NCD группийн мэдээллийн хуудас

НОБЕЛИЙН ШАГНАЛТАН ДАРААХ ГУРВАН АЛХМЫГ АШИГЛАЖ ЯМАР Ч ЗҮЙЛИЙГ ХУРДАН СУРДАГ

Written by Nomin construction | 4/21/20 6:45 AM

АНУ-ын Нобелийн шагналт нэрт Физикч Richard Feynman “Аливааг гадарладаг байх, мэддэг байхын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий” хэмээн хэлдэг байжээ. Бага залуу насандаа аливааг сурахдаа тийм ч чадварлаг байгаагүй тэрээр өөрийгөө амжилтад хүргэх нэгэн аргыг боловсруулсан байна. Ямар ч салбарын ямар ч сэдвийн ямар ч мэдлэгийг хамгийн түргэн хугацаанд сурахад туслах “Феймэний арга барил”-ыг танд танилцуулж байна:

Алхам 1: Хүүхдэд заа

Таны сурахыг хүсч буй зүйл юу вэ? Тэр талаараа найман настай хүүхдэд зааж байна гэж төсөөл. Энэ нь нарийн түвэгтэй мэдээллийн үндэс суурийг ухаж ойлгох, холбоо хамаарлыг энгийнээр олж харахад тусладаг. Хүүхдэд аливааг тайлбарлахад мэргэжлийн хэллэг, техник нэр томьёог ашигладаггүйн адилаар та ч бас ойлгохыг хүсч буй зүйлийнхээ мөн чанарыг олж харах нь хамгийн чухал юм.

Алхам 2: Сэргээн сана

Өөрийн мэдлэгийг хүүхдэд зааж байгаа мэт бодох үед та өөрийнхөө ч сайн тайлбарлаж чадахгүй зүйлстэй тулгарсан нь гарцаагүй. Мэдлэгийнхээ хязгаарыг ийнхүү олж мэдэх нь мэдэхгүй зүйлээ ялган таньж буй чухал үйл явж юм. Юуг бүрэн ойлгоогүй, хангалттай эзэмшээгүй, алдаа гаргах магадлалтай гэдгийг мэдэх нь өөрийгөө хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай.

Алхам 3: Хялбаршуулан системчил

Мэдэхгүй зүйлээ олж мэдсэний дараа түүнийг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх нь зүйтэй. Гэвч шинэ зүйл сурахад мэргэжлийн хэллэг, техник тодорхойлолт дунд төөрөх асуудал элбэг тохиолддог билээ. Тэдгээрийг хагас дутуу ойлгох нь таны мэдлэгт тус нэмэр болохгүй бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд тэрхүү мэдээллийг задалж, хамгийн чухал суурь ойлголтуудыг олж харахыг хичээх хэрэгтэй. Юмсын холбоо хамаарал, мөн чанарыг олж, хооронд нь холбон системчлэх нь мэдлэгийг бататгахад нэн чухал юм.

Алхам 4: (Нэмэлт арга) Бусдад түгээ

Аливаа  зүйлсийг эзэмшсэн гэдгийн хамгийн том баталгаа нь түүнийг бусдад сургах чадвар юм. Таны зааж буй зүйлийг нөгөө хүн, нэн ялангуяа бага насны хүүхэд ойлгож чадаж байвал та мэргэжилтэн болж чаджээ.

 

 

                                                                                                              Source: https://fs.blog/2012/04/feynman-technique/