<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 10, 2023

Жинхэнэ өвлийн гайхамшгийг мэдрүүлэх Европын аялал


Өвлийн улирал ойртох тусам Европ тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчдын анхаарлыг татахуйц үзэсгэлэнтэй газар болж хувирдаг. Европ нь цаст уулсаас эхлээд зул сарын гацуурын  зах хүртэл таныг гайхшруулж орхих олон гайхалтай газруудыг санал болгодог. Энэхүү блогоор танд Европт өвлийн аялалыг сэтгэл татам болгодог тухай таны мэдэхэд илүүдэхгүй зүйлүүдийг онцолж байна. 


Үлгэрийн хотуудын ид шидийг үзээрэй


Европт тоо томшгүй олон үлгэрийн хотууд байдаг бөгөөд өвлийн улиралд тэд илүү сэтгэл татам болдог. Гялалзсан гэрлээр чимэглэгдсэн, цасанд дарагдсан Прага хотын чулуун гудамжаар тэнүүчилж, үлгэрийн номонд орсон мэт сэтгэгдлийг өөртөө төрүүлээрэй. Эстони улсын Таллин хот нь дундад зууны үед очсон мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Хуучны сууринд нь тохилог кафе, баяр ёслолын чимэглэл бүхий орчин таныг угтана. 


Лапланд буюу өвлийн диваажин


Жинхэнэ өвөрмөц өвлийг хайж байгаа хүмүүс Финландын Лапланд хойд зүг рүү яваарай. Энэхүү Арктикийн гайхамшигт орон нь онгон дагшин байгалийн тогтоцоороо алдартай бөгөөд тэндээс та хойд зүгийн туяа огторгуйд бүжихийг харах боломжтой. Нохой чарга, цаа бугын сафари, тэр ч байтугай мөсөн зочид буудалд хоноглох зэрэг сэтгэл хөдөлгөм зүйлүүд таныг угтана. 

3-Oct-10-2023-03-19-11-1307-AM


Альфийн нурууны адал явдал


Европын Альпийн нуруу нь гадна спорт сонирхогчдод өвлийн спортоор жинхэнэ орчинд нь дадлага хийх боломжийг санал болгодог. Та цанаар гулгах дуртай, эсвэл зүгээр л сэтгэл хөдөлгөм байгальд шимтэн хэд хоног байхыг хүсч байгаа аль нь ч бай  Швейцарь, Австри, Франц зэрэг газрууд адал явдалт хязгааргүй боломжийг олгодог. Сүр жавхлант цаст оргилууд болон уулын цэвэр агаараар хүрээлэгдсэн энгэрээр гулгаж буйгаар өөрийгөө төсөөлөөд үзээрэй.


Зул сарын баярын сэтгэл татам захууд


Зул сарын баярын гайхалтай захуудаар зочлохгүйгээр Европын өвөл бүрэн төсөөлөгдөхгүй. Германы Нюрнберг, Дрезден зэрэг домогт захуудтай танилцаж, баярын зоог барьж, өвөрмөц гар урлалын бүтээгдэхүүн худалдан авч, баяр баясгалантай уур амьсгалыг мэдрэх боломжтой. Бусад алдартай захууд нь Вена, Прага, Страсбург хотууд бөгөөд тус бүр өөрийн гэсэн ид шидийн сэтгэл татам зүйлүүдийг санал болгодог.

2-Oct-10-2023-03-24-28-2248-AM


Соёлын үзмэрүүд ба тухтай кафе


Европт өвлийн аялал хийх нь соёлын баялаг туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Парис, Лондон, Ром зэрэг томоохон хотуудын алдартай музей, урлагийн галерейгаар зочлох, эсвэл Амстердам, Будапештийн халуун какао шимэнгээ дур булаам кафед тухлан амраарай. Өвлийн улирал эдгээр соёлын төвүүдэд дотно, дулаан мэдрэмжийг танд өгөх болно.


Өвлийн гайхамшгийг мэдрүүлэх явган аялал


Байгальд хайртай хүмүүсийн хувьд өвлийн улиралд Европын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй танилцах нь онцгой боломжийг олгодог. Хорватын Плитвице нуураас Шотландын өндөрлөг газар хүртэл байгалийн үзэсгэлэнт газрууд нь өвлийн гялалзсан гайхамшигт газрууд болон хувирч байгааг явган аялалаар мэдрэнэ. Явган аялалын зориулалтын гутлаа боож, хөлдүү хүрхрээ, нам гүм ойн дунд мартагдашгүй адал явдлууд бүхий явган аялалыг хийх боломжтой.

New Call-to-action