<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 24, 2017

Зочны өрөөгөө тохижуулах 5 санаа

Орон зайг хэрхэн зөв зохион байгуулж, илүү том саруулхан бөгөөд өвөрмөц харагдуулах вэ? гэдэг энгийн мөртлөө нухацтай асуудлуудын нэг. Хөшиг, буйдангийн өнгийг сонгохоос эхлээд ямар дизайнтай тавилга худалдан авах эсэх нь гэр бүлийн гишүүдийн хувьд чухал. Тэр тусмаа зочны өрөө нь гэрийн хамгийн хүндэтгэлтэй хэсгийн нэг учраас энд хамгийн тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Сүүлийн үед зочны өрөөнд тод, хурц өнгийг шингээх, байгалийн гаралтай чимэглэлүүд болон нэхмэл эдлэлийг түлхүү ашиглах болжээ. Ингээд зочны өрөөгөө хэрхэн зөв таатай байхаар тохижуулж болох 5 санааг танд хүргэж байна. 

1. Зочны өрөөний гэрлийн бүрхүүлийг зөв сонгох 

зочны өрөөний гэрэл

Зочны өрөөний гэрэлтүүлгийг нарны гэрэл болон сүүдэр хэзээ тусахаас хамааран зөв зохицуулах хэрэгтэй. Ингэснээр сүүдэртэй хэсгийг илүү гэрэлтүүлж, хэт харанхуй өрөөг гэгээлэг харагдуулж болно. Орчин үеийн зочны өрөөнд уналттай таазны нүдэн гэрлийг ашиглахаас гадна илүү гэгээлэг байлгахыг хүсвэл ширээний гэрлээр  нэмэлт гэрлийг орлуулах нь түгээмэл болсон.

2. Зочны өрөөнд геометрийн дүрс бүхий хивсэнцэр сонгох

геометр дүрслэлтэй хивсэнцэр

Зочны өрөөндөө дөрвөлжин, гурвалжин, ромбо зэрэг өвөрмөц хэлбэр дүрсийг агуулсан хивс, хивсэнцэр сонгоорой. Энэхүү хивсэнцэр нь цагаан, шар, улаан, ягаан зэрэг тод өнгийн оруулгатай үндсэн суурь өнгө нь хөх, хар, саарал  зэрэг өнгө байвал орон зайг илүү уужим харагдуулахад тусална.

3. Тод өнгийн буйдан сонгох 

тод өнгийн буйдан сонгох

Өрөөний нийт талбайн хэмжээнд тохирсон хэмжээтэй, аль болох тод өнгийн буйдан сонговол зочны өрөөг халуун дулаан уур амьсгалтай болгодог. 2017 оны хувьд номин ногоон, тод шар, шаргал, хөх зэрэг өнгөтэй буйдангууд эрэлт өндөртэй байна. 

4. Буйданг дэрээр чимэглэх

буйданг дэрээр чимэглэх

Өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хүсэл сонирхлоос хамааран янз янзын хэлбэр дүрс, хэв маяг бүхий дэрнүүдээс сонгон буйдангаа чимэглээрэй. Хэрэв танайх бага насны хүүхэдтэй бол үлгэрийн баатруудын дэрээр, өсвөр насны хүүхдүүдтэй бол instagram, Facebook-ийн хэв маягийг агуулсан дэрнүүдээр гэрээ чимж болно. Мөн өөрийн хүсэлтээр өрнийн болон дорнын уур амьсгалыг дэрээр дамжуулан зочны өрөөндөө бий  болгож болох юм. 

5. Гоёл чимэглэлийн зүйлсийг зөв сонгох

гоёл чимэглэлийн зүйлс ашиглах

Амьд ургамал, цэцгийг зочны өрөөнд байршуулах нь тохиромжтой. Мөн сүүлийн үед трэнд болоод буй зэсэн эдлэл, зэсэн ширээний гэрэл зэргээр өрөөг чимэглэхээс гадна өөрийн дуртай урлагийн бүтээл болон canva-г ханандаа байрлуулж, илүү модерн уур амьсгалыг бий болгохыг танд зөвлөж байна.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden