Машин бол зөвхөн тээврийн хэрэгсэл гэдэг ойлголт нэгэнт ард үлджээ. Авто машины ертөнцөд дараах 5 загварын төмөр хүлэгүүд хамгийн үнэтэй машинд тооцогдож байна. Эдгээр машинууд нь маш цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн ба тав тух, супер хөдөлгүүр, өвөрмөц загвар зэргээс хамааран асар их үнээр үнэлэгдэж байгаа аж. Тиймээс ч олон нийтэд хүрэхээсээ өмнө дуудлага худалдаагаар чинээлэг цуглуулагч нарт зарагдан дуусдаг байна.
Энэхүү хар өнгийн урлагийн бүтээл нь хурд хүч, технологи, тансаг байдлын цогц юм. Та энэ машины авахыг хүсэж байна уу? Харамсалтай нь танд мөнгө байж болох ч энэхүү загварыг цор ганцыг үйлдвэрлэсэн.
Үйлдвэрлэсэн он | Хүч | Дээд хурд |
2019 | 1500 морины хүчтэй | 420 км/цаг |
Үнэ: 19 сая доллар буюу 50 тэрбум төгрөг
Rolls Royce бол тансаг зэрэглэлийн үнэтэй машин үйлдвэрлэгч гэдгээрээ танигдсан брэнд. Түүний нэгэн тансаг зэрэглэлийн автомашин Sweptails нь 2 хүний суудалтай, гараар бүтээгдсэн бөгөөд захиалагчийн хүсэлтээр 5 орчим жил урлаж буй давтагдашгүй бүтээл юм. Машины салоны хэсгийг мод болон савхи оролцуулан хийсэн нь үнэхээр гайхалтай. Мөн энэхүү машиныг 1920, 1930 оны загвар дээр суурилан урласан бөгөөд ард талаасаа дарвуулт завь шиг харагддаг байна.
Үйлдвэрлэсэн он | Хүч | Дээд хурд |
2017 | 453 морины хүчтэй | 240 км/цаг |
Үнэ: 13 сая доллар буюу 35 тэрбум төгрөг
3. KOENIGSEGG CCXR TREVITA
Жинхэнэ алмазаар бүрсэн энэхүү өвөрмөц загварын машинаас ердөө 2 ширхэгийг үйлдвэрлэсэн байна. Учир нь алмазаар машиныг бүрэхэд асар их цаг хугацаа, хүч оржээ. Сонирхуулахад, энэхүү машины нэгийг дэлхийн дунд жингийн боксын аварга асан Floyd Mayweather эзэмшдэг аж.
Үйлдвэрлэсэн он | Хүч | Дээд хурд |
2006 | 1000 морины хүчтэй | 400 км/цаг |
Үнэ: 4.8 сая доллар буюу 12.7 тэрбум төгрөг
4. LAMBORGHINI VENENO ROADSTER
Lamborghini Veneno Roadster бол зам дээр нисдэг машин гэсэн үг. Ердөө 2.9 сэкудэд 96км/цагийн хурдтай давхиж чадна. Энэхүү машин нь 50 дахь жилийн ойд зориулагдаж ердөө 9 ширхэг үйлдвэрлэгдсэн байна.
Үйлдвэрлэсэн он | Хүч | Дээд хурд |
2013 | 740 морины хүчтэй | 360 км/цаг |
Үнэ: 4.5 сая доллар буюу 12 тэрбум төгрөг
5. MCLAREN P1 LM
MCLAREN P1 LM загварын төмөр хөлөг нь 1000 морины хүчтэй V-8 хөдөлгүүртэй бөгөөд ердөө 5 ширхэг үйлдвэрлэгдсэн.
Үйлдвэрлэсэн он | Хүч | Дээд хурд |
2016 | 1000 морины хүчтэй | 345 км/цаг |
Үнэ: 4.8 сая доллар буюу 12.7 тэрбум төгрөг