NCD группийн мэдээллийн хуудас

Залуу гэр бүлд тохиромжтой орчин үеийн интерьер дизайны шийдлүүд

Written by Nomin construction | 7/26/17 7:42 AM

 Залуу хүн бүр гэртээ шинэлэг, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьдог. Сүүлийн жилүүдэд залуу хүмүүс өөрсдийн хүсэл сонирхол, ажил төрөлд нийцүүлэн янз бүрийн өнгө төрхтэй дизайн бүхий тавилга, чимэглэлээр гэрээ чимэх нь элбэг болсон. Тиймээс уг нийтлэлээр залуу гэр бүлд тохиромжтой орчин үеийн интерьер дизайны шийдлүүдийг санал болгож байна. 

1. Минимал хэв маяг

Амьдралын хэв маяг идэвхтэй, завгүй болохын хирээр эмх цэгцтэй минимал чиг хандлага хүмүүсийн сонирхлыг хүчтэй татаж байна. Ихэнх залуу гэр бүлүүд дундаж хэмжээтэй орон сууцанд амьдрахыг чухалчилдаг. Харин минимал хэв маяг нь жижиг болон дундаж хэмжээний орон сууцыг уужим цэлгэр эмх цэгцтэй харагдуулдгаараа онцлог.

ХОЛБООТОЙ: Орчин үеийн интерьерийн 5 чиг хандлага

2. Арт деко хэв маяг

Өнгөрсөн оны зун Арт деко болон байгалийн элемент оруулсан хэв маяг интерьер дизайнд голлох байр суурийг эзэлж байсан билээ. Эдгээрээс Арт деко хэв маяг нь романтик, тансаг орчныг бүрдүүлдэг тул залуу гэр бүлүүдэд тохиромжтой. Арт деко хэв маягийг бий болгохын тулд геометрийн хурц хэлбэр дүрсийг тод өнгөний сонголтоор хослуулах нь зүйтэй. Энэхүү интерьерийн шийдэл нь орон зайг илүү уужим, урлагт ойр харагдуулах зорилготой. 

3. Байгалийн элемент бүхий интерьер засал

Нэг талдаа бүхий л зүйлс техник технологит эрчимтэй шилжихийг тэмүүлж байхад нөгөө талдаа органик, эко хэв маягаар амьдрах хүсэлтэй залуус ч мөн олон болсон. Холливудын оддоос эхлээд олон хүмүүс байгальд ээлтэй, хог хаягдалгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалсаар байгаа билээ. Харин эко сэтгэлгээтэй, байгальд хайртай залуу гэр бүлүүдийн хувьд гэртээ байгалийн элемент бүхий интерьер заслыг сонгон ашиглаж болно. Байгалийн мөн чанарыг илтгэсэн орон сууц болон тавилгыг сонгосноор сэтгэл зүй болон оюун ухаанд эерэгээр нөлөөлдөг давуу талтай. Тасалгаандаа цэцэг тарихаас эхлээд гэртээ усан оргилуур байршуулах гэх мэт олон аргаар байгалийн элемент бүхий интерьер заслыг бий болгож болно.  

ХОЛБООТОЙ: Ногоон сэтгэлгээг хэрхэн бий болгох вэ?

 

"Интерьер дизайны чиг хандлага" Цахим Ном 

Өрөөн доторх бүхий л орон зайг анзаарч, бүтээлчээр хандан зөв зохион байгуулах нь интерьерийн нэг гол хэсэг бөгөөд өнгө будгийн зохицол, гэрэлтүүлэг хүртэл танай гэр бүлийн хүсэлтэй зохицож байх
ёстой. Та хамгийн сүүлийн үеийн интерьер дизайныг багтаасан ЦАХИМ НОМ-ыг дараах холбоосоор зочлон татаж авна уу. Баярлалаа.