NCD группийн мэдээллийн хуудас

Залуу гэр бүлд тохиромжтой GARDEN CITY хотхон

Written by Nomin construction | 10/17/17 6:04 AM

 Орон сууц худалдан авна гэдэг амьдралдаа гаргадаг томоохон чухал шийдвэрүүдийн нэг юм. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд гэр бүлийн гишүүн бүрт тохирсон байр, орон сууц худалдаж авах нь маш чухал асуудал байдаг. Хан-Уул дүүрэгт нийт 13.3 га газрыг хамран цэвэр цэнгэг агаартай бүсэд баригдаж буй "Garden City" хотхон нь залуу гэр бүлүүдэд тохиромжтой төдийгүй гэр бүлдээ оруулж буй үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байх болно. 

Хотхоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэе.


1. Хүүхэд өсгөхөд таатай орчин

Хотхонд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулагдсан тоглоомын талбай бий. Энэхүү хүүхдийн тоглоомын талбай нь машин замаас хол зайд байрлах, хүүхдэд аюулгүй зөөлөн хучилттай байх зэрэг Олон улсын стандарт шаардлагыг хангахад чиглэсэн. Garden City хотхоны орон сууцны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай нь авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан. Тиймээс бага насны хүүхдүүд аюулгүй орчинд эрсдэлгүй тоглох бүрэн боломжтой. Үүнээс гадна хотхоны нийт талбайн 50%-д ногоон байгууламж байхаар төлөвлөсөн тул хүүхдээ салхилуулах, зугаалах зэрэгт бүрэн тохиромжтой.

ХОЛБООТОЙ: Таны хүүхдийн амьдрах орчинд заавал байх зүйлс 

2. Залуу гэр бүлд тохиромжтой интерьер дизайны шийдэл

Залуу хүмүүс ихэвчлэн шинэлэг бөгөөд уужим орон зайг илүүд үздэг. Garden City хотхоны интерьерийг  контемпорари интерерийн шийдлээр хийсэн бөгөөд орон зайн хэмнэлт, өрөө хоорондын хуваалтаар ашиггүй талбайн хэмжээг багасгасан тул орон сууцны өрөө тасалгааг илүү том цэлгэр харагдуулна. Garden City хотхоны интерьер дизайнерууд захиалагчиддаа зориулан нийт 7 төрлийн интерьер дизайныг гаргасан байгаа тул оршин суугчид эдгээр интерьер дизайны шийдлүүдээс санаа авч орон сууцаа өөрийн хүссэнээр тохижуулах боломжтой.

3. Хөнгөлөлт урамшууллаар орон сууцаа захиалах боломж

Номин Констракшн Девелопмент Группийн зүгээс та бүхэнд зориулан 5 од  хөнгөлөлт, урамшуулалыг санал болгож байна. Тав тух, амар тайван амьдрах орчныг цогцлоосон Garden City хотхонд орон сууц захиалахаар шийдсэн бол та дараах төрлийн урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Түншлэлийн хөнгөлөлт 6,5 сая төгрөг хүртэл 
  • Төлбөрөө 100% төлсний хөнгөлөлт 20 сая төгрөг хүртэл /банкны зээлээр эсвэл бэлэн мөнгөөр худалдан  авсан тохиолдолд энэ хөнгөлөлт мөн бодогдоно/
  • Төлбөрөө хугацаандаа төлсний хөнгөлөлт 4 сая төгрөг хүртэл 
  • Байраа захиалаад Chevrolet Camaro автомашин хожих боломж
  • Шинээр захиалж буй байрандаа европ стандартын үүдний өрөөний шүүгээ, мастер унтлагын өрөөний шүүгээ зэргийг бэлгэнд авах боломжтой.
  • Мөн та урьдчилгаа төлөөд эхний 18 сар 0,9%-ын хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр орон сууц захиалах боложтой. 

"Таван од" хөнгөлөлт урамшууллын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг GARDEN CITY хотхон 5 од урамшуулалтайгаар захиалга авч байна нийтлэлээс авна уу.

"Garden City" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.