Дижитал шилжилтийг бизнест хэрхэн хийх вэ?
Бизнесийн орчин дахь дижитал шилжилт
Хэдэн жилийн өмнө бизнесийн аливаа шийдвэрт технологи нэгэн сонголт болж өгдөг байсан бол өнөөдөр технологи бизнесийн ихэнх хэсэгт сонголт байхаа нэгэнт больжээ. Харин технологи бол илүү шинэлэг, бизнесийг бүхэлд нь сүлжсэн стратегийн гол цөм болсон.
Даяарчлал дэлхийг улам хавтгай болгож бизнесүүд орон зайн хүчин зүйлээс төдийлэн хамаарал багатай болж ирэхэд бизнесүүдэд дижитал шилжилт томоохон үүрэгтэй болж ирсэн. Зайнаас ажиллах, зайнаас борлуулалт хийх гэх мэт шаардлагууд бизнесүүдэд зайлшгүй тулгарч байгаа бөгөөд Ковид 19 цар тахлын хөл хорио бизнесүүдэд дижитал шилжилт хийх боломжийг олгож байна.
Таны бизнес технологитой илүү холбоотой болох тусам танд илүү олон шинэлэг сэтгэлгээ, олон үзүүлэлт, илүү сайн ухаалаг тоног төхөөрөмж түүнийг дагасан сайн мэдээлэл технологийн мэргэжилтэн шаардлагатай гэсэн үг юм.
Бизнесийн өсөлт бол технологи түүнийг дагасан дижитал шилжилтээс хамаарах болсон. Байгууллагын Мэдээлэл технологийн лидерүүд уламжлалт менежментийн хэв маягаас татгалзаж байгууллагыг хөндлөн гулд удирдаж ирээдүйд тухайн компани ямар өсөлт авчирч болох төслүүд рүү чиглэсэн арга барилд шилжиж байна.
Яагаад бизнесүүд дижитал шилжилт хийж ирээдүй рүү чиглэн өсөх болсон нь доорх хэдэн шалтгаантай.
1. Бүгд л шууд захиалга буюу газар дээр нь захиалга хүргэлт гэх мэт үйлчилгээг авах хүлээлттэй болсон. Гэтэл бизнест энэхүү хүлээлтийг биелүүлэх нь сорилт болсоор ирсэн. Харин технологийн ачаар үүнийг шийдэж байгаа. Ийм үйлчилгээг хүргэхэд бизнест тоон өгөгдөлтэй уян хатан ажиллаж чадах инженерүүд, мэргэжилтнүүд хэрэгтэй болсон. Өнөөдрийн хэрэгцээнд мэдээлэл технологийн мэргэжилтнүүд зөвхөн техникийн ур чадвараар хязгаарлагдах биш тухайн бизнесийн үйл ажиллагаа, үндсэн зарчмыг маш сайн ойлгодог түүнтэй уялдан ажиллах чадвар бүхий байх шаардлага тулгараад байгаа.
2. Дижитал шилжилт ажилчдад илүү үр бүтээлтэй ажиллах, технологийг ашиглан ажил үүргийн хуваарьт тохируулан цагийг үр бүтээлтэй ашиглах боломжийг олгож байгаа. Ажилчид бол бүх цаг үед ярвигтай сэдэв болж ирсэн. Гэтэл технологийн ачаар цалин, төлбөр тооцоо, ажлын цаг гэх зүйлүүд нэгэнт дижитал –д шилжээд байгаа.
3. Мэдээллийн аюулгүй байдал юу юунаас чухал – энэ бол мэдээлэл технологийн лидерүүдийн санаа зовоосон асуудал болж байдаг. Өнөө үед улам л төвөгтэй асуудал болсоор байгаа. Тоон өгөгдөл олж авах, мэдээллийг ачаалах үед гаднын дайралт, хакераас хамгаалах нь улам л төвөгтэй болсоор байгаа. Гэвч өсөлттэй бизнесүүд үүнийг анхнаас нь зөв тооцоолж мэдээллээ сайн хамгаалах тууштай стратегийг баримталж байдаг. Сайн удирдагч нар үүнийг тооцоолон бизнесийнхээ нэгдмэл сонирхлыг хадгалахуйц нэгэн зорилго бүхий бизнесийн болон технологийн хамтрагч нараар өөрийгөө тойрон хүрээлүүлж чаддаг.
4. Бизнесийн сайн хамтрагч – Хэрэглэгчийн хэрэглээ нэмэгдсээр л байгаа. Улам л сайн технологи бүхий сайн бүтээгдэхүүн үйлчилгээг хүсэн хүлээж байдаг. Энэ үед томоохон фирмүүд илүү хоорондоо уялдаатай ажиллах шаардлага нэмэгдсээр байгаа. Нийлүүлэгчид, түгээгчид, гэрээлэгч, зөвлөхүүд гэх мэт бүх хамтрагчидтайгаа нягт уялдаа холбоотой ажилласнаар илүү олон төрлийн ирээдүйд өсөлт авчрах, хэрэглэгчийн хүсч буй сайн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож чадна.
Технологи болон түүнийг тойрсон шилжилтүүд амархан биш бөгөөд зарим нь нэлээд төвөгтэй. Илүү олон функц үүрэг бүхий технологи илүү төвөгтэй, шилжилт нь удаан байна. 2018-2020 оныг дижитал шилжилтийн үе гэж нэрлэж байгаа ч одоогоор мэдээлэл технологийн удирдагч нарын нийт зарцуулахаар төлөвлөсөн төсвийн 72% нь хуучин мэдээлэл технологит зарцуулагдаж зөвхөн 28% нь шинэ төслүүдэд хуваарилагдаж байгаа нь хангалттай биш байгаа юм.
Дижитал шилжилт бол таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дахин брэндинг хийх том боломж, магадгүй цорын ганц боломж байж магад. Дэлхий ертөнцөд технологиор дамжуулсан маш том өөрчлөлт шилжилт ирж байгаа. Нийгэм болон бизнест болж буй өөрчлөлт, шилжилтүүд ямар нэг байдлаар технологитой салшгүй холбоотой байна гэж Мэдээлэл технологи, бизнесийн томоохон лидерүүд онцолж байна.
Бизнест дижитал шилжилтийг доорх хэдэн дарааллаар хийдэг байна.
- Стратегиа тодорхойлох. Эхлээд дижитал шилжилт чухам танай байгууллагын хувьд яг юу байх вэ? гэдгээ тодорхойлно. Ингэхдээ хүн бүрийг оролцуулах нь үр дүнтэй. Хамгийн чухал нь үнэ цэнээ тодорхойлох юм. Хэрэв бүх ажилчид ямар хэрэгтэйг ойлгосон тохиолдолд илүү хурдан шилжинэ.
- Бизнесийнхээ зорилготой уялдуулан дижитал шилжилтийг хийх. Ихэвчлэн дээрээс доош нь чиглэлд. Тухайн байгууллагын удирдлагаас эхлэн доод албан тушаалтан хүртэл.
- Мэдээж энэ шилжилт танай байгууллагад тодорхой эрсдэлийг дагуулна. Гагцхүү эдгээр эрсдэлээ урьдчилан тооцоолж баримт бичиг болгон боловсруулах. Ингэснээр гарсан эрсдэлийг үнэлж бууруулах арга хэмжээ авах боломжтой болно.
- Туршилтын pilot загварыг гаргах, турших. Туршилтын загвараас тухайн технологи таны бизнест хир тохиромжтой, хир нөлөөтэй байна, танай хүмүүс болон баг чинь энэ шилжилтэд бэлэн үү гэдгийг харах боломжтой болно.
- Нөлөөллийг үнэлж дүгнэн тасралтгүй ажиглах. Жишээ нь AI технологийг авч хэрэгжүүлсэн бол тасралтгүй ажиглаж яваандаа борлуулалтынхаа нэг хэсгийг тус технологиор хийх боломжийг эрэлхийлэх, аажмаар ийшээ шилжих
- Соёлын өөрчлөлт хийх. Хүнээс хамаарсан маш том сорилт бол соёлын өөрчлөлт байдаг. Хүмүүс өөртөө ая тухтай, дассан хэвшлээсээ салах маш дургүй бөгөөд шинэ зүйлд удаан шилждэг. Иймээс дижитал шилжилтийг хийх хамгийн том сорилт бол соёлын өөрчлөлт байдаг. Амжилттай хийсэн туршлагуудаас харахад энэ шилжилтийг байгууллага дотроо хийхдээ жижиг группуудээс эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Эхний нэг групп амжилттай шилжиж үлгэр жишээ болсноор хүмүүсийн зан байдалд эерэг нөлөөлөл авчрах замаар аажмаар байгууллага бүхэлдээ шилжсэн байдаг. Ихэвчлэн багийн гишүүд зорилгоо том зургаар харсны эцэст энэхүү шилжилтийг хүлээн зөвшөөрдөг.
Дижитал шилжилтийг сайн хийсэн дэлхийн томоохон бизнесүүдийн жишээнээс харахад эхлээд аналоги байснаа дижитал руу шилжсэн жишээ олон байна.
IHOP, Porsche, Deloitte, Rockwell Automation, Disney зэрэг бизнесүүд дижитал шилжилтийг хамгийн сайн хийжээ.
Тогтвортой хөгжлийг хангах барилга
2021 онд борлуулалтдаа баримтлах 9 зарчим