<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 31, 2021

Кондо архитектур төлөвлөлт гэж юу вэ?

Завгүй амьдралын хэмнэлтэй нийслэл хотод ажил, хичээлдээ явахын зэрэгцээ худалдаа үйлчилгээний төв орох, спортоор хичээллэх, чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай газар очих хүртэл бид багагүй хугацаа алддаг. Үүнийг дагаад бидний хэрэгцээ ч мөн өөрчлөгдөн бүх зүйлтэйгээ ойр, нэг дор төвлөрсөн үйлчилгээтэй орон сууц авах хандлага нэмэгдсээр байна. Дотоодод төдийгүй олон улсад орон сууц гэх ойлголтыг хүний тав тухтай амьдран суух, ахуйн үндсэн хэрэгцээ бүрэн хангагдсан аюулгүй орчин гэж үздэг бөгөөд дэлхий даяар апартмент, пентхаус, дуплекс, сингл хаус гэх мэт 35 гаруй төрлийн сууц байдаг ба түүний нэг нь кондо юм.

98020ae4b10e3b0b349fbb32fcd40bbc

Хүн амын нягтаршил ихтэй суурин газарт зориулсан тус орон сууц нь таны амьдралын хэв маягт тохирсон бүхий л хэрэгцээг нэг дор байлгахад чиглэдэг ба хамтын системтэй, олон давхар, комплекс, биеэ даасан гэдгээрээ онцлог. Ихэвчлэн доод давхартаа худалдаа үйлчилгээний төвүүдийг төлөвлөснөөр оршин суугчдын цаг завыг хэмнэн, өөртөө болон гэр бүлдээ илүү их цаг зарцуулахад тусалдаг.

Хотхон дотроо ажлын уулзалтаа хийж, хүнсээ цуглуулахын сацуу, спортоор хичээллэж, ногоон байгууламжаар хүрээлсэн эрүүл, аюулгүй орчинд алхаж, амар тайван амьдрах нь кондо төлөвлөлттэй орон сууцны үнэ цэн болдог. АНУ, Сингапурт кондо хотхон хамгийн түгээмэл. Ихэвчлэн бүс нутгийнхаа хамгийн байршил сайтай хэсэгт оршдог бөгөөд хотхоноосоо метроны буудал руу, худалдаа үйлчилгээний төвөөс гэр лүүгээ шууд орох байдлаар орц, гарцыг мөн шийдэж өгдөг аж.

Түүнчлэн бүх насныханд зориулсан нийтийн эзэмшлийн талбай, худалдаа үйлчилгээний төвүүд, 24 цагийн харуул хамгаалалт, инженерийн төвлөрсөн шугам сүлжээ, хатуу хучилттай замаар холбогдсон орц гарц болон хөрс, агаарын бохирдолгүй, үнэ цэнтэй байршилд байдаг зэргээрээ тансаг зэрэглэлийн орон сууцны төрөлд багтдаг байна.

Хэрэв та авахаар сонирхож буй байраа тансаг зэрэглэл мөн эсэхийг мэдэхийг хүсвэл “Master Properties”-оос гаргасан дараах үзүүлэлтийг хангасан эсэхийг хараарай.

111


Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй их хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох Vega City, хүүхдэд ээлтэй ногоон хотхон Garden City, бизнес концепци бүхий River Plaza, итали хэв маяг бүхий хаус хотхон Casa Da Vinci төслүүдийн брошурыг доорх линкээр орж татаж авах боломжтой.

New call-to-action