтгүй зэрэг хүний эрүүл мэндэд ээлтэй бөгөөд эдэлгээт хугацаа урт байдаг. Тиймээс байгаль орчин болон таны эрүүл мэндэд ээлтэй бүтээн байгуулалтыг сонгох нь чухал.
Барилгын чанарыг таньж болох бас нэг шалгуур бол тус материалуудын инновацилаг шинж чанар буюу дэвшилтэт технологийг шингээсэн эсэх байдаг.
Сүүлийн үеийн төслүүд инноваци, хэмнэлтийг бий болгосон шийдлүүдийг тусгаж эхэллээ. Ариун цэврийн өрөөний тоноглол нь уламжлалт шийдлүүдтэй харьцуулахад 20-30% усны хэмнэлттэй байх дэвшилтэт ухаалаг технологиуд бий болсон. Энэ нь хэрэглээгээ тохируулдаг ухаалаг мэдрэгчтэй бөгөөд усыг багаар эсвэл ихээр шахах сонголттой, усаа шахахдаа хуйлруулж, хөөсрүүлж, цэвэрлэх хурдыг богиносгосон шийдлүүд юм. Ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэрэг нь нян тогтоодоггүй нано бүрхүүлтэй, ионжуулагч бүхий ариутгагчтай болж шинэчлэгдсэн нь оршин суугчдын эрүүл мэндэд тустай бөгөөд ус болон цэвэрлэгээний зардлыг хэмнэж байна.
Мөн технологийн дэвшлийг ашигласан аюулгүй байдлыг хангах, оршин суугчдын алтан цагийг хэмнэсэн шийдэл нь барилгын салбарт өргөнөөр нэвтэрч байна. Жишээлбэл: Домофоноор гэрт хэн ирж байгааг харах боломж нь ердийн хэрэглээнд тооцогдох болж гар утаснаасаа хөшиг гэрлээ удирдах, лифт дуудах, гадна камерыг хянах, эрчим хүч, дулаан зарцуулалтыг ухаалгаар удирдах, цахилгаан болон аюулгүй байдалтай холбоотой хамгаалалтууд гэх зэргээр гэрээ бүрэн удирдан хянах болсон.
Мөн барилгын нийт насжилтын хугацаанд гарах зардлыг авч үзвэл барилгыг барих үеийн зардал 25%, харин 25-30 жилийн хугацаанд амьдрах ашиглалтын зардал 75% байдаг. Барилга дэд бүтцийн төслийг анх барих өртгөөр нь тооцож бодохоос гадна тус обьектын ашиглалтын үеийн өөрийн өртгийг давхар тооцоолох хэрэгтэй байдаг. Тухайн барилгыг барихаас эхлээд ашиглалтад орсны дараах хэрэглээний зардал, хэр зэрэг үр ашигтай ажиллаж байгааг тогтмол хянах BMS, BIM гэх мэт барилгын программ хангамжууд хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл сантехник, цахилгаан, агааржуулалтын хэвийн ажиллагаа, тэдгээртэй холбоотой хэрэглээг нэгдсэн байдлаар хянах боломжтой юм. Энэ нь эргээд урт хугацаандаа оршин суугчийн хэрэглээний зардлыг хэмнэхээс гадна байгаль орчинд ээлтэй шийдэл юм.
21-р зууны иргэд бид байгаль орчиндоо ээлтэй амьдрах нь бидний хойч үедээ өвлүүлэн үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Ирээдүйд удаан хугацаанд хэрэглэгчид өгөх үнэ цэнэ, сэтгэл ханамж нь ямагт ашигласан материалын чанар болон технологитой л холбоотой байдаг.
NCD групп хэрэгжүүлж буй төслүүдэд инноваци хэрхэн шингэснийг энд дарж танилцана уу.
Орчин үед чанар гэдэг ойлголтод хэрэглэгчид өгч буй үнэ цэнийг багтаан авч үздэг болсон. Үүнийг хотхоны ерөнхий төлөвлөлт, гаднах зам талбай, гаражийн хүрэлцээ, нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ ба тохижилт, түүний тордолгоо /СӨХ/, оршин суугчдаа бодсон шийдлүүд буюу аюулгүй байдал болон хэрэгцээг нь нэг дороос хангах боломжийг хэр бүрдүүлсэн эсэхээр хэмжиж, хэрэглэгчдэд өгч буй сэтгэл ханамж, тав тух, үнэ цэнээр тодорхойлж болно.
Төгсгөлд нь, манай улсад хэрэгжиж буй барилгын төслүүд Монгол улсад мөрдөж байгаа барилгын норм дүрэм журмыг баримталдаг. Харин зарим төслүүдийн хувьд ашиглаж буй барилгын материал, технологи, инновацилаг шийдлүүд нь олон улсын стандартыг хангах, дээд зэргийн гүйцэтгэлтэй байгаа нь тун сайшаалтай. Харин энэ бүх дээр дурдсан чанар, гүйцэтгэлийн найдвартай эсэхийг барилгын компанийн арвин туршлага, чадварлаг хамт олон, амжилттай хэрэгжүүлсэн төслүүд харуулдаг билээ.
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.