NCD группийн мэдээллийн хуудас

Дэлхий дээрх хамгийн их модтой 12 хот

Written by Nomin construction | 12/4/18 7:45 AM
Дэлхий нийтээрээ ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, нэмэгдүүлэх замаар цөлжилтийн эсрэг тэмцэж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор гарах үр дүнг ил тод  байлгах зорилготойгоор "Дэлхийн эдийн засгийн форум"-с санаачилж Google Street View-ийн агаарын зургийг ашиглан хот тус бүрийн ногоон байгууламж, модны эзлэх хувь хэмжээг тооцоолж дэлхийн хамгийн их мод, ногоон байгууламжтай хотуудыг жагсаадаг вэб сайт үүсгэсэн байдаг. Одоогийн байдлаар энэхүү вэб сайтад ихэвчлэн хөгжингүй орнууд, томоохон хот улсууд багтаад байгаа аж. Ингээд дэлхийн хамгийн их мод, ногоон байгууламжтай 12 хоттой танилцацгаая. 

#1 Сингапур: 29,3%

 
Азийн томоохон төлөөллүүдийн нэг Сингапур хотын төлөвлөлтийг хийхдээ ямар ч оршин суугчийн гэрийн ойролцоох 400 метр дотор заавал цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэсэн зарчмаар төлөвлөсөн байна.

# 2 Канад, Ванкувер: 25.9%

Ванкувер бол хамгийн их байгаль орчноо хайрладаг иргэдтэй хот юм. Ийм ч учраас энэхүү жагсаалтад дээгүүр байр эзлэх нь зүй ёсны хэрэг билээ.

#3 Калифорни, Сакраменто хот: 23.6%

Сакраменто хот нь хотын захаас төв гудамж хүртэл буюу хотын тэн хагас нь цэцэрлэгт хүрээлэн бөгөөд аялагчдын хувьд заавал зочлох хэрэгтэй төгс төгөлдөр ногоон хот юм.

# 4 Франкфурт, Герман: 21.5%

Франкфурт нь Европын хамгийн их ногоон байгууламжтай хот юм. Моддоор хүрээлэгдсэн гайхалтай үзэсгэлэнтэй хот юм.

# 5 Женев, Швейцарь: 21.4%

Уулсаар хүрээлэгдсэн Женев хот 5-рт жагссан байна. Зүй ёсоор орох ёстой хот гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

# 6 Amsterdam, Нидерланд: 20.6%

Дугуйчдын дунд алдартай Амстердам хот нь харьцангуй их ногоон байгууламжтай бөгөөд хот дотроо олон цэцэрлэгт хүрээлэн байдаг.

# 7 Seattle, Washington: 20%

Сиатл нь нарсан мод, хүрхрээ, нуур, байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд энэхүү жагсаалтад 7-рт жагссан байна.

# 8 Торонто, Канад: 19.5%

Maple навчны эх нутгаас 2 улс энэхүү жагсаалтад орох нь зүй ёсны хэрэг. Канадын хотууд ногоон байгууламж ихтэй байдгийг зочилж үзсэн хүмүүс мэдэх бизээ.

# 9 Майами, Флорида: 19.4%

Майами хот ногоон байгууламж ихтэй бөгөөд модны ихэнх хувийг дал мод эзэлдэг байна.

# 10 Бостон, Массачусеттс: 18.2%

Бостон хотын ногоон байгууламжийн хэмжээ 18.2 хувьтай өндөр байгаа нь хотын захын хороолол их байдагтай холбоотой.

ХОЛБООТОЙ: Хүүхдийнхээ оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх вэ?

#11 Израил, Тель Авив: 17.5%

Тел Авив хот нь Yarkon гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой.

# 12 Los Angeles, California: 15.2%

Калифорниа, Лос Анжелас хот нь далайн болон дал модны эх орон юм. Та энд ирсэнээр халуун орны олон төрлийн моднуудыг харах боломжтой. 

 "River Garden хотхон" 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай.