<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 5, 2022

Диснэйлэндийг удирдсан түүхээс

РОБЕРТ ИГЕР нь Уолт Дисней компанийн хувьд хамгийн хүнд хэцүү үе болох 2005 онд Гүйцэтгэх захиралаар томилогдон ажилласан байдаг.
Тухайн үед компанийн түүхэнд технологи өмнө нь байгаагүйгээр асар хурдацтай өөрчлөгдөж байсан тул өрсөлдөөн илүү ширүүсч байсан цаг үе юм.
Харин түүний алсын хараа нь чанарыг эрхэмлэх концепцид дахин анхаарах, технологитой тэмцэлдэх бус хүлээн авах, илүү дэлхийн хэмжээнд томоор сэтгэж Диснэйг олон улсын зах зээл дээр хүчирхэг брэнд болгон хувиргах зэрэг тодорхой 3 чиглэлд тусч байсан юм.
Өнөөдөр Диснэй нь Пиксар, Марвел, Лукас фильм болон 21 р Зуун Фокс зэргийг нэгтгэсэн дэлхийн хамгийн их хайр хүндэтгэл хүлээсэн медиа компани болжээ. Игер компанийн үнэ цэнийг 5 дахин өсгөсөн амжилттай энэ цагийн хамгийн бүтээлч гүйцэтгэх захирал хэмээн үнэлэгддэг.

Манлайлагчид байнга хэцүү цаг үе нөхцөл байдлуудтай тулгардаг. Өөдрөг үзэлтэй манлайлагчид бүтэлгүй царайлж, буруутан хайж суухын оронд хамгийн сайн үр дүнд хүргэх арга замыг хайж олж, түүндээ анхаарлаа бүрэн хандуулж чаддаг учраас амжилт дагуулдаг.

shanghai-g58c1f3880_1280

Дэлхий даяар үеэс үед хүүхдүүд болон томчууд бидний ч очихоор мөрөөддөг Диснэйн ертөнц болон Уолт Диснейн үлгэрийн баатрууд дэлхийн олон тэрбум хүний хайртай брэнд Диснэйг амжилттай удирдана гэдэг бол маш олон сорилтуудыг дагуулсан амаргүй ажил байсан нь ойлгомжтой.
Тиймдээ ч Роберт Игерийн туршлага бол бизнесийн ертөнцөд роль модел болон яригддаг. Хамгийн сүүлд Шанхайд нээгдсэн Диснэйн ертөнцийг бүтээн байгуулахад тэрээр 40 гаруй удаа Хятадад очсон байдаг.
2016 оны 6 сарын 16 нд нэллтээ хийсэн Шанхайн Диснэйлэнд багагүй хөдөлмөр, хичээл зүтгэл сорилт дагуулсан ажил байлаа.
Шанхайн Диснэйлэнд нь нийтдээ 6 тэрбум ам.долларын өртөгтөйгөөр 963 га талбайг эзлэх томоохон бүтээн байгуулалт болсон бөгөөд 14000 ажилчид энэхүү бүтээн байгуулалтад оролцож Америкийн Диснэйлэндээс 11 дахин том Диснэйлэндийг байгуулсан байдаг.
Гэтэл нээлтийн өмнөхөн Америкт Диснэйн ертөнцөөс 50 бээрийн зайтай Орландогийн шөнийн клубт алан хядагчдын халдлага болсон мэдээг авав. Энэхүү халдлагаар 50 гаруй хүмүүс алагдаж тэр тооны хүмүүс шархадсан гэсэн мэдээлэл авмагц Орландод ажилладаг Диснэйн 70,000 гаруй ажилтнаас тухайн халдлагад өртсөн эсэх талаар мэдээлэл авахад тодорхой хугацаа орох бөгөөд тэдгээр хүмүүсийн аюулгүй байдал Игерийн санааг зовоож байлаа.

Харин тодорхой хугацааны дараа мөрдөн байцаах багийн олж мэдсэнээр Америк дахь Диснэйн ертөнц бол алан хядагчдын бай байсан тэр нь удахгүй олон нийтийн хэвлэл мэдээллээр тарна гэдэг нь Игерийн санааг улам их зовоох болов.
Яг энэ нөхцөл байдал нь Диснэйн түүхэнд байгаагүй хүнд нөхцөл байдал байсан бөгөөд удирдах албан тушаалд байгаа хүмүүс ямар нэг зүйл нэмж хийж чадахгүйгээ ойлгосон үед өөрийн хүмүүстээ итгэн ажлыг нь хийлгээд өөрийн эрч хүчийг бусад тулгамдсан асуудалд төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн зарчмаар ажилласан.

Диснэй нь хаа нэгтээ гамшиг тохиолдлоо гэхэд өөрийн ажилтныг олж илрүүлдэг системтэйн ачаар дэлхийн даяар Диснэйд ажилладаг 200,000 ажилтанаа төвөггүй олдог юм. Харамсалтай нь дээрх халдлагад Диснэйд цагаар ажилладаг 2 ажилтан алагдан хэд хэдэн ажилтны найз хамаатан садан өртсөн нь тогтоогдсон.
Шанхайн Диснэй нээлтийн үеэр бас нэгэн харамсалтай явдал тохиолдсон нь Орландод матар хүүхэд рүү халдсан явдал байв. Яг нээлтийн өмнөх өдөр давхар давхар харамсалтай тохиолдлууд болоод байлаа. Болсон явдал өргөн хүрээнд хэвлэл мэдээллээр цацагдсан бөгөөд бизнесийн байгууллагууд ийм нөхцөлд ихэвчлэн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл хийдэг заншилтай. Харин энэ нь Игерт хүйтэн хөндий, айж эмээсэн мэт ойлгогддог учир тэрээр өөрөө хариу мэдэгдэл хийхээр шийдсэн. Мөн нас барсан хүүгийн эцэгтэй тэрээр өөрөө ярьж эмгэнэл илэрхийлсэн байдаг.
Хүүгийн амь нас гэр бүлд учирсан том гарз хохиролын дэргэд түүний авъяас чадвараа зориулан бүтээн байгуулсан Шанхайн төсөл түүнд хичнээн утга учиртай байх нь ойлгомжтой. Гэвч тэрээр энэ их гай зовлонгийн дэргэд сүүлийн 2 долоо хоногт өөрийг нь цэнэглэсэн адрэналин, төслөө танилцуулж байхдаа төрж байсан бүх сэтгэл хөдлөлөө умартан зөвхөн хүүгийн талаар л бодож байсан.

gettyimages-145761334
Роберт Игер нь 45 жил нэг компанид ажиллаж тэдгээрийн 22 ыг ABC д .лдсэн 23 ыг 1995 онд Диснэй компани ABC өөртөө нэгтгэснээр Диснэйд ажиллажээ.
Диснэйн гүйцэтгэх захиралын өдөр тутам хийдэг ажлуудыг тоймловол:
- Хөрөнгө оруулагч нартай компанийн өсөлтийн стратегиа төлөвлөх
- Имаженер буюу уран сайхнаар сэтгэгч нарын аугаа том шинэ паркын хөдөлгөөнт тоглоомудын зураг төсөлтэй танилцах
- Шинэ киноны хасагдах хэсгүүдэд тэмдэглэл хийх
- Аюулгүй байдлын арга хэмжээнүүд
- ТУЗ ын засаглал
- Үзвэрийн тасалбарын үнэ болон цалингийн цэсийн талаар хэлэцэх зэрэг байнга давтагддаг ажлууд байхаас гадна -Диснэйгийн гүнж өнөөдрийн дэлхий ертөнцөд юу илэрхийлэх ёстой тэдгээр нь Диснэйн бүтээгдэхүүнүүдэд хэрхэн биеллээ олохыг тодорхойлох бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратегийг байнга бодож тунгаах хэрэгтэй байдаг.
Дээрх олон ажлууд давтамжтайгаар өдөр тутмын ажлууд болдог тул түүнээс ажлуудаа чухлын дарааллаар нь ангилах хэзээ ч дуусашгүй дасгалыг шаарддаг.
Роберт Игер өөрийн 45 жил хуримтлуулсан ажлын туршлагадаа үндэслэн дараагийн манлайлагч удирдагч нарт доорх хэдэн зөвлөмжийг хүргэж байна.
1. Өөдрөг үзэл
Сайн удирдагч хүний хамгийн чухал чанаруудын нэг бол өөдрөг үзэл. Юунд хүрч чадна гэдэгтээ прагматик идэвх урам зоригтой байх явдал. Тэр ч бүү хэл хүнд хэцүү сонголтуудтай тулгарч хүлээж байснаасаа бага үр дүнд хүрлээч өөдрөг удирдагч бол гутранги байдалд орж болохгүй. Хамгийн энгийнээр хэлэхэд хүмүүс бол гутранги үзэлтнээс урам зориг эрч хүч авна гэж байхгүй.
2. Эр зориг
Эрсдлийг өөртөө авахын үндэс суурь нь эр зориг бөгөөд ялангуяа үргэлж өөрчлөгдөж байдаг шинэ инновациар хөдөлдөг бизнэсиййн хувьд эрсдлийг өөртөө үүрэх нь зайлшгүй чухал. Инноваци нь амин чухал, мөн хэзээ хүмүүс эр зоригтой байж чадна тэнд л инноваци бий болдог. Энэ бол жинхэнэ бүтээмж,жинхэнэ хөрөнгө оруулалт,жинхэнэ хөрөнгийн хувиарлалт мөн бөгөөд ялангуяа энэ нь бүтээлч шийдвэрүүд болох юм. Бүтэхгүй гэсэн айдас нь бүтээлч байдлыг үгүй хийдэг.
3. Анхаарлаа төвлөрүүлэх
Стратеги асуудлууд болон төслүүдэд зарцуулах цаг, эрч хүч, нөөц болоцоогоо зөв хувиарлах нь онцгой ач холбогдолтой ба үнэт зүйл нэн чухал бөгөөд өөрийн эн тэргүүний зорилтуудаа тодорхой хийгээд байнга уялдуулахад зайлшгүй шаардлагатай.
4. Шийдэмгий байдал
Бүх шийдвэр нь хүнд хөнгөнөөс үл хамаарч цаг тухайд нь гарч байх ёстой. Удирдагч нар нь шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага болон хэрэгжилтийг тэнцвэржүүлсэн янз бүрийн санаа бодлыг дэмждэг байх ёстой. Архаг шийдэмгий бус байдал нь үр ашиггүй, үр бүтээлгүй байгаад зогсохгүй ёс суртахууныг гүнзгий ялзруулдаг.
5. Сониуч зан
Хүний жинхэнэ сониуч зан нь шинэ газар шинэ хүмүүс, шинэ санаанууд төдийгүй зах зээл болон түүний өөрчлөлтийн динамикийг ухамсарлан ойлгох чадавхийг бий болгодог. Инноваци руу хүргэх зам бол сониуч зангаас эхэлдэг.
6. Шудрага байдал
Хүчтэй удирдагч нь хүмүүстэй шудрага сайн харьцахын шууд тусгал юм. Эмпати нь чухал бөгөөд хүртээмжтэй байх ёстой. Шудрагаар алдаа гаргаж байгаа хүмүүст хоёрдогч боломж олддог байх, харин хүмүүст хэтэрхий хатуу шийтгэл олгох нь айдас, сэтгэл түгшилтийг бий болгож аятай харьцаа,инноваци гаргах урмыг хугалдаг. Айдсын орчинтойгоос илүү муу байгууллага байхгүй.
7. Ухаалаг байдал
Ухаалаг байдал нь сайн удирдагч нарын хамгийн доогуур үнэлэгддэг үзүүлэлтүүдийн нэг байдаг. Энэ нь мэдлэг олж авч буй үйл явц бөгөөд бодол зөв илрэхийлэгдэж, эсвэл гаргасан шийдвэр нь илүү найдвартай, илүү зөв мэт байдаг гэсэн үг. Энгийнээр хэлбэл мэдээлэлд үндэслэсэн санаа бодлоо хөгжүүлэхэд цаг түлхүү зарж буй тухай юм.
8. Байгаагаараа байх
Чин сэтгэлээсээ бай. Шудрага бай. Хуурамч байдал бүү гарга. Үнэнээрээ, байгаагаараа байх нь хүндлэл, итгэлийг бий болгодог.
9. Төгс төгөлдрийн төлөөх зогсолтгүй тэмүүлэл
Төгс төгөлдөр байдал бүхэлдээ өртөг гэсэн үг бас биш юм. Дундаж зүйлийг үл хүлээн зөвшөөрөх, хангалттай зүйлд ч боломж олгох тухай юм. Ямар нэг зүйлийг илүү сайн хийж чадна гэдэгт та итгэлтэй байх аваас тэрийгээ хийхийн төлөө хүчин чармайлт гарга. Хэрэв та ямарваа нэгэн зүйл хийдэг (үйлдвэрлэдэг) бизнес эрхэлдэг бол ямарваа зүйлээ дээд зэргээр хийдэг бизнэс бай.
10. Үнэнч шудрага, ёс зүйтэй байдал.
Аливаа байгууллагын ажилчид хийгээс түүний гаргасан бүтээгдэхүүн,үйлчилгээ чанартай бөгөөд ёс зүйтэй байхаас илүү чухал зүйл гэж байхгүй.Компанийн амжилт нь том,жижиг гэлтгүй бүх зүйлд дээд зэргийн ёс зүйн стандарттай байхаас шалтгаална.



Эх сурвалж. Роберт Игерийн бичсэн “Амьдралд давтагдашгүй аялал” номноос